-Сайн байна уу. Шинэхэн киногоо өлгийдөж авсанд баяр хүргэе. Киноны талаар яриагаа эхлэх үү?
-Өмнө нь би хэр баргийн зүйлд сандардаггүй, тайван хүн байсан. Гэтэл кино нээлтийн үеэр маш их сандарч, догдлоод шалгалт өгч байгаа юм шиг мэдрэмж авлаа. Нээлтийн үеэр киногоо үзээд, сууж байхдаа кино багийнхнаараа бахархаж суусан даа.
-Дүрийнхээ талаар яриа дэлгэвэл, бүтээхэд хэр хүндрэлтэй байв?
-Заяа гэх гуч гаруй настай, эрдэмтэн хэдий тийм ч тулааны урлагаар хичээллэдэг бүсгүйн дүр дээр ажилласан. Хүүгээ аврахын тулд бүхнээ зориулж байгаа тийм л дайчин дүр. Дүр дээрээ ажиллах үедээ хүүгээ бодож, чин сэтгэлээ “орж” жүжиглэхэд дөхөм байсан. Дүрдээ орох гэж их ч “нухууллаа”, суралцлаа. Би урьд нь мэдрэмжтэй, авьяастай байхад л болно гэж боддог байсан. Нэг киноны ард маш их хариуцлага, нөр их хөдөлмөр байдаг гэдгийг биеэрээ мэдэрлээ.
-Кино зураг авалтын хамгийн хүнд, сонирхолтой хэсгүүдийн талаар яриач?
-Манай кинонд хүнд сцен олон байсан. Кинонд тоглохоосоо өмнө би машин барьж, моторт завь унаж, хутга эргүүлж чаддаггүй байлаа. Машин унаж чадахгүй хэр нь УАЗ-469 машиныг орлон тоглогчгүй унаж, жүжиглэсэн. Хэдий амаргүй ч өөрийгөө сорьхыг, ард гарахыг хүссэн. Зураг авалтын дараа өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байсан даа. /инээв/ Мөн бартаат замаар булчингаа зангиртал маш их гүйсэн. Зураг авалтаас өмнө бэлдэх зав байгаагүй учир богино хугацаанд олон зүйл сурсан. Хэдий спортын хүн ч гэлээ шинэ зүйл сурахад бага зэрэг хүндрэл гарсан.
Мөн бид балгас болсон байсан үйлдвэрийг дахин сэргээж, тогийг нь гаргаж, 200 гаруй цэргүүдийг оролцуулан зураг авалтаа хийсэн. Монголын кино урлаг хөгжих шатандаа яваа учраас алдаа оноо бий л байх. Гэхдээ өөрөө дунд нь байж, нүдээр харж, мэдэрсэн учир зураач болон кино багаараа үнэхээр их бахархаж байгаа.

-Киноны талаар яриагаа орхиод, хувь хүн талаас нь ярилцах уу, Б.Хулан ямархуу хүүхэд байсан бэ?
- Би багадаа их даруухан, улаан хацартай бор охин байсан. Ахтайгаа хонь хариулж, ямаа сааж, морь унаж, хөдөөний л хүүхдүүдийн адил бага нас минь өнгөрсөн дөө. Харин ахлах ангид ороод сургуулийнхаа бүжгийн хамтлагийн гишүүн болж, загварын дугуйланд явж эхэлсэн. Үүнээс хойш өөрийгөө илүү нээж, нүүрэмгий, өөртөө итгэлтэй болж, тэмцээн уралдаанд оролцож эхэлж байсан.
-Гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч?
-Аав, ээж хоёр маань хөдөлмөрч даруухан хүмүүс байдаг. Би хоёр дүүтэй, том дүү минь бүжигчин Б.Халиун шүү дээ. Миний хувьд нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Хань минь контент найруулагч, хөтлөгч, жүжигчин Б.Чинсанаа гэж хүн бий.
-Эмэгтэй хүн булчинлаг байх дэмий гэж ярих хүмүүс их бий. Таны хувьд үүнийг юу гэж хардаг вэ?
-Эмэгтэйчүүд маань нэг үеэ бодвол дасгал хөдөлгөөн их хийдэг болсонд баяртай байгаа. Миний хувьд эрүүл чийрэг биетэй байхын тулд л дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зорьдог. Урьд хэдэн удаа тэмцээнд оролцож байсан ч тамирчны замнал хөөх дэмий юм байна гэж харсан.
-Мэргэжлийн фитнесийн багш хүний зүгээс уншигчдад зөвлөгөө өгөөч?
-Хүн болгон тамирчин байх боломжгүй ч эрүүл амьдарч чадна шүү дээ. Булчин биеийн тулгуур багана шүү дээ. Залуучууд маань гоё харагдах гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маяг гэдэг талаас нь хараасай гэж хүсдэг дээ.
-Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж үг хэлэх үү?
- Намайг чадна гэж итгэж, гол дүрд сонгосон кино багтаа маш их баярлалаа. Манай киног та бүхнийг уйдаахгүй гэж найдаж байна, өргөнөөр ирж үзээрэй. Мөн хүүг минь харж, арыг минь бат дааж, зураг авалтын турш ямар ч санаа зовох зүйлгүй байлгаж өгсөн гэр бүлдээ маш их баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
.jpg)
| Б.ХУЛАН: ТУЛААНТ КИНОНД ОРЛОН ТОГЛОГЧГҮЙ ТОГЛОХ ХҮНД ДААЛГАВАР БАЙЛАА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |