-“Бид нэг гэр бүл”олон ангит кино үзэгчдийн хүртээл болсоор байна. Тус кинонд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Бид нэг гэр бүл” олон ангит уран сайхны кино Боловсрол телевиз, "Хүлэгү пикчирс"-ын дэлгэцийн 12 дахь олон ангит кино юм билээ. Бага байхаасаа л Боловсрол телевизийн олон ангит киног үзэж өссөн миний хувьд “Бид нэг гэр бүл” олон ангит киноныхоо Танхилын дүрд ажиллах сайхан байлаа. Киноныхоо зохиолыг уншаад шууд саналыг нь хүлээж авсан. Танхилын дүр өнөөгийн нийгэмд хамгийн их үзэгддэг дүр. Ажиллахад урамтай, дурлаж ажилласан дүр минь байлаа.
-Таны анхны дүр “ Тэгри Чину” Боорончийн дүр байсан шүү дээ. Анх удаа кинонд ажиллах ямар байсан бэ?
-Гуравдугаар курсээ төгссөн зун Бэлгүтэй пикчерсээс түүхэн олон ангит киноны дүрийн шалгаруулалт зарлахад нь оролцсон. Шалгаруулалтад тэнцэж, Бооронч гэх гол дүрийн охины дүрд тэнцэж, хамгийн анхны дүрээ авч байлаа. Сургуулиа төгсөж амжаагүй оюутан анх удаа уран бүтээлд ажиллахдаа олон сорилттой тулгарсан. Манай киноны зураг авалт бараг арван сарын турш үргэлжилсэн. Зураг авалтаараа Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагт яг бүтэн байрлаж зураг авалт хийсэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдээс шалтгаалж зураг авалтуудад хүндрэлтэй зүйл олон тулгарсан ч манай кино групп 140 гаруй баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан учраас бие биеэ түшиж нэг сэтгэлээр ажиллаж, би биш бид гэдэг үгийн утгыг хамгийн анх Тэгри Чину киноны баг бүрэлдэхүүнээсээ мэдэрсэн. Хүүхэд байхаасаа л үзэж өссөн мундаг хүмүүстэйгээ хамт нэг уран бүтээлд ороход хувь хүнийхээ хувьд ч мэргэжлийнхээ хувьд ч олон зүйлийг сурч мэргэжилдээ улам дурласан хайртай уран бүтээл минь юм.
(8).jpg)
-Дараа нь “Тархи баригч” кинонд тоглосон шүү дээ. Тус киноныхоо талаар яривал?
-"Тархи баригч" уран сайхны кино бол манай “Update” энтертайнментын уран бүтээл. Мөн залуу уран бүтээлч миний хувьд хариуцаж хийсэн анхны уран бүтээл байсан. Тус киноны зохиол болон найруулагчийн багт ажилласан. Намууны дүрээс гадна давхар киноныхоо арын албанд ажилласан.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Юу нөлөөлсөн бол?
-Жүжигчин болох миний багын хүсэл, мөрөөдөл. Бага ангид байхад ээж маань надад “Миний охин жоохон байхдаа ээжээ би ингэж зурагтаар гардаг л хүн болмоор байна гэж хэлдэг байсан” гэсэн. Яг тэр хүсэл тэмүүлэл, зорилгоороо 10 жилээ төгсөөд СУИС-д орж байсан. Аав, ээж, гэр бүлийнхэн маань намайг анхнаасаа л маш их дэмждэг байсан болохоор итгэл дүүрэн, хайр дүүрэн л энэ мэргэжлээ сонгож суралцсандаа.
-Ажилласан кинонуудаас нь хамгийн сонирхолтой зураг авалт нь хэзээ, ямар киноны үеэр байсан бэ?
-Сургуулиа төгсөөд удаагүй учраас олон уран бүтээлд ороогүй ээ. “Тэгри Чину” кино маань л хамгийн сонирхолтой хүнд зураг авалтуудтай байсан санагддаг. Боорончийн дүр маань ер нь их чанга хатуу дайчин эршүүд эмэгтэйн дүр. Хамгийн сонирхолтой зураг авалт тулааны зураг байсан. Маш олон эрэгтэй хүмүүс дунд ганцаархнаа эмэгтэй хэрнээ эр хүн шиг л шороо тоостойгоо хутгалдсан. Тэр үед тойрог хэлбэртэй гал дотор нь тулалдах зураг авалт байсан юм. Нэлээн өндөр асаж байгаа гал дотор тулалдаж байгаа зураг авалт хийлгэх жаахан хэцүү байсан. Гэхдээ одоо ингээд бодоход хамгийн сайхан дурсамж болжээ.
(8).jpg)
-Залуу уран бүтээлчийн хувьд ямар жүжигчин, хувь хүн байхыг хичээдэг вэ?
-Би уран бүтээлийн багт орж ажиллахдаа бусдадаа хүндрэл учруулдаггүй хариуцлагатай, багийнхандаа дэмтэй байхыг эрхэмлэдэг.
-"Бид нэг нэр бүл" киноны дүрийнхээ талаар ярихгүй. Энэ дүр дээр ажиллахдаа юу дээр хамгийн их анхаарав?
-Өмнө нь ажилласан дүрүүдээс Танхилын дүр огт өөр байсан. Гэхдээ ажиллахад бол хүндрэлтэй байгаагүй ээ. Найруулагч Б.Жаргалсайхан ахтайгаа ярилцаад дүр дээрээ ажилласан. Би Танхилын дүрээс олон зүйл сурсан. Олон сэтгэл зүйн хувирлуудтай, мэдрэмж өндөртэй тэсвэр тэвчээр хатуужилтай охины дүр дээр ажиллахад хувь хүнийхээ хувьд болон мэргэжилдээ ч дахин дахин суралцсан дүр байлаа. Амьдралтай их ойрхон дүр учраас үнэн байхыг л хичээсэн дээ.

-Ямар дүрд, ямар кинонд ажиллаж үзэхийг хүсдэг вэ?
-Түүхэнд тод мөр үлдээсэн хүний амьдралаас сэдэвлэгдэн хийсэн баримтат болон түүхэн кинонд ажиллаж үзэхийг л хамгийн их хүсдэг дээ.
-Та ямар үед өөртөө хамгийн итгэлтэй байдаг вэ?
-Би ямар ч ажлыг маш төлөвлөгөөтэй хийхийг хичээдэг. Ажлаа төлөвлөсөн байхдаа л өөртөө итгэлтэй байдаг даа.
-“Бид нэг гэр бүл” киног заавал үзэх шалтгаан хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ. Үзэгчид тухайн киноноос юуг ойлгох бол?
-Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, найз нөхдийн үнэ цэний тухай өгүүлсэн эерэг сэдэвтэй кино байгаа. Бид одоо маш стресстэй нийгэмд амьдарч байна. Сүүлийн үед гарч байгаа ихэнх кино нийгмээ дагаад ч юм уу их л стресстэй хүнд жанрын кинонууд байх болсон. Харин манай кино маш эерэг сэдэвтэй Монголд аавуудыгаа хайрласан, сайн аавуудын кино ховор байдаг шүү дээ. Бид энэ киногоороо аавуудыгаа хайрлаж, алдаршуулна. “Бид нэг гэр бүл” кино маань маш олон гэр бүлүүдийн амьдралыг харуулах болохоор үзэгч та бүхнийг заавал үзээсэй гэж хүсэж байна.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Одоо дараагийн кинондоо ороод ажиллаж байна. Өмнө нь ажилласан дүрүүдээс анх удаа эсрэг дүр дээр ажиллаж байгаа болохоор их хичээж байгаа. Хайрлаж сонгосон мэргэжилдээ эзэн байж илүү их суралцахаар зорилго тавин ажиллаж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
(2).jpg)
| З.АМИНСАНАА: “БИД НЭГ ГЭР БҮЛ" КИНО ААВУУДЫГ ХАЙРЛАЖ, АЛДАРШУУЛСАН УРАН БҮТЭЭЛ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |