-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “23rd World DuoDrama Theater Festival” наадмын шилдэг жүжигчин болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Маш их баярлалаа. Инээмээр, баярласандаа уйлмаар, тайзан дээр гараад юу гэж хэлэх билээ гээд маш олон мэдрэмж давхацдаг юм билээ. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл учир багийнхаа гишүүдийн итгэлийг алдалгүй, шилдгийн шилдэг жүжигчний шагнал авч чадсандаа туйлын баяртай байна.
-Тэмцээндээ хэр удаан бэлдсэн бэ. Хэдий тус улсад суралцаж байгаа ч үндэснийх нь хэв маягийг илэрхийлсэн жүжиг тоглоход хүндрэлтэй зүйл тулгарсан байх?
-Таван сарын турш жүжгээ бэлдсэн. Солонгосын үндэсний бүжиг болон үндэсний хувцасны соёлын талаар энэ хугацаанд чамгүй судалсан. Мөн зохиолоо авчихаад үндсэн бэлтгэл эхлэхээс өмнө зохиолын гүн утгатай үг , өгүүлбэр, утга санааг нэг бүрчлэн ойлгоход голчлон анхаарч ажиллалаа. Миний төрөлх хэл биш учир мэдэхгүй зүйл олон байсан. Гэхдээ хамгийн гол нь дүрийн судалгаагаа сайн хийж, дүрийнхээ сэтгэл зүйн байдлыг үзэгчдэд хүргэх нь миний туйлын зорилго гэдгийг өөртөө сануулж байсан.
-Таны зөвлөх багшаар бидний сайн мэдэх “Дэ Жангум” киноны Хан ахайтан буюу жүжигчин Ян Ми Гён ажилласан гэсэн. Багаасаа үзэж өссөн хүнээрээ заалгаж, зөвлүүлэх ямар байсан бэ?
-Маш гайхалтай мэдрэмж байсан багадаа киног нь догдолж хүлээн үзэж дуусаад хоол хийж тоглодог байсан надад кинон дотор ороод ирсэн юм шиг л санагдсан. Дахин нэг удаа эзэмшиж байгаа мэргэжилдээ талархах сэтгэл төрсөн шүү. “Дэ Жангум” кинонд тоглож байх үеэсээ огт хөгшрөөгүй юм шиг санагдсан. Багшийнхаа үнэтэй зөвлөгөөнүүдийн ачаар энэ шагналыг хүртсэн гэж боддог.

-БНСУ-д жүжигчнээр суралцаад хэр удаж байгаа вэ. Яагаад тус улсыг сонгож суралцах болов?
-БНСУ-д ирээд гурван жил болж байна. Багаасаа солонгос кино үзэж өссөн, үзэх дуртай байсан учраас “Жүжигчний мэргэжлээр сурвал Солонгост л сурна” гэсэн бодол маань намайг энэ улс руу хөтөлсөн дөө.
-Хоёрхон хүн бүтэн жүжиг бэлдэж, олон нийтийн хүртээл болгоно гэдэг амаргүй ажил шүү дээ. Жүжгийнхээ болон хамтрагчийнхаа талаар ярихгүй юу?
-Анх бие биенээ мэдэрч жүжиглэх тал дутмаг өөрсдийнхөө хийх зүйл, хэлэх үг дээрээ анхаарч байсан. Олон өөр бэлтгэлийн дараа дутмаг талууд маань нөхөгдөж байгааг мэдэрсэн. Нэг удаа хамтрагч маань ирээд “Энэ удаагийн бэлтгэл ямар санагдсан бэ” гэж болгоомжтойгоор асуусан. Тэгхээр нь “Би яг сэтгэгдлийг чинь асууя гэж бодож байлаа. Надад үнэхээр давгүй санагдлаа. Нэгнээ сонсож мэдэрч байгаа нь мэдрэгдсэн” гэсэн чинь “Надад бас тэгэж санагдаж байна” гээд их баярлаж байсан нь тод санагдаж байна. Манай хамтрагч Чон Хёнь Со энэ дүрд дээр ажиллахдаа бүжиг, саксафон хөгжим, нутгийн аялга гээд олон зүйлийг богино хугацаанд сурсан. Би үндэсний бүжиг, солонгос соёл, аялга тал дээрээ анхаарч суралцсан. Далд утга санаа ихтэй жүжиг учраас үзэгчдээ жүжгээс гаргалгүй яаж сонирхлыг нь татаж, тайзаа дүүргэж болох бол гэсэн хайгуулаас жүжигт маань тохирох зүйлсийг сурч, толилуулсан.

-“Дурсаж яваарай” кинонд ажиллаж байсан шүү дээ. Өмнө нь өөр киноны дүрд ажиллаж байсан уу?
-Нэр шигээ хэзээд дурсаж явахаар онцгой бүтээл байсан даа. Киноны маань ерөнхий найруулагч Э.Ган-Очир надад кино болон номын талаар гүн гүнзгий ойлголт өгсөн гэж боддог. Ямар ч сэдвээр ярилцахад их сонирхолтой яриа өрнүүлдэг хүн дээ. Мөн тус киноны баг бүрэлдээхүүний уур амьсгал гоё бүрдсэн. “Дурсаж яваарай” киноноос өмнө “Хамгийн хөөрхөн охин” кинонд ажиллаж байсан.
-Тайзны жүжигт ажиллаж байсан туршлагатай шүү дээ. Ер нь аль чиглэлээр нь ажиллахыг илүү хүсдэг вэ?
-Хоёулаа онцгой мэдрэмж өгдөг ч тайзнаас илүү дэлгэцийн уран бүтээлд ажиллах сонирхол бий. Би киног хүссэн үедээ өөрийнхөө мэдрэмжид тааруулан сонгож үзээд тайтгарал, эрч хүч, итгэл үнэмшил , ганцаардсан үед найз гэр бүл гээд олон мэдрэмж авдаг. Тиймээс бусад хүмүүст миний авдаг шиг мэдрэмж хэрэгтэй болох үед нь өгч чаддаг хүн болохыг хүссэн.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Энэ мэргэжлийн юу нь таныг хамгийн их татав?
-Энэ насандаа ганцхан өөрийнхөө амьдралаар биш олон өөр амьдралаар амьдарч, түүгээрээ бусдад ямар нэгэн мэдрэмжийг өгнө гэдэг нь үнэхээр гайхалтай санагдсан. Бүх зүйл нь л намайг татсан даа.
-Багаасаа урлагтай ойр байв уу. Хамгийн анхны зураг авалтдаа ороход ямар санагдсан бэ?
-Анх урлагийн үзлэгт оролцдог хүүхэд байлаа. Бас ч гэж хичээлдээ сайн. Химийн чиглэлээр улсын олимпиадад оролцоод МУИС-д урилгаар орсон. Тэр жилдээ киноны шалгаруулалтад орсноор жүжигчин болохоор шийдсэн дээ. Анхны зураг авалт дээрээ огт өөр ертөнцөд орчихсон юм шиг гайхалтай мэдрэмж авч билээ. Тэр киног дуустал хэдхэн хэсгийн зураг авалттай би зураггүй үеүддээ очоод, тусалж чадах юм байвал туслаад, зураг авалтаа хийж байгаа хүмүүсийг хараад суучихдаг байсан.
-БНСУ жүжигчнээр суралцаж байгаа залууст ямар шаардлага тавьдаг вэ. Өрсөлдөөн ихтэй энэ салбарт та юугаараа онцгойрохыг хүсэж байна?
-Том зах зээлтэй учир анх хэцүү санагдсан. Шалгуур өндөр хүүхдүүд нь эртнээс төлөвлөгөөтэй удаанаар дугуйлан болон энтертаймэнтэд бэлтгэгддэг тул өрсөлдөгчид маань давуу тал олонтой санагддаг. Одоогийн нөхцөл байдалд Солонгос болон манай улс киноны зах зээлд хамтран ажиллаж байгаа нь надад маш том давуу тал болох юм шиг санагдаж байгаа.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Одоогоор нэг рекламд оролцохоор болсон. Рекламын шалгаруулалтынхаа сүүлийн шатандаа тэнцсэн гэсэн хариу авсан. Энэ өвлийн амралтаараа эх орондоо очиж олон ангит кинонд орох талаар яригдаж байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.

| Э.ОТГОНЧИМЭГ: БНСУ-ЫН “23RD WORLD DUODRAMA THEATER FESTIVAL” НААДМЫН ШИЛДЭГ ЖҮЖИГЧНЭЭР ШАЛГАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |