-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Нууц тархи” кинонд анх хэрхэн тоглох болсон бэ. Анх кинонд ажиллахад ямар санагдсан бэ?
-Би хоёр жилийн өмнөөс “А&О” продакшны дэргэдэх “А&О” драмын дугуйланд явж эхэлсэн. Продакшн маань дугуйлангийнхаа ахлах ангийн хүүхдүүдэд түшиглэн "Нууц Тархи" төслийг эхлүүлэхээр болж, дотроо проб зарлан, киноны дүрүүдээ сонгож авсан. Би Галын Дөлийн дүрд сонгогдсон доо. "Нууц Тархи-1" миний ажилласан анхны кино байсан болохоор их сандарч тэвдсэн. Ойлгохгүй, чадахгүй байсан зүйлүүд их байсан ч багш нар, кино багийнхны тусламжтайгаар давж гарч чадсан.
-Тус киноны хоёрдугаар анги саяхан нээлтээ хийлээ шүү дээ. Багийнхантайгаа дахин уран бүтээл дээр ажиллах ямар басан бэ?
- Үнэхээр гайхалтай сайхан байлаа. Хүн бүрд тохиохгүй, амьдралд тэр бүр учрахгүй сайхан үйл явдалд оролцож, "Нууц Тархи" кино төслийн нэг эд эс болсноороо их бахархаж байна. "Нууц Тархи-2" төсөл маань зарим нэг онцлогтой. Нэгдүгээр анги нь драмын дугуйлангийн хүүхдүүдэд суурилсан байсан бол хоёрдугаар ангид мэргэжлийн жүжигчид нэмэгдэж ажилласан. Кино баг илүү өргөжиж, өөр олон чадварлаг, зүтгэлтэй хүмүүстэй хамт ажиллаж, сүүлийн үеийн техник төхөөрөмжийг түлхүү ашигласан тул илүү чанартай, сонирхолтой болсон. Зарим хүүхэд дүр дээрээ ажиллахаас гадна зохих жижиг арын ажлуудыг хариуцаж ажилласан. Миний хувьд кино багийнханд тусалж, зураг авалтын явцад зураглаачийн хажууд байж кино зураг авалтын талаар олон зүйл мэддэг болсон.
(5).jpg)
-Дөл хүүгийн дүрийг бүтээх ямар байсан бэ. Дүрийнхээ талаар яривал?
-Галын Дөл бол маш зарчимч, ёс зүйг баримталдаг, сургуулийнхаа ёс зүйн зөвлөлийн даргын албыг хашдаг хүүхэд. Тэгсэн хэрнээ их онцлогтой, өөрийн гэсэн маневртай, алиа хошин гэмээр ч юм шиг, хөгжилтэй дүр. Дүр дээр ажиллахад дүрийнхээ жанжин шугам ба зорилгыг олох, зохиолоо судлах, текстээ суулгах зэрэг арга ажиллагаануудыг ойлгож, эзэмшсэн байх шаардлагатай юм билээ. Кино урлаг бол олон хүнд хүрдэг хүртээмжтэй, уран бүтээлчдийнхээ тухайн үеийн дүр төрхийг дэлгэцэд мөнхөлж үлдээдэг урлагийн төрөл шүү дээ. Ийм том зүйлд гар бие оролцож, дүрд ажиллах болсон тул маш хариуцлагатай байж,үүргээ сайн биелүүлэхээр хичээсэн.
-Бодит байдал дээр дүртэйгээ хэр адилхан бэ. Сурагчдын зөвлөлийн даргын дүр шүү дээ?
- Би бодит байдал дээр дүртэйгээ тийм ч төстэй биш. Галын Дөл бол удирдах үүрэг гүйцэтгэдэг, хэлэмгий, нээлттэй хүүхэд гэтэл би бодит байдал дээр үүний эсрэг нь байх хандлагатай. Харин ойролцоо тал гэвэл, маневр нь их төстэй. Үйл хөдлөл, ярих хэв маяг гэх мэт. Бодит байдал дээр сурагчдын ёс зүйн зөвлөлийн дарга хийнэ гэвэл нэн тэргүүнд нүүрэмгий болох хэрэгтэй болох байх.
-Мэргэжлийн жүжигчин биш шүү дээ. Кинонд ажиллах ямар байсан бэ. Цаашид энэ чиглэлээр суралцах бодол байдаг уу?
-Анх удаа кинонд тоглож, дүр дээр ажилласан тул жүжигчний уран чадвар, мэдлэг сайн биш байлаа. Гэхдээ хоёр жилийн хугацаанд драмын дугуйланд сурч, драмын мэргэжлийн багшаар сууриа тавиулж байсан, мөн найруулагчийн өгсөн зөвлөгөөг сайн ойлгож, тэдгээрийг дагаж байсан нь намайг зөв замаар явуулсан. Мөн багш минь бидэнд "Хэлбэрийг бус, агуулгыг шүтэж амьдар" хэмээн захидаг ёсоор дүр дээр ажиллахад агуулгыг голчлохыг их хичээсэн. Манай дугуйланд чадвартай сайн багш нар хүүхдийг нээж хөгжүүлэх, жүжигчин болох хүүхдийн анхны мэдэгдэхүүнийг олгож, суурийг нь зөв тавих үйл ажиллагааг хийдэг. Өнгөрсөн хугацаанд жүжигчин гэх энэ эрхэм сайхан мэргэжлийн мөн чанарыг танихыг хичээж байна. Цаашид энэ мэргэжлээр их сургуульд сурах эсэхээ хараахан шийдээгүй байна.

-Багийнхан нь киногоороо дамжуулж үзэгчдэд ямар мэдрэмж, ойлголт өгөхийг зорьсон бол?
- Бид "Нууц Тархи-1" киногоороо дамжуулж ялгаварлан гадуурхалт өсвөр насны хүүхдүүдийн хайр сэтгэл, нөхөрлөлийг харуулахыг зорьсон бол хоёрдугаар ангиараа эдгээрээс гадна мансууруулах бодисын асуудлыг хөндөхийг зорьсон. Эдгээр асуудлууд нь өнөөгийн нийгэмд, хүүхэд залуучуудын дунд их дэлгэрсэн тул бид бүхэн үүний эсрэг дуугарч, сайн сайхны жишээг үзэгчдэд харуулан, зөв зүйлд урин дуудсан утга агуулгатайгаар хийсэн.
-Та өсвөр насны хүүхдүүдийн дунд болдог дээрэлхэлд, гадуурхалд ямар бодолтой байдаг вэ?
- Би ЕБС-ийн хүүхдүүдийн дунд гадуурхалт, дээрэлхэлд их байгаад санаа зовдог. Энэ асуудлыг шийдэхэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагаас гадна эцэг эхийн үүрэг их чухал гэж боддог.
-“Нууц тархи” киноны таны хэсгүүдийг тасалж оруулсан видео одоо цахим хуудсанд сая хандалт дөхжээ. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцвал?
- Үнэндээ би ийм олон хүнд хүрнэ гэж огт бодоогүй. Тэр олон хүмүүсийн ихэнх нь эерэг үгсийг хэлж байсан ч зарим нэг сөрөг сэтгэгдлүүдийг уншаад сэтгэлээр үл ялиг унасан. Гэхдээ би ийм нөхцөл байдлыг зөвөөр хүлээн авахыг хичээсэн.
-“Нууц тархи” киног заавал үзэх шалтгаан хэлээч гэвэл ?
- "Нууц Тархи" кино танд нөхөрлөл, хайр сэтгэлийн үнэ цэнийг ойлгуулж, мансууруулах бодис, ялгаварлан гадуурхалтын хор уршгийг ухааруулахад тус болох болно.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
- Жүжигчин болох уу, үгүй юу гэдгээ шийдэх нь миний дараагийн зорилго байгаа. Ярилцсан та бүхэнд баярлалаа.
| О.ДӨЛГӨӨН: “НУУЦ ТАРХИ” КИНОГООРОО ӨСВӨР НАСНЫХАНД ТУЛГАРДАГ АСУУДЛУУДЫГ ХӨНДӨХИЙГ ЗОРЬСОН |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |