-Сайн байна уу. 2023 онд та томоохон хоёр уран бүтээлийн ард гарлаа шүү дээ. Залуу уран бүтээлчийн хувьд их зүйл сурсан байх?
-Өнгөрсөн он надад өгөөжтэй сайхан байлаа. Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа “Ромео, Жульетта” жүжиг маань хоёр сарын турш тоглогдлоо. Залуу уран бүтээлчийн хувьд сонгодог бүтээлийн гол дүрд тоглоно гэдэг маш том даваа байдаг юм билээ.
Мөн “Боловсрол” телевизийн бүтээл “Ахан дүүс” олон ангит кино маань үзэгчдийн сайшаалыг хүртлээ. “Ахан дүүс” кино миний амьдралын гайхалтай аяллын нэг байсан Тэр ч утгаараа надад маш их дурсамж, хичээл болж өгсөн.
-Үзэгчид Пүрэвмаатай хамт уйлж, баярлаж, багтарч үзэж байгаа санагдсан. Таны хувьд энэ дүрийг бүтээхэд хүндрэлтэй зүйл байв уу?
-Би чинь амьдрал дээрээ Пүрэвмаагаас тэс ондоо хүн л дээ. Айлын том хүүхэд, эрх гэхээсээ илүүтэй биеэ даасан “Ахан дүүс” киноны Даваахүү ах шигээ зан ааштай. Үзэгчид киног минь үзээд, 20 ангийн турш над руу их өрөвдөж, хайрласан зурвасууд их илгээсэн. Энэ дашрамд бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
-Киноны өвлийн зураг авалтыг зун хийсэн гэдэг байх аа?
-Зуны яг эд халуун үед шинэ жилийн зургаа авсан. Нимгэн хувцастай суухад ч халууцахаар үед өвлийн зузаан хувцас өмсөөд, хөлс гараад л инээдтэй байсан даа. Камерт мэдэгдэхгүй хөлсөө арчаад, “Тий, тий гадаа ямар хүйтэн юм бэ” гээд л жүжиглэн шүү дээ. Ер нь гэр бүлийг нэгтгэдэг хамгийн гоё баяр шинэ жил байдаг шүү дээ. Тиймдээ ч шинэ жилийн анги маань үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн байх.
-УДЭТ-д хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ, театрын юу таныг татав?
-Театртаа анх 2020 онд сургуулиа төгсөөд шалгалт өгч дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад саяхнаас үндсэн жүжигчин болсон. Анх долдугаар ангийн сурагч байхдаа “Гамлет” жүжгийг үзсэн юм. Тэр өдөр МУГЖ С.Болд-Эрдэнэ жүжигчний гурван цагийн турш тасралтгүй үзэгчдийг байлдан дагуулж байгаа чадварыг хараад биширч, театрын жүжигчин болохыг мөрөөдөж эхэлсэн. Үүнээс хойш тууштай хичээж, явсаар одоо УДЭТ гэх том айлын нэг эд эс нь болоод л явж байна даа.
-Урлагийн хүн болно гэхэд нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай гэр бүлд урлагийн салбарт ажилладаг хүн надаас өөр байдаггүй. Анх намайг жүжигчин болно гэхэд эсэргүүцэж байсан. Одоо бага багаар чадна гэдэгт минь итгэж, намайг ойлгодог болж байгаа байх гэж боддог доо.
.jpg)
-Хамгийн анхны тайзны дүр тань юу вэ. Мэргэжлийн жүжигчин болоод тайзан дээр гарах үеийн мэдрэмж ямар байсан бэ?
- Би СУИС-ийг Төрийн соёрхолт МУГЗ Н.Наранбаатар багшийнхаа удирдлага дор дөрвөн жил суралцаж төгссөн. 2020 онд багш маань “Ромео, Жульетта” жүжигт шалгуулах санал тавьсан. Тухайн үед цаг давчуу таван өдрийн дотор жүжгийнхээ үгийг цээжилж, бэлтгэлээ хангаад шалгаруулалтад оролцоод тэнцэж байлаа. Хамгийн анхны тайзны дүр тэр тусмаа энэ агуу жүжигт тоглоно гэдэгт маш их аз завшаан байсан гэж боддог. Бага байхаасаа хүндэлж биширч ирсэн жүжигчидтэй нэг тайзан дээр зэрэгцэж, зогсоод алга ташилт сонсох мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан.
-Төрийн соёрхолт, МУГЗ Н.Наранбаатар багшийнхаа талаар яриа дэлгээч?
-Намайг “Ромео, Жульетта” жүжигт тоглож дууссаны дараа багш маань надад “Холын зайн гүйгч байгаарай, ойрын зайнд дүрэлзээд унтарч болохгүй шүү. Тиймээс маш сайн урт замаа төлөвлөөрэй” гэж хэлсэн. Энэ үгийг үргэлж санаж явдаг даа. Манай багш ажил дээрээ хатуу харагддаг боловч шавь нартаа маш зөөлөн ханддаг. Миний амьдралдаа хамгийн их талархаж, хүндэлж явдаг хүмүүсийн нэг бол багш минь.
-Жүжигчин хүний хувьд хүрэхийг хүсэж буй хэтийн зорилго тань юу вэ?
-Би арван жилийн дараа ч юм уу кино зохиол бичиж, кино хийхийг хүсдэг. Бага байхаасаа л бичих дуртай хүүхэд байсан юм. Одоо бага багаар зохиолоо бичээд мэргэжлийн хүмүүст уншуулаад, зөвлөгөө аваад явж байна даа. Цаг хугацаа нь хэзээ гэдгийг мэдэхгүй ч залуу насандаа өдөр бүр суралцсаар байх болно оо. Мэдээж ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл их бий.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
.jpg)
| Т.АНХЗУЛ: “АХАН ДҮҮС” КИНО МИНИЙ АМЬДРАЛЫН ГАЙХАЛТАЙ АЯЛЛЫН НЭГ БАЙЛАА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |