-Сайн байна уу. “366 дахь өдөр” хэмээх шинэ уран бүтээлээ нээсэн танай хамт олонд баяр хүргэе. Уг киноны талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Бид энэ уран бүтээлээр дамжуулан орчлонгийн олон өнгөний зохицол нь чи бас бид гэдгийг харуулахыг хүссэн. Мөн нийгмийн стресс, залуусын сэтгэл зүйн эрүүл мэнд, бидний санаатай бас санаандгүй нэгнээ гадуурхаж буй байдал болон хайр дурлалын үнэ цэнийн тухай өгүүлнэ. Ерөнхийдөө хүний амьдралыг олон өнцгөөс дүрүүдээрээ дамжуулан нэг дор үзүүлэхийг зорьсон.
-Хөвсгөл аймгийн Ханх суманд кино зураг авалтаа хийсэн байсан шүү дээ. Тэр талаараа яриа дэлгэвэл?
-Далай хөлдөхийн яг өмнөхөн буюу арваннэгдүгээр сард кино зураг авалтаа хийсэн. Ханх суманд очих зам гарц хэцүү учир хүн их очоод байдаггүй. Манайхан Хөвсгөл далайг үзэхээр очоод, 10 хувийг нь үзээд л буцаад байдаг юм. Кино бол дүрсний урлаг гэдэг шүү дээ. Тиймээс дөрвөн улирал нэг дор байгаа мэт тэр үзэсгэлэнг гаргахыг зорьж ажилласан.
Зураг авалтын үеэр камер царцах, жүжигчид болон арын албаныхан даарах зэрэг хүндрэл гарч байсан. Мөн бид Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайд дээрээс зам муутай газар байгаа учир тоног төхөөрөмж эвдэрвэл 4-5 хоног ажлаа алдана шүү дээ. Тиймээс бүгд бэлтгэлээ маш сайн хангаж очсон.
-Цагаанаагийн дүрээр дамжуулан албино хүмүүсийн тухай кинондоо тусгаж өгсөн байсан. Энэ нь залуу уран бүтээлчдийн хүний эрхийн төлөө дуугарсан үйлдэл байх.
- Монголд 20 гаруй албина хүмүүс байдаг. Тэднийг энгийнээр хүлээж авах хүн байхад санаатайгаар доромжилдог, сөргөөр хүлээж авдаг хүмүүс одоо ч байсаар байгаа. Гэтэл албино хүмүүс сөрөг сэтгэгдэл сонсохоос илүүтэй хүмүүс надаас битгий айгаасай, эвгүй сэтгэгдэлтэй битгий үлдээсэй гэж хүсдэг гэж ярьдаг юм билээ. Манай кино багийнхан тэдэнд тулгардаг асуудлыг сайн судалсны үндсэн дээр Ханх сумыг байгальтай “уяж” гаргаж ирэхийг л зорьж ажилласан. Үүгээрээ тэдний төлөө бага ч болов дуугарч чадсан байх.
-Ингагийн аав, ээж хоёрын хайрын түүх болон түүний амьдрал бас нэгэн өөр өнцөг байсан шүү дээ. Тэр талаар?
-МУГЖ О.Бат-Өлзий ахын бүтээсэн Энхбаярын дүрээр бид эр хүн хайрандаа үнэнч байж, амлалтаа хүрч чаддаг шүү гэдгийг л гаргаж ирэхийг хүссэн. Нөгөө талд түүний хайртай бүсгүй мөн л адил энэ насаа дуустал хайрандаа үнэнч хүлээж, санаж амьдарсан нь өөрөө хайрын үнэ цэн ямар гайхалтай гэдгийг харуулж байгаа юм. Харин Ингагийн дүрийн хувьд бид өөрийгөө дутуу үнэлэх, нийгэмд ийм залуу мянга мянгаараа сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирч байгаа гэдгийг илтгэнэ.
-Таны дүр кинонд чимэг болж өгсөн байсан. Дүрийнхээ талаар яриа дэлгээч?
-Би хөдөө өссөн болохоор нутгийн залуугийн дүрийг бүтээхэд ойр байсан. Гэхдээ дүр бүтээсэн гэж ярихад ахдах байх, жижигхэн л хэсэг шүү дээ.
-Уран бүтээлийн яриагаа түр орхиод, хувь хүн талаас нь ярилцах уу. Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Миний хүүхэд нас Хөвсгөл аймагт өнгөрсөн. Би хоёр хүүхэдтэй айлын том хүүхэд. Сурагч байхдаа сургуулийнхаа “Урлагийн наадам”, “Дэвжээ” гээд урлагийн тэмцээнүүдэд оролцдог, нийгмийн идэвхтэй, найзуудтайгаа нийлж хөлбөмбөг тоглодог байсан. Долдугаар ангидаа “Надад жүжигчний мэргэжил тохирох юм байна. Би урлагийн л хүн болох ёстой юм байна” гэж бодож, мөрөөдөж эхэлсэн.
Тэгээд 2021 онд СУИС-ийн театрын урлагийн сургуулийг М.Ариунжолоо багшийн удирдлага доор жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо ямартай ч мөрөөдлийн мэргэжлээрээ найзуудтайгаа хамтран “Халх” продакшныг байгуулаад ажиллаж байна даа.
-“Халх” продакшн хэзээ байгуулагдаж байв?
-Нэг үеийн 11 залуу нийлээд, хоёрдугаар курсийн оюутан байхдаа жижигхэн өрөө түрээслээд, камер зээлээр аваад, ирээдүйд юу хийхээ төлөвлөөд л “Халх” продакшныг байгуулж байлаа. Оюутан байхдаа хэдэн богино хэмжээний кино хийсэн. Тэгээд 2021 онд сургуулиа төгсөөд анхны бүрэн хэмжээний киногоо “Gangbay” хамтлагтай “Кассета” уран сайхныг киног хийж байсан. Одоо харахад бага зэрэг алдаа харагддаг ч анхны бүтээл гэдэг утгаараа хайртай байдаг даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| Э.УУГАНБАЯР: ОРЧЛОНГИЙН ОЛОН ӨНГӨНИЙ ЗОХИЦОЛ НЬ ЧИ БАС БИД ГЭДГИЙГ “366 ДАХ ӨДӨР” КИНОГООРОО ХАРУУЛАХЫГ ХҮССЭН |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |