-Бодибилдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, үнэхээр их баяртай байна. Өөрийгөө ялж, тэмцээний аварга болсондоо хамгийн баяртай байна. Олон сарын хүч хөдөлмөрөө үнэлүүлж чадлаа, одоо ч гэсэн аварга болсон гэдэгтээ бүрэн итгэж чадахгүй л байна. Үлгэр дуурайлал авдаг шилдэг тамирчидтай хамт тайзан дээр зогсох сайхан байлаа.
-Фитнесээр хичээллээд хэр удав. Хичээллэж эхэлсэн шалтгаан бий юү?
-Би 2018 оноос эхэлж фитнесээр хичээллэж эхэлсэн. Туранхай биетэй учраас гадаад төрхдөө жаахан итгэлгүй байсан юм. Булчинтай болж, өөртөө итгэлтэй байхын тулд явж эхэлсэн ч сүүлдээ өдөр тутам хийдэг амьдралын хэвшил болсон.
.jpg)
-Тэмцээний бэлтгэл хэр хугацаанд үргэлжилсэн бэ, бэлтгэлийнхээ талаар яриач?
-Тэмцээний бэлтгэл өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Гурилан бүтээгдэхүүн идэхээ больж, өөхлөхгүй булчингаа хөгжүүлэхийг хичээсэн. Одоо бодоход зөв бэлдсэн байна лээ. Бэлтгэл таслаагүй, дэглэм алдаагүйдээ баярлаж байна.
-Фитнесээр хичээллэж, тэмцээнд оролцохын хамгийн хүнд зүйл нь юу байв?
-Хоолны дэгдэм барина гэдэг хүнээс их тэвчээр шаарддаг юм байна. Гэхдээ өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрч, өөрийгөө хууралгүйгээр ч тэвчиж дэглэмээ барьсандаа баяртай байна. Тэмцээнд оролцохын өмнө усаа хасах хамгийн хэцүү үе байлаа.
-Фитнесээр хичээллэж байх үедээ шантармаар үе байсан уу. Жүжигчнээр суралцсан нь бэлтгэлд тус нэмэр болж байв уу?
-Шантармаар үе олон байсан. Гэхдээ ямар ч зорилгогүйгээр фитнест явдаг байсан учраас л шантардаг байсныгаа ойлгосон. Зорилго тавиад хөдөлмөрлөхөөр илүү эрч хүчтэй дасгалаа хийдэг.
-Фитнесээр хичээллэснээр гарсан эерэг өөрчлөлтүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Амьдралд сайнаар нөлөөлсөн зүйл олон бий. Амьдралын идэвх нэмэгдэж, стрессээсээ салж, эрүүл чийрэг биетэй болсон. Бие хүссэнээр хөгжөөд ирэхээр ямар ч хувцас гоё зохидог болсон. Энэ бүхнээс хамгийн чухал нь фитнест явж өөртөө хамгийн зөв хөрөнгө оруулалт хийсэн явдал.

-Цаашид фитнес, бодибилдингээр хичээллэх үү. Хаана хүрэхийг зорьж байна?
-Фитнесийг амьдралын хэвшил болгож, үргэлжлүүлэн хичээллэнэ. Ганцхан амжилт гаргаад зогсохгүй, цаашид илүү сайн ахиц гаргана.
-“Alaga&Nyamka”-тай нэгдэж контент хийж эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу?
-“Ямар азаар энэ хүмүүстэй учирсан юм бол” гэж боддог доо. Миний амьдралын хамгийн том, хэзээ ч нөхөж боломгүй орон зайг эзэлдэг хүмүүс.
-Хошин шогийн хэд хэдэн тоглолтод оролцсон шүү дээ. “Аглуу” энтертайнментаас жүжигчний гараагаа эхэлсэн үү?
-Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам бол хошин урлагийн “Аглуу" энтертайнментад орсон үе гэж боддог. Уран бүтээлчийнхээ гарааг эхэлснээс гадна “Alaga&Nyamka” багийнхантайгаа тэнд л анх уулзаж, нэгдэж байсан.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл нь юу байв?
-Багаасаа л их хошин шогийн мэдрэмжтэй хүүхэд байсан. Ангийнхныгаа инээдээр тасалдаггүй, хөгжилтэй хүүхэд байсан. Надад юу таалагдсан тэр зүг рүүгээ л явсан. Мэдрэмжээ дагаж л жүжигчин болсондоо. Огт харамсдаггүй ээ.
.jpg)
-Анх бичлэг хийж эхэлснээс хойш хүмүүсийн хандлага ямар байсан бэ. Сөрөг сэтгэгдэл авах үе цөөнгүй байсан байх?
-Сайн, муу бүхэн л ээлжилсэн дээ. Анх эхэлж байх үед сөрөг сэтгэгдэл ирэх бүрд нь их хүндээр хүлээж авдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам дасаж, өөрт хэрэггүй сэтгэгдлүүдийг өнгөрүүлж сурсан. Заримдаа хүмүүс таниад сэтгэлийн үгээ хэлж, хамт зургаа даруулна. Тэр бүр нь цааш үргэлжлүүлэх урам болдог доо.
-Шантрах үе гарч байсан байх жүжигчнээ болиод өөр зүйл хийх гэж бодож байсан уу?
-Шантрах үе бий. Хүн л учраас сэтгэлээр унана шүү дээ. Гэхдээ хэчнээн шантарсан ч бууж өгч болохгүй, урагшаа алхах ёстойгоо сайн мэддэг.
-Олон зүйлсийг амжуулахыг хичээж байгаа санагддаг. Сониуч уу?
-СУИС-д элсээгүй бол цэрэг, цагдаагийн талын мэргэжилтэй болох байсан байх. Манай гэр бүлд цэрэг, цаглаагийн мэргэжилтэй хүн олон бий. Би ер нь жаахан хамелеон шиг хүн л дээ. Сонирхсон бүх зүйлийнхээ эвийг нь олоод хийчихдэг авьяастай.
-Мэргэжилдээ дурласан үе нь хэзээ вэ?
-Анх эхэлж байх үедээ мэргэжилдээ хамгийн дуртай байсан даа. Киноны олны хэсэг, арын ажилд нь явах их дуртай. Миний явах ёстой зам гэдэгт баттай итгэлтэй эхэлсэн. Одоо ч зорилго, мөрөөдлөөсөө ухраагүй урагшилж байна.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Бодсон олон зүйл байгаа. Сайхан амьдрахын төлөө зогсолтгүй зүтгэнэ дээ.
| Н.МӨНХБАЯР: ӨӨРИЙГӨӨ ЯЛЖ, БОДИБИЛДИНГИЙН УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |