-“Miss Asia USA 2023” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцлоо шүү дээ. Титэм зүүх үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Би АНУ-ын Лос Анжелис хотод есөн жил амьдарсан. Жүжигчин, загвар өмсөгчөөр ажиллах их хүсэлтэй. Мөрөөдөлөө биелүүлэхийн тулд олон загварын шалгаруулалтад орсон. Ажлынхаа хажуугаар мөрөөдлөө орхигдуулахгүйг хичээсэн. Хэд хэдэн агентлагийн загварын шоунд орж байсан. Өнгөрсөн жилээс “Miss Asia USA California 2024” тэмцээнд оролцохоор бэлдэж эхэлсэн. Анх удаа гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцлоо. Тэмцээн маань урт хугацаанд олон төрлийн шалгууртайгаар боллоо. Нийт 48 гоо бүсгүйтэй өрсөлдөж “Miss Asia USA California” болон “Delegate of the Year” шагналыг хүртэж, титмийг эзэн болсондоо баяртай байна.
-Монгол Улсынхаа нэрийг дуудуулах мөчид юу мэдэрсэн бэ?
-Хамгийн онцлох гоо бүсгүйгээр шалгарсандаа баяртай байна. Хэзээ ч авна гэж төсөөлөөгүй байсан учраас эх орныхоо нэрийг дуудуулан шагнал авсан даа их баяртай байгаа.
-Өмнө гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байв уу. Энэ талаараа яривал?
-Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоод төсөөлөөгүй их амжилт гаргасандаа баяртай байна. Загварын тайзан дээр өмнө гарч байсан. Гадаад төрх минь хурц, зоригтой төрх гаргахад илүү тохирдог. Энэ жил өөртөө тавьсан зорилгоо биелүүлж, гоо бүсгүйн тэмцээндээ оролцож чадлаа. Энэ төрлийн тэмцээнд оролцсоноор өөрт байгаа бүх чадвараа нээж, өөртөө итгэлтэй болдог юм байна.
-Лос Анжелес хотод амьдардаг монголчууд ирж дэмжсэн гэж байсан?
-Би Лос Анжелес хотод амьдардаг монголчуудын ашгийн бус байгууллагын нарийн бичгийн даргаар ажилладаг юм. Монголчууддаа түүх соёлыг нь түгээхээс гадна уламжлалт баяруудаа хамтдаа тэмдэглэдэг. Энэ жил тус тэмцээнийг үзэж, биднийг дэмжихийн тулд олон хүн ирсэн. Тэднийхээ өмнө “Mongolia” гэж дуудуулж, тайзан дээр “Сайн байна уу” гэж мэндлэх гайхалтай байлаа. Төрийн далбаагаа намируулаад биднийг дэмжиж байгааг харах гайхалтай байсан.

-Багаасаа загвар өмсөгч, мисс болно гэж боддог байв уу?
-Багаасаа урлагийн хүн болно гэж боддог байсан. Дэлгэцээр гардаг жүжигчин болохыг их хүсдэг байлаа. Загвар өмсөж байгаа минь цаашид жүжигчин болохдоо өөрийгөө бэлдэж байгаа нэгэн зүйл минь юм. Хэдий өөр мэргэжил эзэмшсэн ч мөрөөдлөө биелүүлнэ. Хүмүүс өндөр нуруу, Монгол төрхийг минь их онцгой гэдэг. Загвар зохион бүтээгчид намайг хараад “Хаанаас ирсэн бэ” гэж их асуудаг. Тэр бүрд нь “Би Монголоос ирсэн загвар өмсөгч” гэж хэлэх дуртай.
-Хамгийн анх тайзан дээр алхаж байх үеийн дурсамжаас хуваалцахгүй юу?
-Монголд байхдаа анх зураг авалтад орж байлаа. Тэр үед эмэгтэйчүүдийн эмнэлэгт касс, угтах ажил хийдэг байсан юм. Эмнэлэг маань 120 гаруй эмэгтэй ажилтантай. Эмнэлгийг маань сурталчлах, реклам хийх багийнхны сонголтоор нүүр царайгаар нь тодорч байлаа. Лос Анжелес хотын нэр хүндтэй загварын шоуны тайзан дээр алдартай загвар зохион бүтээгчийн даашинзыг өмсөөд анх удаа загварын алхаагаа хийж байсан.

-Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө бусад бүсгүйчүүдтэйгээ жиших, харьцуулах үе гардаг. Таны хувьд охид ямар үед өөрийгөө бусадтай харьцуулдаг гэж боддог вэ?
-Багадаа ийм асуудалтай их тулгардаг байлаа. Миний хувьд өөрийнхөө онцгой, сэтгэл татам байдлыг мэдэхгүй учраас өөрийгөө бусадтай харьцуулдаг гэж боддог. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Хүн бүрийн онцгой зүйлс өөр. Хэзээ ч төгс үзэсгэлэнтэй эмэгтэй байхгүй байх. Гоо үзэсгэлэн гэдэг үгийг стандарттай болгож, хайрцаглаж болохгүй. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд гоо үзэсгэлэнгээс гадна ухаан, авьяас, өөртөө итгэлтэй байгаагаас нь шалтгаалж шалгаруулдаг . Хэзээ ч битгий өөрийгөө хэн нэгэнтэй жишээрэй. Энэ тэмцээнд ороод надад маш их нөөц боломж байгааг мэдэрсэн. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байх үед ямар их энерги гардгийг мэдсэн. Хүн бүрд “Үргэлж өөрийнхөө мөрөөдлийн төлөө алхаарай” гэж хэлмээр байна.
| О.МЭНДСАЙХАН: “MISS ASIA USA CALIFORNIA 2024” ТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОХ ГОО БҮСГҮЙГЭЭР ШАЛГАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |