-Шинэ оны мэнд хүргэе. “Cherry Bomb” хамтлаг “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч болсон шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-"Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг болно гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа. Нэвтрүүлэгт оролцож өөрсдийгөө бусдад танилуулахын тулд бүх сэтгэлээ зориулж бэлтгэлээ хийсэн. Зарим бэлтгэлийн үеэр усанд орсон мэт хувцас чийг даачихсан байдаг. Шилдэг гурван оролцогчийн нэгээр шалгарахад баярлаж бас хамтлагаараа бахархсан. Тэр үед ч, одоо ч, цаашид ч биднийг дэмжих бүх хүмүүст “Баярлалаа” гэдгээ хэлмээр байна.
-Албан ёсоор анхны уран бүтээлээ гаргасан. Энэ талаараа ярихгүй юу?
-Манай хамтлагийн энэ жилийн зорилго анхны уран бүтээлээ олон нийтэд хүргэх байсан. Хүссэн зорилгодоо тууштай хөдөлмөрлөсний эцэст хүрлээ. Бидний анхны уран бүтээлийг эергээр хүлээн авч дэмжсэн, урмын үг хайрласан хүмүүст талархаж байгаа.
-Хамтлагтаа анх хэрхэн нэгдсэн бэ. Өөрсдөө уран бүтээл гаргана гэж бодож байв уу?
-“Cherry Bomb” хамтлагийг байгуулагдаад хоёр жил болж байхад нь буюу 2022 онд нэгдсэн. Тэр үед бүжгийн ковер хийдэг байсан учраас өөрсдийн гэсэн уран бүтээлтэй болно гэж бодоогүй. Цаг хугацааны явцад зөвхөн ковер хийдэг бус өөрсдийн гэсэн уран бүтээлтэй болъё гэсэн зорилготой болсон доо.

-Бүжгийн урлагийн юу нь таны сэтгэлийг татсан юм бэ?
-Багаасаа л бүжгийн үзүүлбэр үзүүлэх бүх л урлагийн наадамд ордог байсан. Хаана ч байсан хүсэх л юм бол дуртай дуугаа тавиад бүжиглэчихдэг байлаа. Би бүжиглэж байхдаа өөр хаанаас ч мэдэрдэггүй тэр жаргалыг мэдэрдэг. К поп урсгалд дуртай учраас бүжгийнх нь хөдөлгөөнийг дуурайж бүжиглэсээр байгаад сурчихна. Бухимдсан үедээ өөрийнхөө дуртай бүжгийг бүжиглэхээр шууд л тайвширчихдаг.
-БНСУ-ын “1Million” бүжгийн студийн алдартай бүжиг дэглээчтэй хамт бүжиглэх ямар санагдсан бэ?
-БНСУ-ын “1MILLION” бүжгийн студид очиж, алдартай бүжигчин Harimu багшийн сургалтад хамрагдсан. Үнэхээр чадварлаг бүжигчид ч “1MILLION” студээр заавал зочилдог юм билээ. Сэтгэл ханамж дүүрэн сайхан байна. Harimu багштай уулзаж, хамт бүжиглэж, зургаа даруулсан гэхэд одоо ч итгэмээргүй санагдаж байгаа.
-Хүн дуртай зүйлээсээ илүү их зүйл сурч мэддэг гэдэг шүү дээ. Таны хувьд к-поп хөгжим сонссоноор ямар өөрчлөлт гарсан бэ?
-К-поп урсгал уран бүтээлчдээсээ тэвчээр шаардсан урсгал байдаг. Тус урсгалын сонсогчид зөвхөн дууг нь сонсож, бүжгийг нь бүжиглээд өнгөрдөггүй. Нэг уран бүтээл хүргэхийн тулд ямар их тэсвэр хатуужил, бэлтгэл шаарддагийг ойлгож, тэднээс суралцаж байдаг. Мөн биеэ зөв авч явах, гадаад үзэмждээ анхаарах гээд өөрт хэрэгтэй олон зүйлийг сурсан.
-Хамтлагийнхаа хамгийн бага гишүүн байх ямар байдаг вэ?
-Хамтлагийн отгон гишүүн байх яагаад ч юм үнэхээр гоё. Ах, эгч нарын хайр, халамж дунд олон зүйл сурч байгаа. Бид яг нэг гэр бүл шиг л байдаг. "Ийм жаахан юм байж ямар сайн бүжиглэдэг юм" гэсэн урмын үг их сонсдог. Урмын үг сонсох бүрдээ илүү хичээх хэрэгтэй гэж боддог доо. Тэдэн шиг сайн хүн байгаагүй бол өнөөдөр би ийм сайн амжилт гаргахгүй ч байсан байж магадгүй.
(7).jpg)
- Удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд бүжиг бэлэн болж, хүмүүст үзүүлдэг шүү дээ. Бэлдсэн бүх зүйлсээ хүнд үзүүлэх тэр мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хөлс, хөдөлмөрөө шингээсэн үзүүлбэрээ бүрэн гүйцэт, санасандаа хүртэл хүнд үзүүлэх мөч үнэхээр сайхан. Бидний үзүүлбэрийг үзэж байгаа хүмүүс дэмжвэл бүр илүү баярлаад огшчихдог.
-Гэр бүлийнхэн нь бүжгийг нь хэрхэн дэмждэг вэ?
-Хамгийн сайн ойлгож, дэмждэг хүмүүс нь манай гэр бүл. Анх бэлтгэл тараад гэртээ ирэхэд ойлгохгүй “Хэтэрхий оройтож байна” гээд бухимддаг байлаа. Харин одоо шантралгүй хичээж байгаа хүүгээрээ бахархаж, ойлгож, дэмждэг болсон.
- “XMF” наадмын тайзан дээр үзүүлбэр үзүүлэх ямар байсан бэ. Анх санал ирсэн мөчийн сэтгэл хөдлөлөөс хуваалцвал?
-"XMF" наадмын тайз бол миний хамтлагтайгаа гарсан хамгийн анхны тайз. Үнэхээр сонин, гайхмаар мэдрэмж төрсөн. Хүмүүс бидний үзүүлбэрийг үзээд дэмжиж байгааг харах хамгийн сайхан. Анх "XMF" наадмын тайзан дээр гарна” гэдэг мэдээг сонсоод хэсэг өөртөө ч итгээгүй.
 • Instagram photos and videos.png)
-Бүжгийн хамтлагт ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Бүжгийн хамтлагт тохиолддог олон асуудал бий. Миний хувьд хамтдаа бүжиглэхэд хоорондын харилцаа хамгийн чухал санагддаг. Хоорондоо хэрхэн харьцаж байгаа нь бүжгийн жигдрэл, үр дүнгээр нь харагддаг. Тухайн өдрийн бэлтгэлд нэг гишүүн л байхгүй бол бэлтгэл шиг өрнөхгүй, жаахан сул, хоосон болчихдог юм.
-Өнөөдрийг хүртэл олон ковер бүжиг бүжиглэлээ шүү дээ. Тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн ковер жүжгийнхээ талаар ярьж болох уу?
-Хамгийн сэтгэлд үлдсэн ковер бүжиг бол “BTS” хамтлагийн Mic drop бүжгийн үзүүлбэр. Бид энэ үзүүлбэрээр "XMF" наадмын тайзан дээр гарч, "Авьяаслаг монголчууд" шоунд оролцсон. Хамгийн сэтгэл шингэсэн ковер юм даа.
-Дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?
-Уран бүтээлээ хийсээр л байх болно. Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан шилдэг бүжигчин болохыг хүсэж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Ярилцлагыг минь уншсан хүн бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
| CHERRY BOMB ХАМТЛАГИЙН ГИШҮҮН DANIEL: БНСУ-ЫН АЛДАРТ БҮЖИГ ДЭГЛЭЭЧТЭЙ БҮЖИГЛЭХ САЙХАН БАЙЛАА |
|
“Мянганы сорилтын корпорац”-ын Дaн Петрийг хүлээн авч уулзлаа
2026-05-14 15:53:56
Чөлөөтийн “Алдарт” шүүгч Мохамед Камел Баузиз Монголд ирлээ
2026-05-14 15:06:03
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-05-14 11:42:14
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ “УЛААНБААТАР ГРАНТ”-Д НЭР ДЭВШИЖ БАЙНА
2026-05-14 10:30:20
“ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын наадамд оролцох холбоодын төлөөлөлтэй уулзав
2026-05-14 07:10:00
“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-14 07:00:00
Б.БАЯРЧИМЭГ: Анхны медалийн мэдрэмж энэ спортод дурлах хүчийг нэмсэн
2026-05-14 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-05-14 07:00:00
БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
2026-05-14 07:00:00
“Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг ирэх долоо хоногт багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд үүрэг болголоо
2026-05-13 14:26:05
Б.ШИЖИРБОЛДЫН ТОДРОЛ
2026-05-13 08:50:46
Монгол, Серби Улсын ГХЯ-ны улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-05-13 07:30:00
Азийн “АЙЧИ–НАГОЯА 2026” наадамд оролцох холбоодын уулзалт боллоо
2026-05-13 07:20:00
Ө.Сүлд боксын өсвөр үеийн Азийн аваргын төлөө тулалдана
2026-05-13 07:10:00
2026-05-13 07:00:38
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-13 07:00:34
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ” БАРИМТАТ КИНО ТӨСӨЛ КАННЫН КИНО НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-05-13 07:00:14
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “КНОПЧИН”
2026-05-13 07:00:05
ХУУЛЬ БАТАЛЖ ҮЗЭЭГҮЙ ГИШҮҮД КНОПОО ХУДАЛДАЖ БАЙНА
2026-05-13 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |