-Хамтлаг нь “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид боллоо шүү дээ. Тус шоуны аялал анх хэрхэн эхэлсэн бэ?
-“Авьяаслаг монголчууд” шоунд хамтлагийн маань гишүүн бүр золиос, зориг, тэвчээр гаргаж оролцсон. Тун өндөр цалинтай гадаадад хамтлагаараа зургаан сарын гэрээтэй бүжиглэх санал ирсэн үетэй давхцаж “Авьяаслаг монголчууд” шоуны бүртгэл эхэлсэн. Гэрээнийхээ цалингаар хамтлагаа их зүйл сураад, уран бүтээлээ хийгээд ирье гэж бодож байсан ч өөр улсыг төлөөлж зогссоноос илүү эх орондоо үлдэж, дэлхийн хэмжээний тайзан дээр эх орноо төлөөлөн зогсож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийг сонгосон. Энэ сонголт маань ч зөв байж гурван сая шүүгчтэй энэ том шоуны гайхалтай авьяаслаг 2000 гаруй оролцогчидтой өрсөлдөж шилдэг гурван оролцогчийн нэг болж чадсан нь үнэхээр гайхалтай. Тус шоунд амжилттай оролцсоноос гадна бид өөрсдөдөө итгэлтэй болж, олон чадварт суралцсан. Мөн биднийг хэн бэ, хэр чансаатай хамтлаг вэ гэдгийг батлан харуулж өгсөн гайхалтай аялал байлаа.
(1).jpg)
-Хагас финалын шатанд бэртэлтэй оролцсон шүү дээ. Тухайн үед юу бодогдсон бэ?
-Гай газар доороос гэдэг шиг л хагас финалын шатны яг өмнөх орой нь маш хүнд бэртсэн. Эхэндээ хөхөрсөн төдий гэж бодоод тэвчээд яваад байсан. Багаасаа л өвдөлтийг их юманд боддоггүй хүүхэд байсан юм. Гэтэл хөлийн өвдөлт илүү хүчтэй болоод байсан учраас гэрийнхэнтэйгээ хамт эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл “Зөөлөн эд нь бяцарч, гуяны мах тасарсан байна, 2-3 сар болж байж бүрэн эдгэрнэ. Тэр болтол хөдөлгөөнөө хорьж, хөлөө сойх хэрэгтэй. Ялангуяа эхний 14 хоног огт хөдөлгөхгүй” гэсэн огт төсөөлөөгүй хариулт ирсэн. Хэдэн сар хөлс хүчээ гаргаж бэлдсэн үзүүлбэрээ ганцхан өдрийн дотор л үзүүлэх боломжгүй болчихсон. Тийм үед уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй юм байна лээ. Продакшны зүгээс намайг сууж дуулах, эсвэл оролцохгүйгээр үзэгчдийн суудлаас үзээд өнжих сонголт өгсөн. Хамтлагийн минь гишүүд долуулаа л тайзан гарахгүй бол оролцохоо бүр больё гэж байсан. Тэгээд яг шоуны өглөө нь тайз засаад нэмж сандалтай хэсэг засаад, надад маш гоё чимэглэсэн хөлтэй микрофон бэлдчихсэн байсан. Хараад продакшны ах эгч нартаа их баярласан. Тэгээд хэд хэдэн удаа сууж дуулаад бэлдэж үзсэн. Яг тэр үед дуулж ч чадахгүй хоолой зангираад нүднээс өөрийн эрхгүй нулимс урсаад байсан. Тэгээд “Би сууж дуулж чадахгүй ээ, бүжиглэнэ” гээд зоригтой хэлсэн. Энэ үед хамтлагийн гишүүд, манай гэр бүл, продьюсерүүд аль нь ч дэмжээгүй “Энэ үзүүлбэр чиний амьдралыг шийдэх ганц зүйл биш, эрүүл мэнд хамгийн чухал, алхаж ч чадахгүй байж, дараа нь гарах эрсдэлийг л бод, хөлгүй болбол яах вэ” гээд бүгд л их хатуухан ярьж байсан. Бараг бүтэн цаг намайг ятгасны эцэст шоуны эмч “Хөлдөөгч цацлага хэрэглэж болно. Өвчин мэдрэхгүй тухайн хэсгийг түр хугацаанд хөлдөөж мэдээ алдуулна. Тамирчид тоглолтын дундуур бэртэх үедээ их хэрэглэдэг” гэж хэлсэн. Дахин ярилцаад хөлдөөгч цацлага цацуулаад тайзан дээр гарахаар болсон. Мэдээж энгийн үе шигээ бүжиглэж чадаагүй, миний хөл минийх биш юм шиг л мэдрэгдэж байсан. Гэхдээ дараа нь бичлэгээ үзэхэд тийм ч муу харагдаагүй ээ.
(1).jpg)
-Албан ёсоор анхны уран бүтээлээ гаргасан. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өөрсдийн уран бүтээлтэй болох нь манай хамтлагийн хэдэн жилийн зорилго, мөрөөдөл байсан. Энэ ондоо багтаж гаргасандаа үнэхээр сэтгэл өндөр байгаа. Дуу, клипээ цацаж, хүмүүст сонсгож, урмын үг их сонсож байгаа учраас бүгд баяртай байна. Одоо дараагийн дууныхаа ажилд орсон. Цаашид идэвхтэй уран бүтээлүүд гаргаж, өөрсдийн шинэ дүр төрхүүдийг дэмжигчдэдээ харуулах болно.
-Анх “Cherry Bomb” хамтлагийг хэрхэн байгуулсан юм бэ. Хамтлагтай болж хүмүүсийг хариуцаж гэдэг том үүрэг хариуцлага шүү дээ. Энэ талаар яривал ?
-Анх ийм хол явах хамтлаг болно гэж бодоогүй. Найзуудтайгаа чөлөөт цагаа хөгжилтэй, дуртай зүйлээ хийж өнгөрүүлэх гээд л байгуулж байсан. Дөнгөж байгуулагдаад бичлэг цацтал олон хүнд хүрч, дэмждэг хүмүүстэй болж байсан учраас хобби гэдэг талаас нь биш илүү ажил хэрэг болгож ажилласан. Хамт олон, баг ахална гэдэг том хариуцлага, алсын хараа, ухаан, тэсвэр тэвчээр шаарддаг. Аль болох бусдадаа ачаа үрүүлэхгүйгээр өөрөө бүх юмаа зохицуулахыг хичээдэг. Хамтлагийн гишүүдийнхээ мөрөөдлийг биелүүлэх нь миний эрх ашгаас илүү чухал санагддаг. Би нэлээн нухацтайгаар хамтлагтаа ханддаг шиг гишүүдээсээ тийм хандлагыг хүсдэг. Хариуцлагатай байх, биеэ зөв авч явах, цаг барихыг шаарддаг. Эвээр хэлэх үедээ хэлнэ, бас загнаж зэмлэх ч үе бий. Урлаг гэдэг маш хатуу салбар. Энэ стандартад нийцэж өөрийгөө бүрэн дайчилж чадахгүй гардаг хүүхдүүд олон бий. Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн орж ирдэг учраас сэтгэл хөдлөлөөрөө орж ирээд шантраад гарах тохиолдол олон. Хаанаас ямар хүүхэд ирж байгааг нь хэн ч шууд хэлж чадахгүй шүү дээ. Бүгд өөр орчинд өссөн, өөр хандлагатай. Ахлагч гээд бүгдийг нь хүчээр нэг баг болгох шаардлагагүй санагддаг. Байх ёстой, хоорондоо зохицож чадах, өөрийгөө дайчилж чадах хүмүүс нь л үлдэг гэж боддог. Ер нь урлагт хэн болгон нь тэсэж үлдэх боломжгүй шүү дээ. Ахлагчийн нүдээр харахад бол хамтлаг дундын харилцаа, уур амьсгал маш таатай байдаг.
-Өмнө “Kpop Festival” тэмцээнд оролцож байсан шүү дээ. Тус нэвтрүүлгийн талаар ярихгүй юу?
- Хүн зөв газраа олж очвол яаж тод гялалзаж болдгийг тус хоёр шоунаас ойлгож авсан. Зохион байгуулж байгаа ажлаа сайн мэддэг, таарсан төсөв, техник технологийн чадалтай продакшн, шүүж байгаа зүйлээ ойлгодог, зохих хэмжээний мэдлэг чадвартай шүүгчид байх нь чухал юм байна лээ. Зөв хэмжээтэй тайз, хийж бүтээсэн зүйлтэй, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн шүүгчидтэй байх хэрэгтэй. “Авьяаслаг монголчууд” бол дэлхийн хэмжээний шоу, тэр хэмжээний стандартаар явагддаг, мэргэжлийн шүүгчид болон гурван сая шүүгчтэй учраас тун ялгаатай санагдсан даа.
.jpg)
-Бүжгийн урлагаар хэр удаан хичээллэж байгаа вэ. Анх яагаад бүжиглэх болов?
- Манай гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс байдаг учраас багаасаа л урлагтай ойр өссөн. Хэзээнээс гэж хэлж мэдэхгүй л дуулж бүжиглэх дуртай болчихсон байсан.
-Энэ зун төв талбайн тайзан дээр тоглолт хийсэн. Онцгой тайзуудын нэг байсан байх даа?
-Манай хамтлаг хичээвэл боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг хүмүүст батлан харуулж, урам зориг болдог. 2022 онд XMF-дээр өөрсдийн уран бүтээлгүй хэрнээ ковер уран бүтээлээр үндсэн артистуудын line-up-д орж байсан. Сая энэ зун төв талбайн хүндэтгэлтэй тайзан дээр өөрсдийн бие даасан тоглолтоо хийсэн. Үнэхээр итгэхэд ч хэцүү боломж, үйл явдлууд бидэнд тохиолддог.
-Ковер бүжгийн бичлэгүүдийг нь үзэхээр хувцас, нүүр будалт, орчинд их анхаарал хандуулсан байдаг. Энэ бүхнийг өөрсдөө хийж, бүтээх ямар байдаг вэ?
- Бичлэг бүрээ маш их сэтгэл гаргаж, байж болох хамгийн төгс хувилбараар нь хийдэг. Манай хамтлаг гарч ирэхээс өмнө Монголд хийгдсэн ковер бичлэгүүд гар утсаараа, энгийн газар, дуртай хувцсаа өмсөөд хийчихсэн, хандалт ч их муу харагддаг байсан. Гадаадын олон хамтлагуудтай сошиал зах зээлд өрсөлдөж байгаа учраас, илүү чанартай хийх хэрэгтэй. Манай хамтлаг ковер бичлэг гэхгүйгээр, клипний түвшинд ажилладаг. Хөрөнгө оруулалт, төсөв байхгүй ч өөрсдөө бүх зүйлсээ болгоод чанартай бичлэг гаргаж болдгийг харуулсан. Үүнийг дагаад бусад хамтлагууд ч бичлэгийн чанартаа анхаарч эхэлсэн нь үнэхээр бахархууштай.

-Өсвөр насны хүүхдүүдэд шантрах зүйл гардаг байх. Хамтлагийг нэгтгэдэг зүйл юу вэ?
-Хүн бүрд шантрах үе гардаг. Гол нь зорилгоо ойлгосон хүнд шантрах тийм ч том асуудал биш. Бидний хувьд зорилгоо ойлгоод, биелүүлээд явж байгаа учраас шантарсан ч хамт олныхоо хүчээр даваад гардаг. Олон хүний хүч хөдөлмөр, олон хүүхдийн боломжийг аваад явж байгаагаа ухамсарлаад цааш явж чадах хүмүүс нь л үлддэг. Тэр хариуцлагыг ойлгож чадаагүй хүүхдүүдийг хүчээр барьж хорих шаардлагагүй гэж боддог. Хүн болгон алдартай дуучин, бүжигчин болж чадахгүй шүү дээ. Чадах зүйлээ олоод түүндээ цагаа зарцуулаад явсан нь дээр санагддаг.
-Удаан хугацааны бүжгийн бэлтгэлийн үр дүнд бүжиг бэлэн болж, хүмүүст үзүүлдэг шүү дээ. Бэлдсэн бүх зүйлсээ хүнд үзүүлэх тэр мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?
-Үзүүлбэрээ үзүүлж байхдаа юу ч мэдэрч амждаггүй. Үзүүлбэр дуусах үед хүмүүсийн урмын үг, алга ташилтаас харин хамгийн сайхан мэдрэмж авдаг. Гэхдээ зэрэгцээд “Одоо яах билээ, дараа нь юу хийх билээ”гэж бодогдсон хоосон мэдрэмж төрдөг.
-Хүн дуртай зүйлээсээ илүү их зүйл сурч мэддэг гэдэг шүү дээ. Танд к-поп сонссоноор ямар өөрчлөлт гарсан бэ?
- Сонирхлоороо дамжуулж соёлд суралцах хамгийн үр дүнтэй. Бидэнд хэзээ ч бүжгийн, дууны багш гэж байгаагүй. Хамгийн их суралцаж байгаа зүйл бол мэдээж урлагийн мэдрэмж, чадварууд. Хатуу стандарт, хариуцлага, ёс суртахуун, хэл соёл гэх мэт зүйлсийг сурна гэж бодоогүй байхад л тархинд суучихсан байдаг.
-Онцгой дурсамж үлдээсэн ковер бүжиг, тайз бий юү ?
- Хамгийн онцгой нь гэвэл “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шатны тайз байсан. Дэмжигчдийн дуу хоолой, шүүгчдийн сэтгэгдэл, сандрал гээд бүх зүйлс хамгийн тод дурсамж үлдээсэн.
-Хамтлагийнхандаа хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?
-Үнэхээр хайртай, хүндэлдэг хүмүүс. Үнэнийг хэлэхэд энэ хүүхдүүдийг ийм хол явж, өдий зэрэгт хүртэл хөгжинө гэж бодоогүй ээ. Яаж бүжиглэх учраа ч мэдэхгүй орж ирж байсан хүүхдүүд одоо дуулангаа бүжиглэх хэмжээнд хүрсэн байгааг нь хараад гишүүдээрээ бахархаж байгаа.
-Таны болон хамтлагийнх нь дараагийн зорилго юу байгаа вэ?
- Хамтлагаараа тун холыг зорьж, мөрөөдөж байгаа. Чанартай уран бүтээлүүд гаргаж, өөрсдийн гэсэн үнэнч сонсогчидтой болно. Мэдээж дэлхийн зах зээлд хүч үзэж, өөрсдийгөө сорино. Үргэлж хэлдэг шигээ дэлхий нийтэд Монгол дуу хөгжим, хэл соёлыг сурталчилж, гадаад хүмүүс Монгол хэл дээр бидний дууг дагаж дуулдаг болох өдрийг хүсэж байгаа. “Cherry Bomb” хамтлаг дэлхийд Монголын нэрийг цуурайтуулахын төлөө бүх хөлс хүч, өөрт байгаа авьяас чадвараа бүрэн дайчилна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа. Ярилцлагыг маань уншсан хүн бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэж байна.
.jpg)
| ARYANNA: ГАДААДЫН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ГЭРЭЭГ ОРХИОД “АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУНД ОРОЛЦСОНДОО ХЭЗЭЭ Ч ХАРАМСАХГҮЙ |
|
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |