-Сайн байна уу. Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?
-Гурван жилийн өмнө нөхөртэйгөө хамтран “UNIVAL” энтертайнментыг үүсгэн байгуулж байсан. Бидний гурав дахь дэлгэцийн уран бүтээл болох “Улаан явар” уран сайхны киногоо 2024 оны нэгдүгээр сарын 1-нд үзэгчдийн хүртээл болгох гээд догдлоод хүлээж байна. Кино маань тулаант, инээдмийн төрлөөр хийгдсэн. Киноны гол дүрд жүжигчин У.Цогтбаяр, О.Самданпүрэв, Б.Хулан нар ажилласан.
Кино багийн хувьд 250 -300 гаруй хүний маш том баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаа. Хөвсгөл, Говь-Алтай, Улаанбаатар, Эрдэнэт гэх мэт маш олон үзэсгэлэнт газруудад зураг авалтуудаа хийсэн байгаа.
-Уг киног үзсэн үзэгчид ямар мэдрэмж авах бол кино зохиолын тухай товч яриа дэлгэвэл?
-Тулаант кино учир зураг авалтууд хүндрэлтэй байсан ч бид бүхэн даваад гарсан. Киноны нэрийн хувьд Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрлах Онцын улаан явар гэх нэртэй догшин савдагтай байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газрын нэрээр нэрлэсэн. Нутгийнхан нь очихоос эмээдэг тийм газар байдаг юм билээ. Одоогоор киноны талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямартай ч кино маань үзэгчдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
-“Girls” олон ангит киноны шинэ бүлэг гараад удаагүй байна. Таны анхны дүр бүтээсэн кино шүү дээ, цувралдаа эргэн ирэх ямар байв?
-“Girls” олон ангит кино бол бидний амьдралын хамгийн гоё дурсамжуудын нэг. Одоо ч намайг хүмүүс ““Girls”-ийн Онон” гэж дууддаг. Намайг жүжигчин болгож мөрөөдлийг минь биелүүлсэн гайхалтай цуврал байсан. Энэ дүрийг бүтээснийхээ дараа өөрийгөө илүү хөгжүүлэх, урам зоригтой болсон. Тиймдээ ч энэ дүрдээ маш их хайртай. Дөрөвдүгээр бүлэгтээ эргэн тоглоход үнэхээр сайхан байлаа. Энэ дашрамд “Girls” олон ангит кинотой дөрвөн бүлгийн турш хамт байж, биднийг үргэлж дэмжиж, хайрлаж байсан үзэгчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна.
-“Миний сахилгагүй залуу” уран сайхны киноны дүрийнхээ талаар яривал?
-Гол дүрийн хосын найзын дүрийг бүтээсэн. “Миний сахилгагүй залуу” уран сайхны кино маань эерэг сайхан уран бүтээл болсон гэж боддог. Киноны цаг хүрэхгүй улмаас зарим гоё хэсгүүд маань хасагдсанд жаахан гонсгор байгаа./инээв/
-Дуучны мэргэжлийг хэрхэн сонгож байв. Таны ойр тойронд урлагийн хүн байдаг уу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ээ. Цэцэрлэгийн хүүхэд байхаасаа л дуулах, бүжиглэх дуртай байсан даа. Арван жилийн сургуулиа төгсөөд Соёл Урлагийн Их сургуульд шалгалт өгсөн ч манай Баянхонгор аймагт цөөн хуваарь ирсэн учир орж чадаагүй юм. Тэгээд “Би ямар ч байсан урлагийн хүн болно” гээд дуулаачийн ангид шалгалт өгөөд, нэгдүгээрт жагсаж орж байсан.
.jpg)
-Сүүлийн жилүүдэд дуулахаас илүүтэй кино уран бүтээлд ажиллаж байна уу?
-Удахгүй шинэ дуугаа цацахаар бэлтгэж байна. Мөн ирэх онд зургаан дуунаас бүрдсэн цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Монголын жүжигчдээс хэнээс нь илүү үлгэр дуурайлал авдаг вэ?
-Алтан үеийн жүжигчдийг багаасаа л үзэж, үлгэр дуурайлал авч, тэдэн шиг болохыг мөрөөдөж өссөн дөө. Ер нь манайд чадварлаг жүжигчин олон болохоор нэр цохож чадахгүй байна аа.
-Удахгүй 2024 он гарах гэж байна. Та өөрийнхөө хамгийн дурсамжтай шинэ жилээс хуваалцаач?
-Миний хүүхэд нас Баянхонгор аймагт өнгөрсөн. Би айлын дунд эрх охин байсан юм. Бага байхад аав минь уруулын будгаар хацраа будаад, өвлийн өвгөн болж орж ирж байсан юм. Аавыгаа алдсанаас хойш тэр өдрүүдийг л маш их санаж үгүйлж сууна даа. Ер нь хүүхэд насандаа гэр бүлтэйгээ элэг бүтэн тэмдэглэсэн шинэ жил одоо бодоход хамгийн сайхан байжээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа..jpg)
| Э.АРИУНЗАЯА: “GIRLS” КИНОНД МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН НАНДИН ДУРСАМЖУУД ХАДГАЛААСТАЙ БАЙДАГ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |