-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яригаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Эрдэнэбаярын Тэргэл гэдэг. Соробан сампингаар хичээллээд 10 жил болж байна. Долоон настайгаа эхэлж хичээллэсэн.
-“UAAA” тэмцээний талаар ярихгүй юу. Монгол Улсаас анх удаа тус тэмцээний аваргын цомыг өргөсөн хүн болсон шүү дээ?
-Үнэхээр сайхан мэдрэмж авсан. Анхны тэмцээн биш учраас арай илүү туршлагатай, сандрал багатай оролцсон. Урьдын тэмцээнүүдээс хамаагүй илүү өөртөө итгэлтэй байсан. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, аавынхаа нэрийг олон улсын тэмцээний тайзан дээр сайнаар дуудуулсандаа баяртай байна. Аваргын цом өргөх мөч нэр төрийн байлаа.
-Тус тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй, хэцүү шат нь юу байв. Насанд хүрэгчидтэй өрсөлдөх ямар байсан бэ?
-Тэмцээнд миний үеийн хүүхэд олон байсан нь хамгийн сайхан байсан. Үеийнхээ хүүхдүүдтэй өрсөлдөхөөс гадна, тэдэнтэй нөхөрлөж, туршлага солилцсон. Өөрийнхөө чадварыг илүү анзаарсан.
-Тэмцээндээ хэр удаан бэлдсэн бэ. Хэр удаан бэлдсэн бэ?
-“UAAA” олон улсын тэмцээнд Г.Даваацэнд багшийнхаа удирдлага дор сар орчим хугацаанд шургуу бэлдсэн. Бэлдэх хугацаандаа хоёр дахин олон бодлого боддог болсон. Энэ үер дүндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Чадвар минь ахиж, илүү хурдан боддог болсон байна гэсэн үг шүү дээ.
.jpg)
-Эх орныхоо нэрийг дуудуулан шагнал авах мөч ямар байсан бэ. Гэр бүл, багшдаа хандаж хэлэхийг хүссэн үг бий юү?
-Гэр бүлийнхэн болон багш нартаа хамгийн их баярласан. АНУ-д аялж, нэр хүндтэй тэмцээнд оролцох боломж олгосон шүү дээ. Тэднийхээ итгэлийг нь алдахгүй илүү сайн хичээнэ ээ.
-Соробан сампингаар хэр удаан хичээллэж байгаа вэ. Анх яагаад хичээллэх болов?
-Аав маань соробан сампингийн сургалтын талаар мэдээд дүүтэй минь хамт сургалтад явуулж эхэлсэн. Анх аав минь элсүүлсэн эхний хичээлдээ суугаад л хамгийн дуртай, сонирхдог зүйл минь болсон. Сурах тусам илүү ихийг сурмаар санагддаг.
-Тоо бодохын юу нь хамгийн их таалагддаг вэ?
-Ганцхан тоо бодохдоо байдаггүй. Миний хувьд соробан сампин яг үе нь дуусдаггүй сонирхолтой тоглоом шиг санагддаг. Сампин дээр сууж эхэлснээсээ орчны юунд ч сатаарахаа больсон байсан.
-Энэ чиглэлээр хичээллэснээр ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна вэ. Хичээлээ өмнөхөөсөө илүү ойлгодог болсон уу?
-Хичээлээ амархан хийх арга аа мэддэг болсон. Юунд ч сатаарахгүй, анхаарлаа бүрэн нэг юманд төвлөрүүлж сурсан. Энэ чадвар маань гадаад хэл сурахад үнэхээр хэрэг болсон. Би англи, орос хэлээр чөлөөтэй ярьж чадна.
.jpg)
-Оюуны спортоор хичээллэж эхлээд хэцүү зүйлтэй тулгарч байсан уу?
-Байгаагүй ээ. Анхнаасаа дуртай эхэлсэн учраас хичээл хийх хугацаа үнэхээр зугаатай өнгөрдөг.
-Өдөрт хэчнээн цаг бэлтгэл хийдэг вэ. Бэлтгэл хийхэд юу хамгийн чухал байдаг вэ?
-Зорьсон тэмцээний бэлтгэлээс бусдаар соробан сампингаар хичээллэх нь миний өдөр тутмын хийдэг нэг зуршил болчихсон. Байнга тоо бодож, өөрийгөө бэлдэж байдаг.
-Төгсөх ангийн сурагч шүү дээ. Ямар мэргэжлээр суралцах төлөвлөгөөтэй байна?
-Одоогийн байдлаар мэргэжлээ бат шийдээгүй л байна. Гэхдээ нийгэм,олон улсын харилцааны чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа.
-Тэмцээн, шалгалтынхаа үеэр анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэг вэ. Чи ямар арга хэрэглэдэг вэ?
-Анх тэмцээн, шалгалтын үеэр жаахан сандардаг байлаа. Одоо бол харьцангуй тайван байдаг болсон. Сандарсан үедээ 1-100 хүртэл тоолохоор тайвширчихдаг.
-Цаашид сампин, цээж тоо бодолтоор үргэлжлүүлэн хичээллэх үү. Тавьсан зорилго бий юү?
-Сампин миний амьдралын салшгүй нэг хэсэг. Намайг илэрхийлж, тодотгодог зүйл. Ирээдүйд ч намайг тодорхойлох зүйл байх болно. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, олон тэмцээнд амжилт гаргахын хүсэж байгаа.
| Э.ТЭРГЭЛ: “UAAA” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛСОН АНХНЫ МОНГОЛ ХҮН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |