-Олон улсын хэмжээний мастер болсон баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр их баярласан. Олон улсын хэмжээний мастер цолоо авч байх үедээ төрсөн нутаг, гэр бүл гээд тамирчин болоход тусалсан хүмүүс бодогдож, тэдэндээ талархсан. Бүгдэд нь сонсогдохоор чангаар "Баярлалаа" гэж хэлэхийг хүссэн.
-Яагаад волейболын спортоор хичээллэх болсон юм бэ?
-Би Өвөрхангай аймгийн хүүхэд. Аав минь волейболын спортоор хичээллэдэг, Спортын мастер цолтой. Аавыгаа хараад энэ спортоор хичээллэх сонирхол анх төрж байлаа. Аав минь төрж, өссөн сумандаа багшилдаг. Баруунбаян-Улаан сум маань волейболын спортоор аймагтаа нэлээн дээгүүр ордог юм. Аав минь миний анхны багш, их үлгэр дуурайлал авдаг хамгийн сайн тамирчин даа.
-“Hasu MegaStars” багт хэзээ нэгдсэн бэ. Багийнхныхаа талаар яривал?
-2012 онд багийнхаа Д.Солонго дасгалжуулагчийнхаа шалгаруулалтаар тэнцэж, багтаа нэгдэж байлаа. Сэлэнгэ аймагт болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа “Hasu MegaStars” багийнхаа гишүүнээр оролцож байлаа. 2012 оноос хойш багтаа хүчин зүтгэж, хамтдаа хөгжиж байна.

-Монгол Улсын шигшээ багийн тамирчин шүү дээ. Улсаа төлөөлөх тамирчин болж байх үеийнхээ сэтгэгдлээс хуваалцвал?
-Монголд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2017 онд болсон юм. Тэр үед чөлөөт хамгаалагчийн байрлалыг хариуцан шигшээ багт багтаж байсан. Үлгэр дуурайлал авдаг, бахархал болсон ах нартайгаа эх орноо төлөөлөн тоглосондоо их баяртай байдаг. Залуухан тамирчин шигшээ багт багтчихаад сандарч, догдолж байлаа.
-Тус спортын юу нь таны сонирхлыг хамгийн их татаж, дуртай болгосон юм бэ?
-Багынхантайгаа улсын аварга шалгаруулах тэмцээнд анх явсан цагаасаа хамтдаа илүү олон тэмцээнд оролцохыг хүссэн. Багийнхан маань ч их дэмжсэн шүү. Ухаанаараа шатрын дараа, хурдаараа хөнгөн атлетикийн дараа ордог гэгддэг спортын төрөл учраас дуртай.
-Волейболын спортыг өөрийнхөө тодорхойлбол?
-Хурд хүч, үсрэлт, тэсрэлтийн спорт. Нэг баг ямар байх ёстойг хамгийн сайн тодорхойлж өгдөг. Волейболын спорт болон багийнхан минь миний хувьд хоёр дахь гэр л гэсэн үг.
-Багтаа чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглодог юм билээ. Чөлөөт хамгаалагчийн үүрэг юу вэ?
-Чөлөөт хамгаалагчийн үүрэг бол довтолгоог хялбар болгох тун чухал үүрэгтэй байрлал.

-Танай багийг дэмжиж байгаа үзэгчдийн сэтгэл хөдлөл, дэмжлэг тоглолтод хэр нөлөө үзүүлдэг вэ. Тэдний алга ташилт дунд тоглоход ямар мэдрэмж авдаг вэ?
-“Hasu MegaStars” гээд зарлахад заал дүүрэн дэмжиж байгаа үзэгч, дэмжигчдийг хараад эрч хүч авдаг. Дэмжигчид байгаа учраас өөрөөсөө 200 хувь хүч гаргаж, итгэлтэй тоглох болдог.
-Таны хувьд хамгийн дурсамжтай өнгөрсөн тоглолт, тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Тус тэмцээн яагаад онцгой байгаа бол?
-2015 онд анх удаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, шилдэг багуудтай өрсөлдөөд тэргүүлэхээс гадна анхны шилдэг хамгаалагчийн шагналыг хүртсэн мөч, тус тэмцээн хамгийн дурсамжтай. Оролцсон тэмцээн, өрсөлдсөн тоглолт бүр онцгой ч тус тэмцээн хамгийн тод, сайхан дурсамжтай нь.

-Өмнө нь чөлөөт бөхөөр хичээллэж байсан юм билээ. Барилддаг байсан хүүхэд бөмбөгтэй спорт руу орох ямар байсан бэ?
-Аав маань намайг бөх болгоно гэдэг байлаа. Сургуульд байхаасаа чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэсэн. Ахлах сургуулиа төгсөөд МУИС-ийн химийн ангид тэнцээд бөхөөсөө жаахан хөндийрсөн. Оюутан болчихоод чөлөөт бөхөөр хэсэг хичээллэсэн. Волейболын спортын багш, дасгалжуулагч нар маань буцааж дуудаж, тэмцээнд оролцуулсан. Тэр цагаас хойш тус спортод үнэнч зүтгэж байна даа.
-Мэргэжлийн тамирчин байж, байнга бэлтгэл сургуулилт хийх боломж танд гарч байна уу. Тамирчид зөвхөн бэлтгэлдээ анхаарч чадалгүй өөр ажил хийх тохиолдол их байдаг шүү дээ?
-Бэлтгэл сургуулилт болон ажлаа хамгийн сайнаар нь зохицуулж байна. Гол нь ажилтай үедээ ажлаа сайн хийж, тэмцээнтэй үедээ чөлөө аваад санаа зоволтгүйгээр бэлтгэлээ хийдэг. Ойлгодог хамт олон, ажилтай байх хамгийн чухал санагддаг даа.
-Энэхүү спортоор хичээллэж эхлэхдээ өөртөө тавьж байсан зорилго мөрөөдөлдөө хүрсэн үү. Дараагийн зорилго юу байгаа вэ?
-Лигийн аварга болж, Монгол Улсын шигшээ багт тоглохыг мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань биелсэн байна. Гэхдээ мөрөөдөл, зорилго минь ингээд дуусаагүй ээ. Нэг зорилгодоо хүрэхэд дараагийн зорилго гараад ирдэг юм билээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| З.БУЯНЖАРГАЛ: ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР БОЛОХДОО НАМАЙГ ТАМИРЧИН БОЛОХОД ДЭМЖСЭН ХҮН БҮРД СОНСОГДОХООР “БАЯРЛАЛАА” ГЭЖ ЧАНГА ХЭЛЭХИЙГ ХҮССЭН |
|
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |