Дууны үг, хоолойгоо өөрөө бичиж, ая, хөгжмөө зохиох гээд уран бүтээл гаргахад хэрэгтэй бүх ажлаа бие даан хийх чадвартай залуу уран бүтээлч тэрбээр энэ жил бие даасан уран бүтээлүүдээрээ сонсогчидтойгоо уулзах аж.
-Таны Davaidasha-тай хамтарсан “Байгалийн” гэх дуу албан ёсоор сонсогчдод хүрлээ. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Хэдхэн хоногийн өмнө албан ёсоор сонсогчдын хүртээл боллоо. Гарсан даруй олон хүн сонсож, ам сайтай байгаад нь үнэхээр талархаж байна. “Байгалийн” гэх дууг Монголынхоо хацар гоо эмэгтэйчүүд зориулан бүтээсэн.
-Тус уран бүтээл албар ёсоор сонсогчдод хүрэхээсээ өмнө ч нэлээд алдартай болсон байсан шүү дээ. Дуу нь сонсогчдод таалагдаж байгааг харах ямар байсан бэ?
-Шууд дамжуулалтын үеэр хийгдсэн богино дүрс бичлэг нь цахим сүлжээнд нэлээн удаан сайн хандалттай явсан. Хэдий богинохон ч олон хүний сонсох дуртай дуу болчихсон байсан. Хүмүүсийн хандалтыг хараад “Энэ дууг аль болох хурдан албан ёсоор гаргах ёстой юм байна” гэж бодсон.
-Таны хамтарсан уран бүтээлүүд бүр сонсогчдын хамгийн дуртай дууны нэгээр нэрлэгддэг. Амжилттай уран бүтээлүүд дээр хамтарсан сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Цахим сүлжээ болон хөгжмийн дэлгүүрүүдэд тавигдсан дуунууд маань дандаа бусад уран бүтээлчтэй хамтарсан дуунууд байгаа. Одоо цагт шилдэгт тооцогддог уран бүтээлчидтэй хамтарч дуу гаргасан байна. Тэдэнтэйгээ хамтарч дуу гаргах дуртай, сайхан хүмүүс байдаг юм. Дараагийн удаа хамтарч уран бүтээл гаргахыг хүсэж байгаа олон уран бүтээлч бий.
-Бие даасан уран бүтээл бий юү ?
-Энэ хавраас youtube хуудаснаа өөрийнхөө бие даасан уран бүтээлүүдийг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Уран бүтээл гаргах ажлаа төлөвлөгөөнийхөө дагуу хийж байна.
-Уран бүтээлүүдээсээ онцолж ярихыг хүсвэл. Таны хувьд хамгийн дуртай дуу нь аль нь вэ?
-Rokit Bay, Davaidasha нарын хамтарсан “Хүсэл” нэртэй дуун дээр продюсероор нь ажилласан юм. Миний сэтгэл хамгийн тод үлдсэн хамтрал. Учир нь, үнэхээр эрчтэй, бүтээлчээр бүтсэн дуу л даа.

-Яагаад уран бүтээлч болохоор шийдсэн бэ?
-Анх дууныхаа үгийг өөрөө бичиж, дуугаа зохиож эхэлсэн. Үг, хоолойгоо өөрөө бичиж эхэлснийхээ дараа яагаад дууныхаа аяыг өөрөө зохиож болохгүй гэж бодогдсон. Дуугаа зохиох тусам дахин уран бүтээл хийх хүсэл нэмэгдэж, чадвараа улам хөгжүүлэхийг хүссэн.
-Дуугаа ямар үед хамгийн сайн зохиож, хийдэг вэ?
-Сайн амарсан, сэтгэл санаа тайван байх үедээ уран бүтээлээ хийдэг.
-Уран бүтээлүүдээрээ хүнд юу хүргэхийг зорьдог вэ?
- Тухайн үед ямар сэтгэл хөдлөл мэдэрч байсан, түүгээрээ дуугаа мэдэрч зохиодог учраас өөрийнхөө мэдэрснийг сонсогчдодоо хүргэхийг хичээдэг.
-Таны хамтарсан “Marmalad” дуу youtube хуудаснаа 5.4 сая хандалттай шүү дээ. Хамтарсан уран бүтээл нь энэ хэмжээний хандалт авах ямар санагдсан бэ?
-Шууд дамжуулалтын үеэр хийсэн уран бүтээл л дээ. Шууд дамжуулалт бараг найман цаг үргэлжилсэн. Санаандгүй дуугаа сонсох гээд орсон сая гарсан хандалттай болсон байсан. Тийм өндөр хандалт авна гэж бодоогүй учраас жаахан гайхсан шүү.
-Бусад залуу уран бүтээлчидээс юугаар онцгойрохыг хүсэж байгаа вэ?
-Хөгжмийн продакшн талын бүх ажлаа өөрөө хийж чаддаг минь миний онцгойрох давуу тал юм болов уу. Уран бүтээл бий болоход шаардлагатай бүх л ажлыг бие даан хийдэг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Олон зүйл байна. Нэг цомог болох хэмжээний дуу бэлдсэн байгаа. Үүнийгээ төлөвлөгөөнийхөө дагуу сонсогчдодоо хүргэх зорилготой байна.
| FRUITYBAACHKA: “БАЙГАЛИЙН” ДУУГ МОНГОЛЫНХОО ХАЦАР ГОО БҮСГҮЙЧҮҮДЭД ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |