Тэрбээр СУИС-ийг 2019 онд МУАЖ Ж.Лхамхүү, МУГЖ Г.Амгаланбаатар багш нарын удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Д.Билгүүнболд жүжигчнээр ажиллахын хажуугаар “Seasons of love” “Чи миний дуршил”, “Атаман охин”, “Намаг” зэрэг уран бүтээлүүд дээр туслах найруулагч, “Хулигаан” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.
-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ нээсэнд баяр хүргэе. Киноныхоо талаар яриа дэлгээч?
-Баярлалаа. Бид “Зүүдний кафе” киногоороо хүний амьдралын утга учир, хайрын үнэ цэнийг харуулахыг зорьсон. Хамтдаа бүхнийг эхлүүлсэн ч чи энэ дэлхийд байхгүй байсан бол гэх талаас нь бодогдуулахаар хийсэн. Энэ ертөнцөд хэн ч үүрд биш тэгэхээр нэгнийгээ хамт байхдаа л хайрлаж, халамжилж байх хэрэгтэй. Хүн болгоны дотор дэргэдээ байхгүй нэгэнтэйгээ ядаж ганцхан уулзах юм сан гэх хүсэл байдаг байх. Энэ мэдрэмжийг бас үзэгчид маань авах байх.
Нэг ёсондоо дэргэдээ байгаа бүхнийхээ үнэ цэнийг битгий мартаасай гэсэн дээ л энэ киног бүтээсэн юм. Бид хэдий завгүй амьдарч байгаа ч хамгийн чухал зүйлээ орхигдуулж болохгүй шүү дээ.
-Дүрийнхээ талаар уншигчдад товч мэдээлэл өгөөч?
-Кинондоо дүр бүтээхийн хажуугаар кино бүтэх үйл явцаа блог болгож бичээд, эвлүүлэг дээр нь ажиллаа. Харин дүрийн миний хувьд надтай их ойр байсан. Гэхдээ өмнө нь ийм драма төрлийн кинонд тоглож байгаагүй болохоор их чадвар шаардсан даа.
Сонирхуулахад, Би дүрээ бүтээхийн тулд 74-66 килограмм болтлоо турах шаардлага гарсан. Өдөр нь ажлаа хийгээд л орой нь Цэцэрлэгт хүрээлэн тойроод л гүйж өгдөг байлаа. Өндөгний дэглэм бариад, ухаан алдах дөхсөн шүү./ инээв/ Ямар ч мах идэхгүй, дэглэм барина гэдэг ёстой аймар юм билээ.
-Кино зураг авалт хаана хийгдсэн юм бэ?
-“Атаман охин” олон ангит киног хийсний дараа бид нэг ангит өргөн дэлгэцийн кино хийх гэж ярилцсан юм. Кино зураг авалтаа Улаанбаатар хот, Түнхэл тосгон, Эрдэнэт хот, Өгийн нуур зэрэг газар хийсэн.

-Цахим сүлжээнд “Зүүдний кафе” уран сайхны кино “Кофе хөрөхөөс өмнө” зохиолыг хуулбарласан гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөх үү?
-Манай кино уг зохиолтой ганцхан зүйлээрээ л төстэй байх. Гэхдээ санаа хуулбарлаагүй, оюуны өмч зөрчөөгүй. Киног үзсэн үзэгчид асуултынхаа хариултыг авсан байх гэж бодож байна. Хэрэв эргэлзэж байгаа хүн байвал цахим хуудастаа бичиж суухаар үзээд хариултаа аваарай л гэж хэлмээр байна.
-Та “Medq media agency”-д ажиллаад хэр удаж байгаа вэ. Хэрхэн хамтарч ажиллах болсон түүхээ хуваалцаач?
-Энэ багт нэгдээд нэг жилийг ардаа үдсэн байна. 2022 онд би өвлийн өвгөний ажил хийгээд завгүй явж байсан Б.Сайханбилэг/Сайхнаа/ залгаад, “Долоо хоног бичлэг хийгээд өгөөч” гэсэн юм. Тэр цагаас хойш зураг авч, тэрийгээ өөрөө эвлүүлдэг болсон. Одоо өөрөө найруулаад, зургаа аваад, эвлүүлдэг болсон байна даа. Ингээд харахад өнгөрсөн нэг жилийн хугацаанд их зүйл сурсан байгаа биз.
-Хүүхэд нас болон гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч?
-Миний бага нас Баянхошуунд эмээ, ээж, дүү нарын хамт өнгөрсөн дөө. Би багаасаа л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Арван жилийн ангийн багш н.Уранчимэг багш маань “Манай Билгүүнээ урлагийн хүн болно оо” гэдэг байлаа. Багшийг тэгж хэлэх үеэс л “СУИС-д орно доо”гэх мөрөөдөлтэй болсон доо.
-СУИС төгссөн хүн бүхэн жүжигчин болдоггүй гэдэг шүү дээ. Танд мэргэжлээ орхих бодол төрж байв уу?
-Үнэндээ мэргэжлээ орхих талаар бодож, өөр ажил хийж явсан үе бий. Нэг газар худалдааны төлөөлөгч хийгээд, хурдан хугацаанд цалингаа нэмүүлж, шилдэг ажилтан нь болсон. Хүнтэй нээлттэй харилцаж, хурдан ойлголцдог урлагийн хүний давуу тал гарсан байх гэж одоо боддог юм. Тэр үед “Би заавал жүжигчин болох албатай биш дээ” гэх бодол төрж байсан. Гэхдээ урлагийн замаа сонгосон. Үүндээ маш их баяртай байдаг даа.

-Ахмад жүжигчдээс хүндэлдэг, чадварлаг нь гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Олон сайхан жүжигчин бий шүү дээ. Тэднээс нэгийг онцол гэвэл МУГЖ Ш.Доржсүрэн ахыг гэж хэлмээр байна. Хамтарч ажиллахдаа үнэхээр биширч байлаа.
-Жүжигчин хүн бүрд бүтээхийг хүсдэг дүр бий байх, таны хувьд?
-Би 40 гараад Чингис хааны дүрд тоглоно оо. Хэн нэгэн намайг тоглуулахгүй бол өөрөө киног нь хийгээд тоглоно гэж боддог.
-Цаашдаа арын албанд түлхүү ажиллах уу, камерын өмнө гарах уу?
-Цаашдаа жүжигчний ажлаа түлхүү хийхийг зорьж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Д.БИЛГҮҮНБОЛД: “ЗҮҮДНИЙ КАФЕ” КИНОГООРОО ХҮНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР, ХАЙРЫН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |