- Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Бид нэг гэр бүл” олон ангит кинонд дүр бүтээж байгаа шүү дээ. Киноныхоо талаар ярихгүй юу?
-“Боловсрол" телевиз, “Хүлэгү пикчерс”-ийн 12 дах төсөл болох “Бид нэг гэр бүл” олон ангит кинонд оролцож, нэг хэсэг нь болж ажилласандаа их баяртай байгаагаа эхлээд хэлэх нь зөв байх. Киноны найруулагчаар ажилласан Б.Жаргалсайхан найруулагчтайгаа урд нь “Тархи баригч” кинонд хамтарч байсан юм. Найруулагч маань “Бид нэг гэр бүл” олон ангит киноны Нандингийн найз Номингийн дүрд тоглох санал тавихад дуртай хүлээж авсан.
-Таны ажилласан хэд дэх уран бүтээл байв. Олон ангит кинонд тоглох ямар байсан бэ?
- “Бид нэг гэр бүл” кино маань миний голлох дүр бүтээсэн гуравдах уран бүтээл. Миний ажилласан анхны олон ангит кино. Олон ангит кино гэдэг цаг хугацаа их шаардсан том төсөл юм билээ. Цагаа зөв зохицуулж, төлөвлөж сурсан. Кино багийнхантайгаа олон цагийг хамт өнгөрүүлсэн учраас тэдэндээ их дассан.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Юу нөлөөлөв?
-Ёстой л цэцэрлэгээсээ л урлагт дуртай хүүхэд байсан даа. Хэчнээн ядарч байсан ч урлагийн чиглэлийн ямар нэг юманд оролцох, бэлдэх шаардлага гарахад нүд сэргээд л ирдэг байлаа. Багаасаа л хүсэж, мөрөөдөж сонгосон мэргэжил.
-“Тархи баригч” кинонд ажиллаж байсан шүү дээ. Тус киноныхоо талаар болон дүрийнхээ талаар ярихгүй юу?
-Манай “UPDATE” энтертайнментын ээлжит уран бүтээл. Миний хариуцаж ажилласан анхны кино бас их хайртай уран бүтээл. “Тархи баригч” киноны арын алба болон гол дүрд ажилласан. Өөрийнхөө хэмжээнд ёстой л тархиа хоёр хувааж ажилласан даа. Мэдээж арын албыг хувааж аваад хариуцаж ажилласан энтертайнментын залуучууд байгаа л даа. Гэхдээ оноогдсон ажлаа хариуцлагатай, бусдад төвөг удахгүйгээр хийхийг хичээсэн.
.jpeg)
-Жүжигчин З.Аминсанаатай өмнө нь “Тархи баригч” кинонд хамт тоглож байсан шүү дээ. Дахин нэг уран бүтээлд хамт ажиллах ямар байв?
-З.Аминсанаатай яг уран бүтээлчээрээ хамтарч, хариуцаж ажиллаж үзээгүй байсан. “Бид нэг гэр бүл” кинон дээр бие биедээ ханьтай, нэгэндээ түшигтэй. Бид хоёрт шинэ сайхан дурсамж болж үлдсэн байхаа.
-“Бид нэг гэр бүл” киноны зураг авалтын үеэр болсон хамгийн сонирхолтой дурсамжаасаа хуваалцахгүй юу?
- Дархан хотод 42 хоног зураг авалт хийсэн юм. Өдөр бүр өөр өөр адал явдалтай, цаг мөч бүхэн дурсамж болж үлджээ. Оргилын дүртэй харьцах хэсэг дээр дандаа инээчихдэг. Гангаа бас яг инээдээ бариад намайг түрүүлж инээхийг хүлээгээд байж байдаг. Тэгээд тэсэлгүй инээчихээд зураг авалтаа дахиад эхнээс нь хийдэг байсан.
-“Бид нэг гэр бүл” олон ангит киног үзэх шалтгаан хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ?
-Аавын хайрыг харуулсан уран бүтээл тийм ч олон байдаггүй юм шиг санагддаг. “Бид нэг гэр бүл” киног үзээд хүн бүр аавынхаа ил илэрхийлдэггүй хайрыг жоохон ч гэсэн анзаарах байх гэж бодож байна. Аавыгаа илүү их хайрласан. Зохиолын хувьд маш их таалагдсан болохоор Номингийн дүр дээр ажилласан.

-Тус киноныхоо дүр дээр хэрхэн ажилласан бэ. Юу дээр хамгийн их анхаарав ?
-Номингийн дүр надаас ер нь их өөр байсан л даа. Гэхдээ зураг авалт эхлэхээс өмнө ширээний уншлага дээрээ ерөнхий дүрийнхээ чигийг бага ч гэсэн авсан болохоор Номингийн дүр дээр ажиллахад хүндрэлтэй зүйл бага гарлаа.
-Залуу уран бүтээлчийн хувьд ямар зарчим барьж ажилладаг вэ?
-Залуу уран бүтээлч гээд ажил удаашруулаад байж болохгүй. Тэнд кино баг ажиллаж байгаа шүү дээ. Мэдэхгүй чадахгүй зүйл тулгарвал богино хугацаанд өөрөө өөртэйгөө ажиллахыг хичээдэг.
-Ямар дүрд, ямар кинонд ажиллаж үзэхийг хүсдэг вэ?
- Монгол хатны дүр болон амьдралыг нуруун дээрээ үүрч яваа эмэгтэйн дүрд ажиллахыг хүсдэг дээ.
-Та ямар үед өөртөө хамгийн итгэлтэй байдаг вэ?
-Миний нүдэнд хамгийн хөөрхөн, хамгийн зоригтой харагдсан тэр үедээ л өөртөө хамгийн итгэлтэй байдаг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Амьдралд ам гарч болдоггүй гэдэг үгэнд итгэдэг. Тийм болохоор ер нь ирээдүйгээ яг тэгнэ гэж төлөвлөдөггүй. Сайн сайхны төлөө л зорьж амьдарч байгаа. Цаг хугацаа тэгээд өөрөө сайн муугаа дагуулаад ирдэг юм билээ. Тэр болгоныг даваад гарахад бэлэн байх л хэрэгтэй гэж боддог.
| Ц.АНУЖИН: "БИД НЭГ ГЭР БҮЛ" КИНО АМЬДРАЛ ДЭЭРХ ОЛОН ХАЙРЫГ ХАРУУЛНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |