-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "PUBG Mobile Global Championship-2023” тэмцээний аварга болсон танд болон багийнханд нь баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-“PUBG” спортоор дөрвөн жил хичээллэж байна. Анх эхлэхдээ л зорьсон зорилго минь учраас "PUBG Mobile Global Championship" тэмцээний аварга болсондоо баяртай, сэтгэл өндөр байна.
-Тэмцээндээ хэр удаан бэлдсэн бэ. Энэ удаагийн тэмцээний онцлог нь юу байв?
-Өнгөрсөн жил бид тавдугаар байрт орсон юм. Тавдугаар байрт орсон явдал энэ удаагийн тэмцээндээ бэлдэх, илүү хичээх түлхэц болсон. Багт маань ямар нэгэн давуу тал мэдрэгдээгүй ээ. Багийн маань тоглосон стратеги их тохирсон санагдсан. Нэгнээ мэдэрч зөв стратегиэр тоглосон нь багт давуу тал болж өгсөн.
-Багийнхаа дасгалжуулагчийн үүргийг хамт гүйцэтгэдэг юм билээ. Багийнхантайгаа хэрхэн ажилладаг вэ. Гишүүн бүрийн тоглох чадвар онцлог өөр байх?
-Багийнхаа тоглолтод илүү анализ хийж болохгүй байгаа тоглолтыг залруулахыг зорьдог. Тоглогчидтой тусад нь бус багаараа хамтдаа ярилцах нь илүү зөв санагддаг. Бидэнд юу хэрэгтэй, ямар тоглолтоор тоглох нь чухал талаар гишүүд маань ч их анхаарч ажилладаг. Бүгд л бүтээлчээр ханддаг даа.

-Анх энэ спортод хэрхэн хөл тавьж байсан бэ?
-2018 онд оюутан болж байхдаа анх зөөврийн компьютер авах байсан мөнгөөрөө дур мэдэн гар утас аваад “PUBG”-аар хичээллэж эхэлсэн. Цар тахлын хөл хорионы үеэр бид илүү өөрсдийгөө бэлдэх цагтай болсон.
-Мэргэжлийн тамирчин болохоос нь өмнө гэр бүлийнхэн нь эсэргүүцэж байв уу. Тэдэндээ хэрхэн хүлээн зөвшөөрүүлсэн гэж боддог вэ?
-Нэлээн буруу ойлголттой дургүй хүлээж авсан. Анхныхаа оффлайн тэмцээнд түрүүлж, мөнгөн шагнал хүртэж, өөрийгөө ямар зорилготой, хэр хол замыг туулж чадахаа хэлж, харуулсан. Тэр үеэс хойш бага багаар дэмжиж эхэлсэн дээ. Одоо харин зорилгодоо хүрч бахархалт хүү нь болсон болов уу гэж боддог.
-Аав нь таны Дубай хотод болсон тэмцээнээс хүрэл цомтой ирэхэд их баярлаж, хүлээн зөвшөөрч дэмждэг болсон гэж байсан. Тус тэмцээний талаар ярихгүй юу?
-Тийм ээ, Дубай хотод зохиогдсон дэлхийн аваргын тэмцээнд оролцож гутгаар байр эзэлсэн. Манай багийнханд болон энэ спортоор хичээллэдэг хүн бүрд маш том үүд хаалгыг нээж өгсөн гэж боддог. Бидний хожсон шагналын сан Монголын и-спортын түүхэнд хүртсэн хамгийн өндөр дүнтэй шагнал байсан юм. Гэрийнхэн минь хүүгээ дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байхыг хараад нулимстай дэмжсэн юм билээ. Монгол тамирчид хөдөлмөрлөж, хичээл зүтгэлтэйгээр шургуу бэлтгэл хийсэн гэдгээ 2023 оны дэлхийн аваргын тэмцээнээр дахин харууллаа.
.jpg)
-Таны оролцсон анхны тэмцээн хэзээ байв. Анх удаа тэмцээнд оролцох ямар байсан бэ?
-Ер нь хамгийн эхний тэмцээнээс л тэргүүлж эхэлсэн. Шилдэг гэгддэг хүүхдүүдтэй энэ тэнцүү өрсөлдөж байсан. Тоглох бүрдээ “Үзүүлээд өгье, ялна” гэж тоглодог.
-И-спортоор хичээллэж, цаашид амжилттай байж болох юм байна гэсэн бодол хэзээ ямар үйл явдлын дараа төрж байсан бэ?
-Анх 2018 онд орсон оффлайн тэмцээнээс хойш, “Wildcard” бүсээс гарч ирсэн цагаасаа эхлэн дэлхийд гарах боломж байгаа гэж хардаг болсон. Түүнийгээ дагаад илүү шаргуу хичээллэж, цаг, сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж эхэлсэн.
-Энэ спортын юу нь хамгийн сонирхолтой, сайхан санагддаг вэ?
-Өрсөлдөгчөө буулгаж авсны дараа, одоо яах ёстойгоо бодож хэрэгжүүлж эхлэх үед, бодсон төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэх мэдрэмж л их сэтгэл хөөргөдөг дөө.
.jpg)
-"PUBG Mobile Global Championship-2023” тэмцээний шагнал гардуулах ёслолоос өөр хамгийн эгзэгтэй, дурсамжтай мөч нь юу байсан бэ?
-Бусад багийн цом өргөж, ялалтаа мэдэрч байгааг хараад их баярладаг байсан. Энэ мэдрэмжийг дэлхийн аваргын тэмцээнээс мэдэрсэндээ их баяртай байгаа. Цом өргөх тэр мэдрэмж үнэхээр үгээр хэлэхийн аргагүй, өөрөөрөө болон багийнхнаараа маш их бахархсан. Мөрөөдөл биелж, зорилгодоо хүрэх мэдрэмж ийм байдаг байх нь гэж бодогдуулсан.
-Багийнхныгаа тоглож байгааг дасгалжуулагчийн нүдээр харах мөч ямар байдаг вэ?
-Хэдий тэмцээнд оролцож байгаа ч бэлтгэл дээрээ байгаа юм шиг л нүдэнд харагддаг. Ямар ч үед тогтвортой байж анхаарлаа байнга төвлөрүүлэхийг шаарддаг.
-Багийнхныхаа талаар ярихгүй юу. Тоглолтдоо ялалт авахын тулд нэгнийгээ сайн мэдэрч, ойлгодог байх?
-Тэмцээний үеэр гишүүдийнхээ хоорондоо ярилцаж байгаа хоолойны өнгөнөөс нь тоглолт ямар байгааг мэдэрч, ойлгодог. Өрсөлдөгч байгаа хэрхэн буулгаж авахаа хурдтай, эрчтэй ярилцаж, ойлголцвол өрсөлдөгчөө төвөггүйхэн ялдаг. Анхаарлаа төвлөрүүлэхийг л багийнхандаа хамгийн их зөвлөдөг дөө.
-Бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
-Бэлтгэлээ тэмцээний хуваарийн дагуу хийдэг. Тоглогчид хувийн бэлтгэлээ өөрсдийн тогломоор санагдсан үедээ, мэдрэмжид тулгуурлан хийдэг. Багийн бэлтгэлийн үеэр хувийн бэлтгэлээ хангах үе ч бий. Өдөрт дунджаар 4-8 цаг бэлтгэл хийдэг. Чөлөөт цаг их гаргахыг хичээдэг. Харин бэлтгэлийн цагийг үр дүнтэй байлгах гэж нэгний дэмжиж, түлхэж өгдөг. Тоглогчид маань хамгийн мундаг нь гэж боддог доо.
-Оролцохыг хүссэн өөр тэмцээн бий юү?
-Оролцохын хүссэн олон тэмцээн бий. Нэрлэлгүйгээр амжилтаараа харуулна гэдэгтээ итгэлтэй байна. Тоглохын төлөө төрсөн юм шиг санагддаг.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
(1).jpg)
| ABELY БУЮУ Н.ДУЛААНЖАРГАЛ: БАГИЙНХНЫХАА ЯРИАНЫ ӨНГӨНӨӨС ТОГЛОЛТ ХЭРХЭН ӨРНӨЖ БАЙГААГ МЭДЭЖ, ЗААВАРЧИЛДАГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |