-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ уран бүтээл “Урт өдрүүд” кино нь үзэгчдийн хүртээл болсоор байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Урт өдрүүд” олон ангит кино хоёрдугаар сарын 19-өөс үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Миний хувьд киноныхоо эхний хоёр ангийг үзчихсэн байгаа. Үлдсэн ангиа тухтай үзэхийг хүсэж байгаа. Кино маань хүмүүст сайн хүрч байгаа юм шиг санагдсан. Сайхан уран бүтээлд тоглосондоо баяртай, сэтгэгдэл өндөр байгаа.
-Тус уран бүтээлийнхээ дүрийн талаар яривал. Мөн дүрийн санал ирэхэд ямар санагдсан бэ?
-Дүрийн санал ирэх үед би өөр киноны ажилтай байсан юм. Ажлаа цалгардуулж хүмүүст төвөг удахыг хүсээгүй учраас киноны саналаас татгалзахыг хүссэн. Гэхдээ найруулагчтайгаа уулзаж, киноныхоо зохиолыг уншиж, дүрийнхээ талаар сонсоод эргэлзэхгүй тоглохыг хүссэн. Сонирхолтой, миний ажиллаж үзэхийг хүссэн дүр байсан л даа.
-Ажилласан анхны олон ангит уран бүтээл байв уу. Олон ангит кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Ажилласан анхны олон ангит кино байлаа. Их туршлага хуримтлуулж, сурсан зүйл олон байлаа. Олон ангит кинонд ажиллаж байгаа хүн нь олон учраас танилын хүрээгээ сайн тэллээ. Олон ангит кинонд ажиллах амаргүй хэрнээ их зүйл сурах боломж юм байна.

-“Гэгээн учрал” кинонд ажиллаж байсан шүү дээ. Тус уран бүтээлийнхээ талаар яривал?
-Би хоёрдугаар курсийн оюутан байхдаа “Гэгээн учрал” кинонд ажилласан. Тухайн үед хамт суралцаж байсан найзуудтайгаа хамтарч хийсэн уран бүтээл л дээ. Туршлага оюутнууд хэдий ч өөрсдийнхөө хувьд хамгийн их хичээж хийсэн кино. Бидний хувьд их нандин уран бүтээл. Киногоо дуусгаад, нээлтээ хийсэн хэрнээ кино хийсэн гэдэгтээ өөрсдөдөө итгэхгүй байсан. Оюутан байсан учраас “Чадах болов уу” гэсэн эргэлзээ их байсан.
-Яагаад жүжигчин мэргэжлээр сурах болсон бэ. Энэ мэргэжилд татагдсан шалтгаан нь юу байв?
-Жүжигчин болоход аав минь их нөлөөлсөн. Манай гэр бүлийнхэн ч их дэмжсэн. Төв аймгийн Бүрэн сумаас олон алдартай жүжигчид төрсөн. Тэдэнтэй адилхан мундаг жүжигчин болохыг хүссэн. Бадмаараг ахлах сургуулийг хөгжимчнөөр төгсөж, СУИС-ийн жүжигчний ангид элссэн. Багаасаа аавтайгаа жүжигчин болно гэж ярьдаг байсан. Мөрөөдөлдөө хүрсэндээ баяртай байна.
-Дэлгэцээр өөрийгөө үзэх ямар байдаг бол. Залуу уран бүтээлчийн хувьд сонин зүйлийн нэг болов уу?
-Анх үзэхэд нэлээн эвгүй санагдаж байсан. Гэхдээ үзэх ёстой шүү дээ. Бүрэн дуусаж уран бүтээл гарсных нь дараа үзэгчийнх нь хувиар харж, өөртөө дүгнэлт хийж, илүү сайжруулах зүйлээ ойлгодог. Бидний мэргэжил хэзээ ч сурч дуусдаггүй, алхам тутамдаа суралцах ёстой санагддаг.Ер нь үргэлж өөрийгөө голж, илүүг сурахыг хүсдэг.
-Кино зураг авалтын явцад тохиолдсон хөгжилтэй, дурсамжтай үйл явдлаасаа хуваалцаач?
-“Урт өдрүүд” киноны ард ажилласан багийнхан, уран бүтээлчидтэй мартахын аргагүй сайхан дурсамжуудыг бүтээсэн байна. Удаан хугацаанд натурт гарч ажилласан учраас илүү сонирхолтой байлаа. Зураг авалт дуусах мөчид дахиад нэг өдөр сунгачихмаар санагдсан. Өдөр бүр хамт байсан хүмүүсээсээ холдоно гэхээр сонин санагдсан.
-Ирээдүйд олон сайхан дүр бүтээх байх. Бүтээхийг хүсдэг дүр бий юү?
-Намайг өөрөөр харуулах дүрд ажиллахыг хүсдэг. “Урт өдрүүд” кинонд тоглох шалтгаан нь ч Галаагийн дүр надаас огт өөр хүн байсан учраас ажиллахад илүү сонирхолтой санагдсан. Өөрөөсөө өөр хүнийг харуулж, өөрийгөө сонирхох хамгийн сонирхолтой байдаг.

-Залуу уран бүтээлчид киноны арын албанд их явдаг шүү дээ. Та хэр олон явж байсан бэ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцвал, олон зүйлс сурсан байх?
-Оюутан байхдаа болон төгссөнийхөө дараа киноны арын албанд олон ажиллалаа. Продакшныхаа залуустай хамтраад шинэ жилийн үеэр “Чамтай учирснаас хойш” гэх контентоо хийсэн. Оролцсон, ажилласан уран бүтээлүүдээсээ их зүйл сурч байгаа. Би кино зохиол бичих сонирхолтой, энэ чиглэлд ажиллаж үзэхийг хүсдэг. Тиймээс зохиолчидтой хамтран ажиллаж, суралцах дуртай.
-Үзэгчдэд “Урт өдрүүд” киног үзэх шалтгаан хэлээч гэвэл. Хүмүүс тус уран бүтээлээс юуг олж, харж ойлгох вэ?
-Өнөөгийн Монголын нийгмийг ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэнэ. Гадаад уран бүтээлийн эрхийг авч хийгээгүй, монголчууд өөрсдөө хийсэн уран бүтээл.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Үеийнхээ залуустай хамтраад олон ангит кино хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар кино зохиол дээрээ ажиллаж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Д.ДАШДОЛГОР: НАМАЙГ ОГТ ӨӨР ХҮН БОЛГОЖ, ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ДҮРД АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |