-Сайн байна уу. Өөрийнхөө тухай болон спортын хүн болсон түүхээсээ хуваалцаач?
-Тэр үед нуруу намхан охиноо үүгээр хичээллэнэ гэж бодоогүй байх. Нэг өдөр дуртай спортоороо хичээллэх хүсэлтэй байгаагаа аавд хэлэхэд багш дээр хөтөлж очоод танилцуулахдаа “Би танд холбогч авчирлаа. Сайн тамирчин болгоорой” гэж байсан даа. Тухайн энэ спорт намайг өөрийн эрхгүй л татаад байсан даа. Тэгэхээр аав минь намайг энэ спортод хөтөлсөн гэж хэлж болно оо. Хэрэв тэр үед аав заал руу аваачаагүй бол би спортын хүн болоогүй байх.
-Танай баг хоёр жил дараалан “Дээд лиг”-ийн аварга боллоо шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Миний хувьд “Дээд лиг”-ийн тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцож, эхний хоёр жил мөнгөн медаль хүртэж, сүүлийн хоёр жил аварга болсон байна. Өмнө нь жил хоёр ялагдлын дараа аварга авсан учир нэлээн сандралтай байсан. Харин энэ жилийн хувьд харьцангуй тайван байлаа.
-Таны хувьд “Эрчим” багт нэгдээд удаж байна уу?
-2022 онд “Hobby” клубээсээ гарч, “Эрчим” багт нэгдэж байсан.
-Энэ спортын юунд дурлаж сонгосон бэ. Гар бөмбөгийн спортоор хичээллээд амьдралд тань гарсан өөрчлөлтүүд юу вэ ?
-Энэ спортод хөл тавьснаар өөрийгөө зөв төлөвшүүлж, хамт олныхоо сайн талаас суралцсан эерэг хандлагатай хүн болжээ. Волейбол намайг өмнөхөөс минь өөрчилж чадсан. Мөн энэ спортоор хичээллэж эхлээд амьдралынхаа хань, найзуудыг олж авсан даа.
-Заал дүүрэн үзэгчдийн алга ташилт, халуун энерги дунд тоглох мэдрэмж ямар байдаг вэ ?
-Орчлон дээр хүний мэдэрч болох олон чимээ бий. Тэр дундаас тамирчин хүний хамгийн дуртай чимээ заал дүүрэн үзэгчийн алга ташилт байдаг. Үзэгчид байснаар тэр тоглолт илүү амьд болж өгдөг. Гэхдээ заримдаа хэт их чимээтэй үед багийнхныхаа хоолойг сонсож чадахгүй, хоорондоо ярилцаж чадахгүй үе гардаг.
-Тоглолтын үеэр сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ. Багийн сэтгэл зүйч байдаг уу ?
-Манай баг финалын тоглолтын үеэр сэтгэл зүйчтэй ажилласан. Багийн сэтгэл зүйчтэй байснаар илүү дүнтэй санагдсан. Миний хувьд бол тэмцээний үеэр аль болох тайван байхыг л хичээж, тоглолтдоо анхаардаг.
-Үлгэр дуурайлал авдаг тамирчин байдаг уу ?
-Япон Улсын шигшээ багт тоглож байсан, 159 см өндөртэй, холбон тоглогч Ёоши Такашита гэх хүний бичлэгийг ойр ойрхон үзэж, үлгэр дуурайлал авдаг даа.
-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ, Хосбаяр тамирчин багадаа ямархуу хүүхэд байв?
-Миний бага нас Багануур дүүрэгт өнгөрсөн. Би их эршүүд, хөдөлгөөнтэй, заалнаас салдаггүй хүүхэд байсан даа. Хичээлээ тараад л шууд заал руу явдаг байлаа.
-Ямар мэргэжлээр ажилладаг вэ ?
-Би бараа, материал хангамжийн чиглэлээр ажилладаг. ШУТИС-ийг төгсөх жил “Хобби эйс” багийн эзэн Ж.Наранбаатар захирал клубтээ ажиллуулах санал тавьсан юм.
.jpg)
-Тамирчин хүний чөлөөт цаг хэрхэн өнгөрдөг вэ?
-Сүүлийн жилүүдэд чөлөөт цагаараа гэртээ амарч, олон зүйлд тархиа ажлуулахгүй байхыг л боддог болсон байна лээ.
-Мэргэжлийн тамирчин гэдэг ойлголт манай улсад ямар байдаг вэ ?
-Манай улс сүүлийн хоёр жилийн турш мэргэжлийн тамирчин гэх нэршил рүү арай дөхөж байна. Бид ажлынхаа хажуугаар спортоо хөөдөг учир мэргэжлийн тамирчин гэж хэлэхэд хэцүү. Бусад спорт ямар байдгийг мэдэхгүй ч манайд гар бөмбөгийн спорт мэргэжлийн хэмжээнд хараахан хүрээгүй байгаа.
-Энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцвал ?
-Спорт чиний ажил байх ёстой. Хэрвээ хүсэж байвал тууштай байгаарай.
| Л.ХОСБАЯР: ТАМИРЧИН ХҮНИЙ ХАМГИЙН ДУРТАЙ ЧИМЭЭ ЗААЛ ДҮҮРЭН ҮЗЭГЧИЙН АЛГА ТАШИЛТ БАЙДАГ |
|
АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-08-11 17:02:22
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн аялан тоглолт үргэлжилж байна
2026-08-11 16:40:55
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026-08-11 14:11:22
Б.Отгонбаяр таеквондо-гийн Азийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
2026-08-11 13:47:18
Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна
2026-08-11 13:27:40
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
2026-08-11 13:10:26
Хятадын анхны 100 тонн даац жолоочгүй цахилгаан машин ашиглалтад орлоо
2026-08-11 13:08:53
“ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” чуулга уулзалт Дорнод аймагт нээлтээ хийлээ
2026-08-11 13:00:42
Хятад Улс “СОР-17” хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
2026-08-11 12:50:59
“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2026-08-11 12:29:08
Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ
2026-08-11 11:20:59
Монголч эрдэмтний XIII их хурал чуулж байна
2026-08-11 10:23:12
2026-08-11 10:09:13
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-08-11 07:00:00
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-08-11 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-08-11 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2026-08-11 07:00:00
БИ “ШУЛААЧ”
2026-08-11 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2026-08-11 07:00:00
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |