-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цэнгээнт бүжгээр хэр удаан хичээллэж байгаа вэ. Анх хичээллэж эхэлсэн дурсамжаасаа хуваалцвал?
-Сайн байна уу, би бүжгээр хичээллээд хоёр жил болж байна. Хичээллэж эхэлснээс хойш өөртөө илүү итгэлтэй болсон. Мөн бие бялдар зөв хөгждөг учраас дуртай. Цэнгээнт бүжгийн хөдөлгөөн, ая нь таалагддаг учраас илүү сонирхож, суралцаж эхэлсэн.
-БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “Дэлхийн цом элит бүжигчин 2023” тэмцээнээс алтан медальтай ирсэн юм билээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Миний оролцсон хоёр дахь том тэмцээн. Энэ тэмцээнд амжилттай оролцоод ирсэндээ сэтгэл хангалуун байна. Алтан медаль хүртсэн нь дараагийнхаа зорилгод илүү итгэлтэй хүрэхэд түлхэц болсон.

-“17th International Elite Dancer” олон улсын тэмцээнээс мөн нэгдүгээр байрт шалгарсан юм билээ. Тус тэмцээнийхээ талаар яривал?
-“17th International Elite Dancer” бол миний оролцсон анхны тэмцээн, сандарч бас догдолсон. Тэр үед мэдэрсэн мэдрэмжээ дахиад мэдрэхийг хамгийн хүсдэг дээ.
-“Дэлхийн цом элит бүжигчин 2023” тэмцээний хоёр төрөлд өрсөлдөх, хоёуланд нь амжилт гарах ямар байсан бэ?
-Бүжгийн спортын төрөл бүрийг сайн эзэмшиж, амжилт гаргахыг зорьж байгаа учраас төрөл бүрд өөрийгөө бүрэн дайчилж оролцсон. Ганцаарчилсан төрөлд өрсөлдөх нь өөрийгөө болон сурсан зүйлээ илүү харуулах боломж гэж үзээд бүх хөдөлгөөнөө эрч хүчтэй, алдаагүй, цэвэр, цэгцтэй хийхийг хичээж бүжиглэсэн. Хосын төрөлд оролцохдоо нэгнийгээ мэдэрч бүжиглэх нь чухал юм билээ. Мөн хосоор бүжиглэнэ гэдэг нь хамтрагчтайгаа ойлголцож нэг хүн шиг бүжиглэх, цаашлаад зөвхөн бүжиг ч биш бусад зүйлд хамтаар ажиллахад юуг анхаарах нь чухал вэ гэдгийг ойлгож авсан.
-Хосоороо бүжиглэхийн давуу тал нь юу байв?
-Хосоор бүжиглэх хамгийн сайхан. Ганцаараа бүжиглэхээс илүү хостойгоо бүжиглэхээр би илүү сайн бүжиглээд байгаа юм шиг санагддаг. Миний бодлоор хосоор бүжиглэж байхдаа бие биеэ мэдэрч бүжиглэхэд анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Би хамтрагчтайгаа хамт бүжиглэхдээ өөртөө илүү итгэлтэй байдаг.
.jpg)
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
- Бие халаалтын дасгал хийснийхээ дараа сунгалт хийж дараагаар нь техникээ давтдаг. Чадвараа сайжруулахын тулд боломж олдох бүрд бүжиглэхийг хичээдэг дээ.
-Цэнгээнт бүжгээр хичээллэснээр хүнд ямар эерэг өөрчлөлтүүд гардаг бол?
-Хүн илүү мэдрэмжтэй болдог юм шиг санагддаг. Бие бялдрын хувьд ч уян хатан, булчинлаг болж бас өөртөө итгэлтэй байдал нэмэгддэг.
-Хамгийн их сэтгэлд үлдсэн тэмцээн, бүжгийн үзүүлбэрийнхээ талаар ярихгүй юу?
-Хамгийн их сэтгэлд үлдсэн тэмцээн гэвэл хамгийн анхны буюу “17th International Elite Dancer” олон улсын тэмцээн. Бүх зүйл нь анхны удаа байсан учраас их догдолж, сандарч найзуудаараа нэгнийгээ дараагийн шатанд оролцох болоход хамтдаа дэмжиж, нэгэндээ урам өгөх нь хүртэл сайхан дурсамж үлдээсэн.
-Хэнээс хамгийн үлгэр дуурайлал авдаг вэ?
-Би багшаасаа, клубийн найзууд, дүү нараасаа үлгэр дуурайлал авдаг. Найзууд, дүү нараасаа мэдэхгүй хөдөлгөөнөө асууж заалгана. Мэддэг зүйлээ тэдэндээ хэлж өгнө. Үргэлж нэгнийгээ гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүстэй хамт байгаа учраас илүү хичээдэг.
-Бүжиглэж байхдаа мэдэрдэг мэдрэмжүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Бүжгийн төрөл бүрээс өөр мэдрэмж авдаг. Румба бүжгээс тайван мэдрэмж авдаг бол жайв бүжгээс баяр хөөр, жаргалтай мэдрэмж гэх мэтчилэн өөр мэдрэмжүүд мэдэрдэг. Би бүжиглэж байхдаа өөр юунаас ч мэдэрдэггүй сайхан мэдрэмжийг авдаг. Цэнгээнт бүжгээс тайвшрал, хайр сэтгэл хөдлөл мэдэрдэг учраас бүжиглэх дуртай.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ. Дараагийнхаа зорилгоос хуваалцвал?
- Би ирээдүйд багш шигээ сайн бүжигчин болохыг хүсдэг. Энэ бүжгийн урлаг миний амьдралын хамгийн том хэсэг. Дараагийн зорилго минь олон улсын тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөх байгаа.
| Ц.АМИН-ЭРДЭНЭ: БИ ЦЭНГЭЭНТ БҮЖГЭЭС ТАЙВШРАЛ, ХАЙР, СЭТГЭЛ ХӨДЛӨЛ МЭДЭРДЭГ УЧРААС БҮЖИГЛЭХ ДУРТАЙ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |