-“Miss Europe Continental World 2024” тэмцээний дэд байрт шалгарсан танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэл үнэхээр баяртай байна. “Miss Europe Continental World 2024” тэмцээнд дэд байр эзэлнэ гэдэг үнэхээр мөрөөдөл биелүүлэн явдал байлаа. Дэлхийн олон орноос ирсэн авьяаслаг гоо бүсгүйчүүдтэй уулзаж, гайхалтай дурсамж бүтээлээ. Авьяаслаг, урам зоригтой оролцогчидтой зэрэгцэн нэр хүндтэй тэмцээнд оролцсондоо баярлаж, өөрөөрөө бахархаж байна. Намайг дэмжиж, урам зориг өгсөн гэр бүл, найзууддаа маш их баярлаж байна, тэдний дэмжлэггүй бол би энэ амжилтад хүрэхгүй байсан байх. Хэдий тэргүүн титэм хүртэж чадаагүй ч шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, хүсэл тэмүүллээрээ дэд байрт шалгарлаа. Цаашид нөлөөллийн ажлаа үргэлжлүүлж, эерэг санааг түгээж, дэлхий дахинд өөрчлөлт оруулахыг хүсэж байна. Энэхүү гайхалтай аялалд оролцсон бүх хүмүүстээ дахин баярлалаа.
-Тус тэмцээний First Runner-Up болсон гэсэн талаараа ярихгүй юу. Өрсөлдөөн ямар байсан бэ. Титэм хүртэх мэдрэмжээсээ хуваалцвал?
-Тэмцээн бүхэлдээ урам зориг, оролцогчдын нөхөрлөлийн мэдрэмжээр дүүрэн ер бусын аялал байлаа. Өөрийгөө гайхалтай авьяаслаг, урам зоригтой эмэгтэйчүүдээр хүрээлүүлсэн, тус бүр өөрийн гэсэн өвөрмөц давуу талтай тэднээс их зүйл сурлаа. Тайзны ард ч эрч хүчтэй, бүгд өөрсдийн хэмжээнд шаргуу хөдөлмөрлөж нэгнийгээ хүндэлж байсан. Финалын шатанд дэд байрт шалгарсан гэхэд бүх зүйл зогссон юм шиг санагдаж баярласан. Олон шилдэг загвар өмсөгчдөөс онцгойрч шалгарсан нь их урам боллоо.
-Тэмцээн хэд хоног үргэлжилсэн бэ. Та хэдий хэр хугацаанд бэлдэв?
- “Miss Europe Continental World 2024” тэмцээн нь арваннэгдүгээр сарын 15-18-ны хооронд гурван өдөр үргэлжилсэн. Нэр хүндтэй тэмцээнд оролцох бэлтгэлээ гуравдугаар сараас эхэлсэн. Үзүүлбэрийнхээ чадварыг сайжруулахад найман сар зарцуулсан юм байна. Авьяас чадвараа сайжруулах, бие бялдар, илтгэх ур чадвараа илүү хөгжүүлсэн. Тайзан дээр өөртөө итгэлтэй зогсохын тулд их хичээлээ. Өдөр бүр шинэ сорилтой тулгарч гарч амжилттай давч гарсан өдрүүдийг “Miss Europe Continental World 2024” тэмцээн өглөө.
.jpg)
-Монгол Улсаа төлөөлөн 70 гаруй гоо бүсгүйтэй өрсөлдсөн юм билээ. Эх орныхоо онцлогийг хэрхэн гаргасан бэ?
-Энэхүү гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж, үндэсний онцлогийг харуулсан оюун ухаан, манлайллыг харуулсандаа баяртай байна. Бусад 70 гаруй оролцогчтой өрсөлдөхдөө эх орныхоо мэдлэг, хөгжил дэвшил, дэлхийн хамтын ажиллагааны байдлыг онцлон харуулахыг зорьсон. Тэмцээний туршид би үгээрээ төдийгүй үйлдлээрээ манлайлахыг хичээсэн.
-Шагнал хүртэхээс гадна хамгийн их сэтгэл догдлуулсан дурсамжийг үйл явдал дээр бүтээсэн бэ. Хамгийн онцлох мөч нь юу байв?
-Тэмцээний оролцогчидтой бүтээсэн дурсамж, нөхөрлөл хамгийн нандин дурсамж үлдээжээ. Нүд гялбам гэрлийн дунд тайзан дээрээс үзэгчдийн сэтгэл хөдлөлийг мэдэрч баяр баясал, алга ташилтыг сонсох хамгийн сайхан нь байлаа. Дэлхийн 70 гаруй орны оролцогчдын үндэсний уламжлал, түүхийн талаар суралцах их сонирхолтой байсан. Миний нэр өвөрмөц учраас дийлэнх оролцогч хэлж чадахгүй, намайг Монгол гэж дууддаг байсан. эх орныхоо нэрээр дуудуулах их бахархал байлаа. Соёлын зөрүүтэй ч бид нэг юм шиг л байсан.
(9).jpg)
-Тус гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд яагаад оролцож өөрийгөө сорихоор шийдсэн бэ?
-Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд багаасаа орохыг хүсдэг байсан. Зорилго оо биелүүлж улсынхаа гурван тэмцээнд оролцсон. Ингээд өөрийгөө илүү сорихын тулд олон улсын тэмцээнд оролцохоор шийдсэн. “Miss Europe Continental World 2024” бол миний оролцсон анхны олон улсны тэмцээн. Тухтай бүсээсээ гарч шинэ орчинд өөрийгөө сорих сэтгэл хөдөлгөм байлаа. Ганцхан өөрөө оролцоод зогсохгүй эх орныхоо нэрийг гаргаж, олон улсын шилдэг гоо бүсгүйчүүдээс суралцах боломж гэж бодсон. Урам зориг, өсөлтийн эхлэл болсон гайхалтай туршлага байлаа.
- "Монгол Туургатны гоо бүсгүй 2019" тэмцээний Фото Миссээр шалгарч байсан шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?
-"Miss Mongolia 2019" тэмцээнд Фото миссээр шалгарсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм, даруухан туршлага байсан. Гадаад гоо үзэсгэлэнгээс гадна зургаараа дамжуулж гаргасан сэтгэл хөдлөл, өгүүлэмж зэргийг харж шийддэг шагналыг хүртсэндээ баяртай байдаг. Зураг бүрээ хүний сэтгэлд хүрсэн утга төгс өгүүлэмжтэй даруулахыг хичээж зураг авалтаа хийлгэж байсан. Фото мисс цол миний өөртөө итгэх итгэлийг нэмсэн. Тус тэмцээнд амжилт гаргахад тусалж, дэмжсэн хүн бүрд талархдаг даа.
-Гоо бүсгүй байхын хамгийн сайхан нь юу вэ?
- Чухал асуудлуудад эергээр нөлөөлж, бусдад урам зориг өгөх, утга учиртай өөрчлөлтөд хувь нэмэр оруулах нь гоо бүсгүйн хамгийн сайхан зүйл.
-Хамгийн анх тайзан дээр алхаж байх үеийн дурсамжаас хуваалцахгүй юу?
- Анх удаа тайзан дээр алхах нь сэтгэл хөдөлгөм хэрнээ том сорилт байсан. Анх эхлэхдээ хөлдөө цэврүү үсэртэл нь өндөр өсгийт дээр алхаж бэлтгэл хийдэг бодоогүй байлаа. Тайзан дээр өндөр өсгийттэй эрч хүчтэй, өөртөө итгэлтэй алхаж сурах хэцүү байсан шүү. Тайзан дээр ахлах бүрд миний ур чадвар сайжирсан. Тайзан дээр бүдэрч байсан мөчүүд өнөөдөр миний өөртөө итгэлтэй алхах эхлэлийг тавьсан.
-Тайзан дээр байх үедээ юунд анхаарал хандуулдаг вэ?
-Олон жилийн туршлагыг үр дүнд илүү өөртөө итгэлтэй болж, тайзан дээр гарахдаа сандрахаа больсон. Би тайзан дээр өөртөө итгэлтэйгээр алхахыг эрмэлздэг.
(6).jpg)
-Таны дараагийн зорилго төлөвлөөгөө юу вэ. Оролцохыг хүссэн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн бий юү?
-Миний дараагийн зорилго бол Химийн инженерийн чиглэлээр мэргэжлээ амжилттай дүүргэх. Боловсрол бол миний хувьд нэн тэргүүний асуудал. Миний хувь хүний өсөлт хөгжилтөд хувь нэмрээ оруулаад зогсохгүй дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлэх боломжийг надад олгоно гэж боддог.
| Б.НИНЖИН: “MISS EUROPE CONTINENTAL WORLD 2024” ТЭМЦЭЭНИЙ ДЭД МИССЭЭР ШАЛГАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |