-“Girls-4” олон ангит киноны сонгон шалгаруулалтад тэнцэж байсан үеэ хуваалцаач?
-Б.БОЛД-ЭРДЭНЭ: Би сонгон шалгаруулалтад ороогүй. Продюсер, найруулагч хоёр маань арван жилийн сургуулиар хүүхдүүд хайж явах үедээ надад санал тавьж байсан. Гэнэт хоёр хүн ирээд “Кинонд тоглох уу” гэхээр шоконд ордог юм билээ. Тэгээд аавтайгаа ярихад “Миний хүү оролдоод үз” гэсэн. Кино гарснаас хойш цахим сүлжээнд үзэгчид киноны дүрүүдийн тухай янз янзаар бичиж байсан. Анх “Хоо, ямар сонин юм бэ” гэж уншдаг байсан ч сүүлдээ тоохоо больсон. Ах, эгч нар “Сөрөг сэтгэгдэлд битгий гутраарай бас эерэгт нь битгий хөөрөөрэй” гэж захиж байсан.
-Б.МИШЭЭЛ: Анхандаа би сайн талын дүр байсан юм. Гэтэл “Үжингийн дүрд таарах охин олдохгүй байна” гэхээр “Би ороод, үзье” гээд тоглож байна.
-Дүрүүдийнхээ талаар яриач?
-Б.МИШЭЭЛ: Би найзууд дундаа хор хутгадаг эсрэг дүр бүтээж байгаа. Би кинонд тоглож үзээгүй байхдаа эсрэг дүр бүтээсэн хүнийг яг л дүр шигээ байх гэж боддог байлаа. Одоо намайг хүмүүс тийм л нүдээр харж байгаа байх.
-Б. БОЛД-ЭРДЭНЭ: Миний дүрийн хувьд сургуулийнхаа хамгийн од, сагсан бөмбөг тоглодог, дуулдаг хөвгүүн. Гуравдугаар бүлэг гарч байхад хүмүүс цахим сүлжээнд намайг “Ямар шалиг юм” гэж их бичиж байсан. Өмнөх бүлэг дээр бүх охиныг араасаа гүйлгэдэг байсан бол энэ бүлэгт эсрэгээрээ нэг охины араас гүйж байгаа. Дүрийн хувьд надаас жаахан хол гэхдээ сагсан бөмбөг тоглодог, дуулдаг талаараа адилхан. Зохиолоо уншиж байхдаа “Яана аа чадах болов уу” гээд ичиж, сандарч байсан.
.jpg)
-Кинонд тоглосны дараа хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?
-Б.БОЛД-ЭРДЭНЭ: Би кинонд тоглохоосоо өмнө дотнын хэдэн найзтайгаа л нийлдэг байсан. Харин киноны дараа хүрээлэл минь тэлсэн. Анх камер хараад, маш их сандардаг байсан бол одоо байгаагаараа байхыг хичээдэг болсон.
-Дөрөвдүгээр бүлгийн үйл явдал, шинээр орж буй дүрүүдийн талаар мэдээлэл өгч болох уу?
-Б.БОЛД-ЭРДЭНЭ: Өмнөх бүлгийн ихэнх дүр хасагдаж, олон шинэ дүр нэмэгдсэн. Киноны үйл явдлын хувьд хүүхдийн зуслан дээр өрнөнө. Илүү сонирхолтой зохиолоор хийгдсэн дээ.
-Кино зураг авалтын үеэрх хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
-Б.МИШЭЭЛ: Оройн зураг авалтууд бага зэрэг хүнд байсан. Хүйтэн үед зураггүй нэг нь бусдадаа халуун цай, хоол зөөж халамжилдаг байлаа. Тэр нь хамгийн гоё дурсамж юм уу даа. Кинонд тоглох үеэрээ бусдыг халамжлах, хайрлахыг сурсан даа.
-Б.БОЛД-ЭРДЭНЭ: Хоёр цувралын турш маш их дурсамж бүтээж, их зүйл сурсан байна.
-Өмнө нь кинонд дүр бүтээж байсан уу?
-Б.БОЛД-ЭРДЭНЭ: Би чинь киноноос хол байсан учир дүр бүтээе гэж бодож, өөрийгөө сорьж байгаагүй ээ. Харин энэ кинонд тоглосны дараа аав, ээж минь баярлаж хүлээж авсан. Аав “Миний хүү мундаг байна. Зөв алхам хийжээ” гэсэн. Харин дүү маань “Ёо, агаа та яаж ингэдэг байна” гээд хайрын сценийг ичээд л үзээд байсан.
-Б.МИШЭЭЛ: “Миний аав” кинонд эсрэг дүрд тоглож байсан. Мөн хэд хэдэн кинонд туслах хэсгүүдэд орсон. “Girls” гуравдугаар бүлгийн сонгон шалгаруулалтад орох гээд чадаагүй. Энэ цувралд ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа.
-Багадаа ямархуу хүүхдүүд байв?
-Б.БОЛД-ЭРДЭНЭ: Би нэлээн сахилгагүй, дүүтэйгээ нас ойролцоо болохоор их ноцолддог. Гэхдээ гадуур гарахаараа ичимхий байсан даа.
-Б.МИШЭЭЛ: Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Одоо хотод амьдардаг ч зуны амралтаараа нутагтаа очдог. Зургаан хүүхэдтэй айлын том нь. Дүү нар маань кинонд хамт тоглож байгаа олны танил хүүхдүүдийн талаар их асуудаг.
-Урлагийн мэргэжлээр суралцах бодол бий юү?
-Б.БОЛД-ЭРДЭНЭ: Би багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан. Төгсөөд АШУИС-д суралцаж, сонирхлоороо урлагийн салбарт ажиллана.
-Б.МИШЭЭЛ: Би монгол бүжиг бүжиглээд удаж байгаа. Тийм болохоор урлагтай ойрхон мэргэжил сонгоно.
-Ярилцлагын төгсгөлд кино багийнхандаа хандаж үг хэлэх үү?
-Б.БОЛД-ЭРДЭНЭ: Надаас мундаг олон хүүхэд байхад намайг сонгож, хамгийн гоё насыг минь дэлгэцэнд мөнхөлж өгсөнд баярлалаа.
-Б.МИШЭЭЛ: Кино багт ажиллаж, олон сайн найзтай болсондоо маш их баяртай байгаа.
.jpg)
| ХАМГИЙН ГОЁ НАСАА ДЭЛГЭЦЭНД МӨНХӨЛЖ ҮЛДЭЭСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |