МИНИЙ ДУУ СОНСОГЧДЫГ ТАЙТГАРУУЛЖ, СЭТГЭЛИЙГ НЬ ДУЛААЦУУЛААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
Энэ жилийн “Snow Melody” тоглолтын гоцлол дуучнаар Жожо нэрээрээ олонд танигдсан, жазз дуучин Б.Өнөрзул оролцож байна. Бид түүнийг энэ удаагийн “Залуус” буландаа урьж, ярилцлаа.
-Сайн байна уу. Энэ жилийн “Цасан аялгуу” тоглолт шинэ өнгө аястайгаар тоглогдох гэж байгаа гэж сонссон. Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Би “Цасан аялгуу” тоглолтын зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Энэ жилийг наадмыг өөрөөр зохион байгуулъя гээд Улсын филормонид хүсэлт өгсөн. Зохион байгуулагчийн багт 100 гаруй хүн ажиллаж байна. Анх Соёлын төв өргөөний хаалгаар ороод% үнэхээр сүрдэж, “Би чадах болов уу” гэж өөрөө асуусан даа. Одоо бэлтгэл ажил дуусах шат руугаа ороод, сандрах, догдлох хоёр тэнцэж байгаа.
-Тоглолтод шинэ уран бүтээлүүд тоглогдох уу?
-Өмнө олон нийтийн хүртээл болгож байгаагүй өөрийнхөө зохиосон дуунуудыг дуулна. Би хэд хэдэн дуу бичсэн ч тэр бүр цацдаггүй байсан. Одоо жаахан зориг ороод цацаж байна даа.
-Та хэзээнээс жазз урсгалаар дуулж эхлэв. Хүүхэд ахуй наснаасаа дуу хөгжимтэй ойр өссөн үү?
-Би Соёл Урлагийн Их Сургуулийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа “UBS мюзикт” хөтлөгч, редактораар ажилладаг байсан юм. Тухайн үед бид хөгжим сонсож, судалж, хайж олсноо хүмүүст танилцуулах үүрэгтэй байлаа. Нэг ёсондоо ажлаа хийж явахдаа жазз хөгжимд дуртай болсон. Тэгээд энэ урсгалыг бусдад таниулж, сонсогчдыг зорьж очих газартаа болоосой гэж хүсэж жаззын хөгжмийн үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон.
Хүүхэд байхдаа дуу хөгжимд дуртай, дуулах дуртай, авьяастай байсан учир өөрийгөө хөгжүүлээд, оролдоод үзье гээд Монгол Улсын Консерваторийн сургалтад сурч, дуулж эхлээд долоон жил болсон байна.
-Хөгжим маш олон урсгалтай шүү дээ. Тэдгээрээс жазз хөгжмийн юу таныг татав?
-Жазз хөгжим хүнийг орчноос “тасруулж”, өөртөө бүрэн автуулдаг юм шиг санагддаг. Хүмүүсийг ч хөгжим тайтгаруулж, сэтгэлийг нь дулаацуулаасай гэж хүсдэг. Бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ, түр зуур ч гэсэн амсхийж сэтгэлийн жаргал эдлэх, хэрэгтэй шүү дээ.
-Та “The voice of Mongolia” 2022 тэмцээнд оролцож, дөрвөн шүүгч эргүүлж байсан шүү дээ. Тухайн үеийн дурсамжаасаа яриа дэлгээч?
-Өөрийн дуулах чиглэлээ олсон байсан учир оролцоход харьцангуй тайван байсан. Тэмцээн зурагтаар гарч эхлэхэд сонсогчид над руу эерэг сэтгэгдэл олныг илгээж, урам хайрласан. Тэр үед илүү ихийг хийх итгэл, шинэ уран бүтээлүүд гаргах зоригтой болсон доо.
-Та өнгөрсөн намар Франц улсын Парис хотод Морин хуурын чуулгатай хамт дуулсан байсан шүү дээ. Тэр үед юу мэдрэгдэж байв?
-Амьдралд ганц тохиох маш гоё мэдрэмж, нэр төрийн хэрэг байсан. Тухайн үед үгээр илэрхийлж барамгүй гайхалтай сэтгэгдэл төрж байлаа. Бас Морин хуурын чуулгын уран бүтээлчдийг биширсэн дээ.
-Жожо гэх нэрийн тухайд багийн хоч уу?
-Би 15 насандаа оюутан болж байлаа. Тэгээд ангийнхаа хамгийн жоохон нь болохоор өхөөрдөөд ч юм уу тэгж дууддаг байсан нь одоо миний уран бүтээлийн нэр болоод явж байна.
.jpg)
-Он солигдох дөхөөд хаа сайгүй догдлол дүүрэн байна. Та хамгийн дурсамжтай шинэ жилийнхээ талаар яриа дэлгээч?
-Шинэ жил болгон хүнд итгэл найдвар, аз жаргал бэлгэлдэг шүү дээ. Яагаад ч юм өмнөх бүх муухай зүйл алга болоод, шинээр эхэлж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тиймдээ ч шинэ жилийн дуу хүйтэн өвлийг дулаацуулдаг болохоор дуртай. Баярын уур амьсгалыг хөгжимгүй төсөөлөх хэцүү шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.

| ЖОЖО: ШИНЭ ЖИЛИЙН ДУУ ХҮЙТЭН ӨВЛИЙГ ДУЛААЦУУЛДАГ БОЛОХООР ДУРТАЙ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |