-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “366 дахь өдөр” кино нээлтээ хийлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ өдрийн мэнд хүргэе. Хийсэн уран бүтээлээ үзэгчдэд нээх үе догдлом, гайхалтай хэрнээ айдастай мэдрэмж байдаг юм байна. Уран бүтээлчид бүгд шинэ уран бүтээл хийх бүрдээ ийм мэдрэмж авдаг байх.
-Дүрийнхээ талаар ярихгүй юу. Дүрээрээ юу өгүүлэхийг хүссэн бэ?
-“366 дахь өдөр” кинонд МУГЖ О.Бат-Өлзий ахын залуу насны дүр дээр ажилласан. Үнэнч байдал, хүн чанар, хүнийг хайрлах тэвчээр гэсэн үнэт зүйлээ гээгээгүй амьдарч байгаа залуугийн дүрийг гаргахын хичээлээ.

-Хөвсгөл аймгийн Ханх суманд очиж удаан хугацаанд зураг авалт хийх ямар байсан бэ?
-Хөвсгөл аймагт өвөл гэдэг утгаараа болдог юм билээ. Үзэсгэлэнтэй хэрнээ тэсгэм хүйтэнд зураг авалтаа хийх амаргүй байлаа. Өвлийн -40 хэмийн хүйтэнд кино багийнхан маань тун амжилттай ажилласан. Тухайн сценийг сайн авахын тулд хүйтэнд ч ажиллаж байгаа хүмүүсийг харахаар илүү хурдан, сайн хийх ёстой юм байна гэсэн бодол төрдөг юм билээ. Бид нэгнээсээ эрч хүч авч ажилласан.
-Таны бодлоор тус киног үзээд хүмүүс юуг олж харах бол. Кино багийнхны зүгээс юу харуулахыг хүссэн бэ?
- “Хүнд итгэх, мэдрэх” гэх хоёр үг хамгийн эхэнд бодогддог юм. Амьдрах, хайрлах, өөртөө итгэх итгэл гээд энэ хорвоо дээр байдаг бүх итгэлийн талаар энэ кино өгүүлэх болно. Хорвоо дээр байгаа бүхний сайхныг мэдэрвэл бүгдээс нь сайхан зүйлс, итгэлийг олж харж болно шүү дээ.
-Кассета кинонд ажиллаж байсан. Анхны дүр байсан уу. Кассета киноны талаар яривал?
- “Халх” продакшны найзуудтайгаа хамтраад их сургуулиа төгсөөд зургаан сарын дараа анхны бүрэн хэмжээний киногоо нээж байлаа. Тухайн үед бүрэн хэмжээний киноны ард гарсан гэдэгтээ өөрсдөдөө итгэхгүй баярлаж байсан. Бидний амжилттай яваа нь үргэлж тусалж, дэмждэг, зөвлөдөг ах эгч нарын минь өгсөн итгэл. Хүмүүсийн тойроод хүрэх замыг тэднийхээ ачаар дөт замаар туулдаг. Авиа болгон Эртура студийн ах, эгч нартаа баярлалаа. Кассета бол миний ажилсан анхны эсрэг дүр.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ. Юу нөлөөлсөн бол?
-Ээж минь dvd тоглуулагчаар үзэх олон төрлийн кино, хошин шог, цувралууд үздэг байлаа. Үзсэн киногоороо хашаандаа жүжиг тавьж, гэр бүлийнхнийгээ баясгана. Манай хашаа миний тоглосон дуу хөгжмөөр тасардаггүй байсан даа. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Бодлын хулгайч” киног үзээд кино урлагийг сонирхож эхэлсэн. Б.Амарсайхан ах шиг жүжигчин болно гээд СУИС-д элсэж байсан даа.
-Ажилласан кинонуудаас нь хамгийн сонирхолтой зураг авалт нь хэзээ, ямар киноны үеэр байсан бэ?
-Удахгүй нээлтээ хийх уран бүтээлийн үеэр хүнд зураг авалтад олон орсон. Нээлтээ хийх үеэр нь ямар кино гэдгийг нь хүмүүс мэдэх байх.

-Залуу уран бүтээлчийн хувьд ямар жүжигчин, хувь хүн байхыг хичээдэг вэ?
-Энэ нийгэмд бидний хийж чадах зүйл бол хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх, зөв зам руу нь хөтлөх. Нийгэмд ямар ч үг хэлэхгүй уран бүтээл хийхгүй юмсан л гэж боддог. Бид төв талбай дээр “Албино хүний эрх” гэж бичээд гүйх бус хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлөх бүтээл хийхийг хүссэн. Өөрсдийн чадах зүйлээрээ нийгэмд нөлөөлөхийг зорьсон.
-Ямар дүрд, ямар кинонд ажиллаж үзэхийг хүсдэг вэ?
-Надад оногдсон дүр бүрийг сайн гаргаж, дүр бүрдээ онцлог үлдээхийг хүсдэг. Өгөгдсөн дүр, нөхцөлдөө хамгийн сайнаар жүжиглэж, тухайн дүрээр амьдран. Хүний сэтгэлд үлдэх онцтой дүрд ажиллахыг хүсдэг.
-“366 дахь өдөр” киног заавал үзэх шалгаан хэлээч гэвэл?
-Бидэнтэй нэг ертөнцөд хамт оршин байгаа хэрнээ тэр бүр сайн мэддэггүй, ойлгодоггүй ч хамгийн үзэсгэлэнтэй төрх, нүд, үстэй төрсөн гайхалтай хүмүүсийн талаар энэхүү киногоор сайн мэддэг болно байх.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Кино уран бүтээл хэрхэн бүтдэг, хийгддэгийг энэ гурван жилийн хугацаанд бага ч гэсэн ойлгож байна. Сурсан мэдсэн бүхнээ илүү сайжруулж, эрч хүчээ алдалгүй үргэлжлүүлэн сайн уран бүтээл хийхийн төлөө хичээх болно.
.jpg)
| Т.ЛХАГВАЖАРГАЛ: “АЛБИНО ХҮНИЙ ЭРХ” ГЭЖ БИЧИХЭЭС ИЛҮҮ ИРГЭДИЙН СЭТГЭЛГЭЭНД НӨЛӨӨЛӨХ УРАН БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ЗОРЬСОН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |