-Чамд энэ өдрийн мэнд хүргэе.2025 оны U16 насны Улсын аварга шалгаруулах тэмцээний ялагч болсон багт нь баяр хүргэе. Цомоо гартаа атгах мөчид юу бодогдсон бэ?
-Баярлалаа, Цомоо өргөх тэр мөчид бидний олон сарын хөдөлмөр, бэлтгэлийн хичээл зүтгэлийн үр шим ирсэн мэт санагдсан. Бид хамтдаа энэ ялалтыг байгуулсан учраас тэднээрээ хамгийн их бахархсан даа.
-Тус тэмцээний шилдэг тамирчин болсон шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Шилдэг тамирчин болсондоо үнэхээр баяртай байсан. Хамгийн эхэнд дасгалжуулагч, багийнхан, гэр бүл, багийг минь санхүүжүүлж, дэмждэг Сүмбэр цамхаг компанийнхандаа баярлалаа. Үргэлж, тусалж дэмждэг бүх хүмүүс минь нүдэнд харагдаж, шагнал авч тэднийхээ итгэлийг алдаагүй гэдгээрээ өөрөөрөө бахархсан. Цаашид илүү хичээж, ур чадвараа хөгжүүлж, өөртөө итгэх итгэл, урам зориг авсан. Би энэ шагналыг багийнхныхаа итгэл дэмжлэгээр хүртсэн гэж боддог.
-Олон тэмцээний шилдэг тамирчин болсон гэсэн. Багаараа болон хувиараа гаргасан онцлох амжилтуудаасаа хуваалцахгүй юу?
-Бид багаараа Улсын аваргын U15 3х3, U165 5x5 төрөлд аварга, дээд лигийн дэд байр, U18 5x5 тэмцээний дэд байр, насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээний дэд байр болсон. Хувийн онцлох амжилт гэвэл улсын U13 5x5 тэмцээний MVP, U16 5x5 төрөлд MVP, U18 гарааны таван гишүүний шилдэг довтлогч болсон. Намайг үнэлсэн энэ шагнал бүр надад үнэ цэнтэй онцгой байсан.
.jpg)
-Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ. Юу нь чиний сонирхлыг хамгийн их татсан юм бэ?
-2020 онд 11 настай байхдаа сагсан бөмбөгийг анх сонирхож, 2021 оноос анх н.Лхагва багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн. Ээжийнхээ бэлтгэлд хамт явж, тоглож байгааг нь, шидсэн бөмбөг нь шийд рүү орж байгаа нь харж, шохоорхсоор дуртай болсон доо.
-Удахгүй Сингапур Улс руу эх орноо төлөөлөн тэмцээнд явах гэж байгаа гэсэн. Бэлтгэлээ хэр базааж байна, тус тэмцээний талаар ярихгүй юу?
-Тэмцээндээ амжилттай оролцохын тулд долоо хоногийн дөрвөн өдөр бэлтгэлтэй байгаа. Амралтын өдөр бусад багуудтай нөхөрсөг тоглолт хийж, алдаа дутагдлаа ойлгож, багийнхаа ажиллагааг сайжруулж байна. Манай багийнхан энэ зун БНСУ-д нэг сарын бэлтгэл хийсэн. Биднийг БНСУ руу явж бэлтгэл хийх боломжоор хангасан Сүмбэр цамхаг компанийн хамт олондоо баярлалаа. Сингапур Улсад болох тэмцээний хувьд Азийн номхон далайн орнуудын дунд зохион байгуулагдах U16 насны ангилалн тун чухал тэмцээн. Багаараа хамгийн сайнаараа оролцохын төлөө хичээх болно оо.
-Тамирчдад багаасаа тоглолтыг үзэж, даган дуурайж ирсэн тамирчин байдаг. Таны хувьд хүндэлдэг тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Миний хувьд хамгийн хүндэлдэг тамирчин нь Ананд ах. Түүний хичээл зүтгэл, тууштай байдлаас нь үлгэр дуурайлал авдаг.
.jpg)
-Ирээдүйд орохын хүсдэг сагсан бөмбөгийн баг бий юү, чамд аль нэг багаас санал ирсэн үү?
-Ирээдүйд Монгол Улсынхаа шигшээ багийн тамирчин болж, улсынхаа нэрийг өндөрт өргөхийг хүсэж байна.
-Заал дүүрэн үзэгч, тамирчдын өмнө тоглоход сандрал, догдлол хэр байдаг вэ?
-Сандрал, догдлол бий. Намайг олон хүн харж дэмжиж байгаадаа гэж бодож, илүү их хичээдэг.
-Сагсан бөмбөг багийн спорт шүү дээ. Багийнхныхаа талаар ярихгүй?
-Манай багийнхан хоорондоо тун эвтэй, хөгжилтэй байдаг. Нэгнийгээ алдах үед нь тусалж, талбай дээр ч, талбайгаас гарсан ч дотно байж, чадахаараа хань болохыг хичээдэг. Багийнхантайгаа хамт орсон тэмцээн бүр үнэ цэнтэй, ихийг сурах мөч байдаг.
-Эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд явахад юу бодогддог вэ?
-Анх удаа эх орноо төлөөлж тэмцээнд оролцох гэж байна. Улсынхаа нэрийг өндөрт өргөж, тэмцээндээ амжилттай оролцохыг л хичээж, догдлон хүлээж байгаа.
-Сагсан бөмбөгийн спорт чиний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Цагаа зөв хуваарилан, чөлөөт цагаараа ч өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг болсон. Багийн спорт гэж юу байдгийг нэг баг, нэг зорилгын төлөө зүтгэхийн үнэ цэнийг мэдэрсэн. Талбай дээр мэдрэх ялалт, ялагдлын сургамжийг ч ойлгож сурсан.
-Оролцож байсан тэмцээнүүд дундаас нь хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээн бий юү. Онцолж яривал?
-Өнгөрсөн хавар болсон Улсын аварга шалгаруулах U18 насны ангиллын тэмцээн хамгийн сэтгэлд тод үлдсэн. Багаараа орон нутагт очиж тэмцээнд оролцож, дэд байр эзэлсэн минь онцгой санагдсан.
-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юү. Охиныгоо сагсан бөмбөгөөр хичээллэж, амжилттай дүүрэн байгааг гэр бүл нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Гэр бүлээс минь ээж сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Миний сагсан бөмбөгөөр хичээллээд тодорхой амжилтад хүрч байгаа нь гэрийнхнийг минь их баярлуулж, бахархсан гэсэн. Тэдний надад өгч байгаа урам зориг, итгэл намайг илүү хичээх түлхэц болдог.
-Таны дараагийн мөрөөдөл, зорилго юу байгаа вэ?
-Мэргэжлийн дээд түвшний тамирчин болж улсынхаа өмсгөлтэй, шагналын тавцанд зогсож байхыг мөрөөддөг.Мөн чадварлаг сайн хуульч болохыг мөрөөдөж, зорьж байгаа.
| Б. ЭМҮЖИН: ДУРТАЙ СПОРТООРОО АМЖИЛТ ГАРГАЖ, ТЭМЦЭЭНИЙ MVP, ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ БОЛОХ МӨЧ ХАМГИЙН САЙХАН |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |