-“366 дахь өдөр” кинонд анх хэрхэн тоглох болсон бэ?
-Анх Tv5 телевизийн богино бичлэгт оролцсоны дараа зарим хүмүүс мэддэг болсон байсан. Кино багийн зүгээс надад кинонд тоглох санал тавьсан. Би саналд нь огт эргэлзээгүй ээ. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж зөвшөөрөөд кино багтаа нэгдсэн.
-Анх удаа кинонд тоглох ямар санагдсан бэ. Ирээдүйд жүжигчин болно гэж боддог уу?
-Өмнө нь гэрээсээ аав, ээжгүйгээр хол явж байгаагүй. Гэхдээ огт эргэлзэж айгаагүй, өөртөө үнэхээр итгэлтэйгээр “Би зорьсон доо хүрч, кинондоо амжилттай тоглоно” гээд явсан. Надад хэцүү санагдаагүй ээ.
.jpg)
-Тус киног Хөвсгөл аймгийн Ханх суманд хийсэн шүү дээ. Гэрээсээ хол кино зураг авалтад явах ямар байсан бэ?
-Миний хувьд кинонд тоглоно гэдэг ирээдүйд зорьсон байсан хамгийн том хүсэл, мөрөөдөл минь байсан учраас зураг авалт хийх газар хол байх, жүжиглэж байгаад алдах гэдэг шантармаар зүйл байгаагүй ээ. Ханх сум хүйтэн учраас жаахан л даарсан.
-Кинонд тоглохын хамгийн гоё дурсамжтай зүйл нь юу байсан бэ?
-Кино багийн ах эгч нар маань сайн хүмүүс байсан учраас өдөр бүр дурсамжтай, шинэ зүйл сурсан өдрүүд байсан. Тэр дундаа Хөвсгөл аймгийн Ханх суманд очиж зураг авалт хийх үе болон нутгийн байгаль хамгийн тод дурсамж үлдээсэн байна.
-Киноны трейлэр дээр гадаад төрхийг чинь дурдсан хүмүүс хэд хэд байсан хүмүүсийн хандлагыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Миний хувьд хүмүүс миний гадаад төрхийг яаж хүлээж авах, юу гэж хэлэх нь том асуудал байдаггүй. Би тэгж их анзаарч өөрийгөө голж эмзэглэдэггүй ээ. Магадгүй хандлагад нь дасчихсан байх.

-Нутгийнхан таньдаг болохоор гайгүй байдаг байх. Өөр газарт очоод гадуур явахад хүмүүс яаж хүлээж авдаг вэ?
-Би хэдий тоодоггүй ч хүмүүс хэт их хараад, ширтээд байхаар эвгүй байдаг. Машинаа зогсоогоод хажуугаар нь өнгөртөл харах хүмүүс ч байдаг. Намайг хараад цочих хүн байхад чин сэтгэлээсээ “хөөрхөн, үзэсгэлэнтэй” гэдэг хүмүүс ч бий.
-Албино хүмүүс өдөр муу харах, наранд түлэгдэх гээд асуудал байдаг юм билээ. Чамд тийм асуудал тулгарч байв уу. Кино зураг авалтад нөлөөлсөн зүйл байсан уу?
-Зун арьс минь үнэхээр эмзэг байдаг. Наранд 30 минут байхад л түлэгдэж, цэврүү үүсдэг. Харааны хувьд энгийн хүний харах 100 хувиас 10 хувийг нь л хардаг. Наранд байх хэцүү учраас харанхуй, гэрэл багатай газар байх дуртай. Кинонд тоглох үед гэрэл хэт ойрхон байвал нүд гялбаад, харах хэцүү байсан. Ер нь албино хүмүүсийн нүдний хүүхэн хараа тогтдоггүй учраас энгийн үед ч жаахан хэцүү байдаг юм.
-Гэр бүлийнхэн нь кинонд тоглох болсныг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би багаасаа л жүжигчин, дуучин болно гэдэг байсан. Гэр бүлийнхэн минь ч миний сонирхлыг дэмжиж, урлагийн дугуйланд явуулдаг байсан учраас кинонд тоглох болоход минь татгалзаагүй ээ. Урлагийн чиглэлийн дугуйланд сурдаг байсан маань кино зураг авалтын үеэр их хэрэг болсон.
-Дүрийнхээ талаар ярихгүй юу. Мэргэжлийн бус хүн дүрээ хэрхэн гаргах талаар хэрхэн судалсан бэ?
-Миний дүр Монголын албино хүмүүсийг төлөөлүүлсэн дүр байсан. Энэ нийгэмд албино хүн байх ямар байдаг, бидэнд ямар бэрхшээл тулгардаг талаар харуулахыг хичээсэн. Манай киног үзээд албино хүмүүсийн талаар ойлголттой болж байвал би дүрээ сайн гаргаж чадсан гэсэн үг байх.
-Багийнхан нь киногоороо дамжуулж үзэгчдэд ямар мэдрэмж, ойлголт өгөхийг зорьсон бол?
-Аливаа юмсыг харагдах байдлаар нь өнгөцхөн бүү дүгнээрэй. Бүх зүйлд өөрсдийн гэсэн үзэсгэлэнтэй зүйл бий гэдгийг харуулахыг хүссэн.
-Чиний дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Миний хувьд бүх зүйл эхэлж байна. Цаашид илүү олонд танигдсан урлагийн хүн болохыг хүсэж, зорьж байна.
-Амжилт хүсье, ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
| М.БУЛГАМАА: НИЙГЭМД АЛБИНО ХҮМҮҮСТ ЯМАР БЭРХШЭЭЛ ТУЛГАРДАГ ТАЛААР “366 ДАХЬ ӨДӨР” КИНОГООРОО ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН |
|
“ASIAN CHAMPIONSHIP” –ээс Б.Уянга мөнгө, Р.Дэмбэрэлням алтан медаль хүртэв
2025-12-08 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХУТГАЛДСАНЫХАА “ШАН”-Д МОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙГ ШАЛГАХ ХАМТАРСАН КОМИССЫН ДАРГЫН СУУДАЛД ТУХАЛЖЭЭ
2025-12-08 07:00:00
ЭГҮҮЛЭН ТАТУУЛАХ БОЛЗЛОО ХАНГАСАН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-08 07:00:00
МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ОЙР ОРШИХ УНГАР
2025-12-08 07:00:00
SASH: УРАН БҮТЭЭЛЧ SASH БОЛ МИНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ
2025-12-08 07:00:00
БАХДАЛ ДҮҮРЭН Б.ЭНХ-ОРГИЛД БАЯР ХҮРГЭЕ
2025-12-08 07:00:00
ТАНИЛЦ: ХУУЛЬ БУСААР ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛСАН ГЭХ “МОНГОЛЧЕХ МЕТАЛЛ” КОМПАНИЙН ЭЗЭН УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБАЯРЫН ЭЗЭМШДЭГ ОРДУУД
2025-12-08 07:00:00
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |