-Олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгэл тэнүүн байна аа. Тэмцээндээ бүрэн өөртөө итгэлтэй, айдасгүй, аз жаргалтай оролцсон.
-Уран сайхны гимнастикаар хэр удаан хичээллэж байгаа вэ. Анх тус спортоор яагаад хичээллэх болов?
- Уран сайхны гимнастикаар 15 дахь жилдээ хичээллэж байна. Олон улсын гимнастикийн тэмцээн зурагтаар гарах бүрд нь үзэж, гэртээ дуурайж хийдэг хүүхэд байлаа. “Бэлтгэл дуусах болоогүй” гээд гимнастикчин охины тухай баримтат киног үзээд эргэлт буцалтгүйгээр энэ спортод дуртай болж, албан ёсоор бэлтгэлд явж эхэлсэн дээ.
-Уран сайхны гимнастик тууз, бөмбөг зэрэг хэрэглэлүүдийг ашигладаг шүү дээ. Таны хувьд ямар төрлөөр нь хичээллэдэг вэ. Сурахад хамгийн хэцүү байсан төрөл нь аль нь вэ?
-Уран сайхны гимнастик нь ганцаарчилсан болон багаар гэсэн хоёр төрөлтэй. Миний хувьд ганцаарчилсан төрлөөр оролцдог. Ганцаарчилсан төрлөөр тэмцээнд оролцоход тамирчин цагариг, бөмбөг, булав, тууз гэсэн дөрвөн хэрэглэлийг бүгдийг нь хийж үзүүлэх ёстой байдаг. Тууз хэрэглэхэд хамгийн гоё харагддаг ч эзэмшихэд хамгийн хэцүү хэрэглэл. Үзүүлбэрийн турш зургаан метр туузыг зогсолтгүй хөдөлгөөнтэй, газар хүргэхгүй байна гэдэг тамирчнаас их хүч шаарддаг.

-Тайзан дээр үзүүлбэр үзүүлж байхдаа юу боддог вэ?
- Хүмүүс шүлэг, жүжиг, дуу, хөгжмөөр дотоод мэдрэмжээ илэрхийлдэгтэй адил би үггүйгээр дотоод мэдрэмжээ гимнастикаар дамжуулан хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг. Үзүүлбэрээ саадгүй чөлөөтэй гүйцэтгэж, үзэж буй хүмүүст хүргэхийн тулд нүдээ аньсан ч хийж чаддаг болох хүртлээ өдөр бүр давтдаг. Тэмцээний үед зөвхөн хөдөлгөөнөө бодолгүй, мэдрэмж илэрхийллээ илүү байлгахыг л зорьдог.
-Уран гимнастикийн спорт хүнийг хэрхэн төлөвшүүлдэг вэ?
-Ямар ч спорт хүнийг хамгийн сайн хөгжүүлдэг гэж боддог. Сахилга бат, тэвчээр, хүнтэй хүндлэлтэй зөв харьцах, ямар ч үед сэтгэл хөдлөлөө удирдаж, алсыг хардаг байхыг заадаг. Өнөөдрийн намайг спорт л бүтээсэн юм шиг санагддаг даа.
-Энэ спортоор тууштай хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?
-Тус спортоор хичээллэхэд хамгийн их нөлөөсөн хүмүүс бол гэр бүл минь. Тэд минь үргэлж “Чи чадна зөв гэж бодож байгаа зүйлийнхээ төлөө яваарай бид үргэлж дэмжинэ” гэж хэлдэг. Багш минь харин намайг бүх талаараа дэмждэг. Тэмцээний бэлтгэлийн үеийн тогтворгүй сэтгэл зүй, хэцүү тэмцээний дараах бухимдал, стресс гээд бүх л зүйлийг минь хүлээцтэй хүлээж аваад, намайг дэмждэг миний үнэ цэнийг мэдрүүлдэг гэр бүл, багш, найзууд маань байдаг болохоор илүү хичээдэг. Гимнастикаар хичээллэснээсээ хойш дэлхийн олон улсаар явж тэмцээнд оролцдог, алдартай тамирчин болно гэж боддог байлаа. Долоон настай өөртөө өгсөн амлалтынхаа төлөө өнөөдрийг хүртэл хичээсээр байна. "Больё" гэж боддоггүй цаг нь арай болоогүй байна гэж бодож хэцүү үеүдээ давдаг. Үзүүлбэрээ үзүүлж байхдаа л яг бүх зүйлээс чөлөөлөгдсөн мэт мэдрэмж авдаг.
.jpg)
-Гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцсон юм билээ. Бүгд л хичээл зүтгэл шаардсан байх тэр дундаас хамгийн их бэлтгэл шаардсан нь ямар тэмцээн байсан бэ?
-Олон тэмцээний ард гарчээ. Насанд хүрэгчдийн ААШТ-д таван удаа, ДАШТ-д гурван удаа оролцсон байна. Энэ дундаас хамгийн их хүч шаардсан тэмцээн саяхан болж өнгөрсөн 2023 ДАШТ байлаа. Тус тэмцээнд оролцохын тулд Азербайжан Улсын Баку хотод гурван сарын турш бэлтгэл хийсэн. Тамирчид дундаа ганцаараа Монгол тамирчин байснаас гадна олон өндөр зэрэглэлийн тамирчдаар хүрээлүүлсэн байсан учир заримдаа өөрийгөө харьцуулж, голж, шантрах ганцаардах хажууд хэн ч байхгүй, дэмжих хүнгүй мэт мэдрэмж их авдаг байсан. Шилдэг тамирчидтай хамт бэлтгэл хийх нь миний чадвар дээшлэхэд их нөлөөг үзүүлсэн.
-Спортоор хичээллэж байх явцад олон бэрхшээл,шантрах үе гардаг шүү дээ. Танд тийм үе гарав уу. Хэрхэн даван туулсан бэ?
-Бэлтгэлээ хиймээргүй санагдаж, бууж өгмөөр үеүд тохиолдож байсан. Гэхдээ хэзээ ч гимнастикаа үргэлжлүүлэхгүй гэсэн бодол төрж байгаагүй. “Арай болоогүй, хараахан болоогүй байна, би хүрнэ гэсэн зүйлдээ очоогүй байна, аз жаргалтай төгсөөгүй бол төгсөл ирээгүй гэсэн үг үүнийг давж байж л би хүчтэй болно” гэж өөртөө хэлж давдаг байсан.
(10).jpg)
-Уран сайхны гимнастикаар хичээллэж байгаа тамирчинд анхаарах ёстой дэглэм байдаг уу?
-Гоо үзэмжийн спорт учраас үргэлж л төгс бие галбирыг шаарддаг. Тиймээс жингээ барих, галбираа хадгалахын тулд эрүүл хооллохыг л үргэлж шаарддаг. Хүссэн үедээ дуртай зүйлээ идэж чаддаггүй тэвчээр шаарддаг ч гэсэн хүссэн зүйлээ хийхийн тулд золиос байх л хэрэгтэй.
-Оролцохыг хүсдэг тэмцээн, авахыг хүсдэг шагнал бий юү?
- Мэдээж бүхий л тамирчдын мөрөөдөл болсон Олимпын наадамд оролцох мөрөөдөл бий.
-Та өөрийнхөө бодлоор тус спортыг тодорхойлбол. Эмэгтэй хүнийг хамгийн сайхан харагдуулдаг спорт гэж сонссон юм байна?
- Миний бодлоор мэдрэмж их чухал. Гоо сайхан, хөгжим, урлаг гээд хүнтэй харилцахад хүртэл гоё зүйлийн гоёыг нь муухай зүйлийн муухайг харж мэдэрдэг болохоос гадна уян налархай хэрнээ өв тэгш хөгжсөн биетэй болгож өгдөг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Одоохондоо өдөр бүрийг бэлтгэлээ үр дүнтэй хийж, урдаа тавьсан зорилгодоо хүрэхийг хичээж байна.
| Х.УНДРАМ: ЗУРГААН МЕТР ТУУЗЫГ ГАЗАР ХҮРГЭХГҮЙГЭЭР ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ ТАМИРЧНААС ИХ ХҮЧ ШААРДСАН ҮЗҮҮЛБЭР |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |