-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Ахан дүүс” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхний хоёр ангиа үзэгчдэд хүргэлээ. Их сандарч бас уран бүтээлээ хүргэж байгаадаа баяртай байна. Кино багийнхны хөдөлмөрийг үзэгчид маань үнэлээд дүгнэлт хийх учраас ямар сэтгэгдэл ирэх бол гэх хүлээлттэй байна.
-Дүрийнхээ талаар ярихгүй юу. Өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс хэр өөр байв?
-Ахан дүүс кинонд айлын дунд хүү буюу Мягмархүүгийн дүрд ажиллаа. Нэлээн хөдөлгөөнтэй ч ахынхаа үгнээс гардаггүй, үнэнч, цагаан сэтгэлтэй хүү. Өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс огт өөр шинэ дүр төрх байлаа. Би 17 наснаас 40 нас хүртлээ хөгширч байгаа учраас энэ дүр дээр ажиллахад их сонирхолтой байсан. Үзэгчдийг киногоо үзээд миний дүрийг илүү ойлгоно гэж бодож байна.
.jpg)
-Анхны ажилласан дүр нь ямар дүр байсан бэ. Анхны кинонд тоглох болоход ямар мэдрэмж төрж байв?
-Миний анхны дүр “Running” олон ангит киноны Бямбаагийн дүр байсан.Анх удаа кинонд тоглож байгаа учраас зарим үед их сандарна. “Яаж хийх үү, ингэж хийвэл болох болов уу” гэж их бодсон. Хэцүү зүйлс байсан ч даваад ард нь гарч чадсан. Жүжигчнээр төгсөөд мэргэжлээрээ ажиллана гэдэг маш том аз жаргал гэж боддог доо.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Багаасаа дуулж бүжиглэдэг хүүхэд байсан. Ахлах ангид ороод жүжигчин болбол бүжиглэж, жүжиглэж, дуулж болох юм байна гэдгийг ойлгосон. Өөр нөлөөлсөн зүйл нь кино их үздэг байсан минь байж магад. Кино үзээд "энэ ах шиг мундаг жүжигчин болно доо" гэж боддог байлаа.
-Залуу жүжигчний хувьд ямар уран бүтээлч байхыг хүсэж, хичээдэг вэ?
-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалтай сайтай байх гэж хичээдэг. Мэргэжилээрээ үзэгчдэдээ үнэлэгдсэн хүн байхыг хүсдэг. Тиймээс оролцсон уран бүтээл бүрээсээ туршлага хуримтлуулж, хөгжихийг хичээдэг.

-“My Voice” шоуны шилдэг оролцогч шүү дээ. Тус шоунд яагаад оролцохоор болсон бэ?
-“My Voice” шоуны шилдэг оролцогч болсондоо маш их баяртай байдаг. Надад олон зүйл заасан сайхан шоу байсан. Багадаа “Universe best songs” шоуг их үздэг, дагаж дуулдаг байлаа. Шилдэг оролцогчдынх нь тоглосон киног их дуртай үзнэ. Тэгээд 16 нас хүрэхээрээ заавал оролцоно гэж боддог байсан ч насанд хүрсэн ч орох зориггүй учраас оролцож чадаагүй. 2020 онд “My Voice” шоу хийгдэх болоход нь өмнө нь чадаагүй учраас оролцохоор шийдсэн.
-Дуу гаргах бодол байдаг уу?
-Өөрөө дуу зохиох гэж оролддог учраас уран бүтээл хийх бодол бий. Гэртээ гитараа бариад дуу дуулна, зохиох гэж оролдоно. Одоогоор ая, үгээ хийсэн 20 дуу байгаа. Гэхдээ яг уран бүтээл болгон гэхээр яагаад ч юм тохиргоо нь бүрддэггүй юм. Цаг хугацааны аянд болох байх.

-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч бий юү?
-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч олон бий. Хамгийн их урам зориг авдаг хүн маань жүжигчин Б.Даваасүрэн багш. Залуучуудаасаа илүү эрч хүчтэй, хөдөлгөөнтэй. Жүжигчин хүнд байх ёстой бүх чанарыг хэлж өгдөг. Багшдаа маш их баярладаг, хайртай шүү гэж хэлмээр байна.
-Оролцсон зураг авалтууд дандаас нь хамгийн сонирхолтой санагдсан, дурсамж үлдээсэн зураг авалт нь ямар үеийн зураг авалт байсан бэ?
-“Ахан дүүс” киноны бороонд хийсэн зураг авалт хамгийн дурсамжтай байсан. мөн Лхагвамаа дүүтэйгээ аяга хагалдаг зураг авалт бий. Хүнд олон зүйл бодогдуулах зураг авалт даа.
-Ямар дүрд, ямар кинонд ажиллаж үзэхийг хүсдэг вэ?
-Би эсрэг талын дүрд ажиллахыг их хүсдэг. Илүү их ажиллагаа шаарддаг юм шиг санагддаг. Өөрийгөө сорьж үзмээр байна.
-“Ахан дүүс” олон ангит киног үзээд хүмүүс юуг ойлгож, авч үлдээсэй гэж бодож байна. Энэ киног заавал үзэх шалтгаан хэлэхгүй юу?
-"Уул усны ойр нь дээр ураг садны хол нь дээр" гэх үг байдаг шүү дээ. Гэхдээ нүүрэнд тулаад ирсэн зовлон, бэрхшээлийг хамтдаа даваад гарах шиг аз жаргал байхгүй. Ах дүүс гэдэг биедээ тустай, дэмтэй чадаж байгаа зүйлээрээ туслах шиг сайхан зүйл байхгүй. Ах хүний нөмөр, сэтгэлийн хатыг харуулсан кино. Киног маань үзээд “ийм амьдрал байдаг даа, нээрээ л ингэдэг дээ” гэх хүн олон байна байх.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Цаашид оролцох уран бүтээл бүрд уран бүтээлчээр хандаж илүү олон чанартай уран бүтээлд оролцох юмсан гэж бодож байна. Мөн өөрийн гэсэн дуутай болохыг зорьж байна. Олон улсад танигдсан чадвартай жүжигчин болохыг зорьж төлөвлөж байна.

| Б.БЯМБАСҮРЭН: ГЭР БҮЛ ХАМТДАА БАЙХДАА ЯМАР Ч СААДЫГ ДАВЖ ЧАДНА ГЭДГИЙГ "АХАН ДҮҮС" КИНО ХАРУУЛНА |
|
"ГАРЫН ТАВАН ХУРУУ" КИНОНЫ ШАГДАР БУЮУ НЭРТ НАЙРУУЛАГЧ асан Л.ЛХАСҮРЭН
2025-08-20 08:10:42
2025-08-20 07:20:00
Д.Нандин-Эрдэнэ Туркийн шатрын “Супер лиг”-ийн тэмцээнд түрүүлжээ
2025-08-20 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2025-08-20 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
2025-08-20 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 19 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-20 07:00:00
ЭГЭЛ БААТАР Ч.МӨНХБАТ:ХҮЙТЭН УСАНД ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТАХ ҮЕД ЗАВИНААС УЯСАН ОЛСОО АЛДЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙСАН Ч ШҮД ЗУУСААР ДӨРВӨН ХҮНЭЭ АВАРЧ ЧАДСАН
2025-08-20 07:00:00
А.НАНДИН-ЭРДЭНЭ: ОЛОН УЛСЫН “THE 2ND RGC CUP” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-08-20 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-08-20 07:00:00
А.АНУДАРЬ: Таеквондо бусад спортоос илүүтэйгээр миний сонирхлыг татсан
2025-08-20 07:00:00
ТАНИЛЦ: Энэ намрын тренд хувцас
2025-08-20 07:00:00
БТСУХ-ныхон “ПРЕЗИДЕНТ” спорт цогцолборыг барих төслийн багтай уулзлаа
2025-08-19 16:35:47
Маргааш Улаанбаатар хотод усархаг бороо үргэлжлэн орно
2025-08-19 16:26:24
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр
2025-08-19 15:00:50
Г.ЗАНДАНШАТАР: ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ОНЦГОЙ НЭМЭГДЛИЙН УРАМШУУЛЛЫГ НЭМНЭ
2025-08-19 14:22:07
Таеквондогийн 3х3 тэмцээнд Өмнөд Солонгосын эмч ажиллаж, сургалт хийв
2025-08-19 14:16:03
Монголын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг нислэг үйлдлээ
2025-08-19 13:38:12
Хүн дүрс роботын тэмцээн боллоо
2025-08-19 13:35:02
О.Наранзул дэлхийн таван дээд амжилтыг тогтоожээ
2025-08-19 13:07:42
Эмэгтэйчүүдээс бүрдсэн “Хүннү-Эйр”-ийн нисэх баг нислэгт гарлаа
2025-08-19 12:29:09
Т.Ерболат кикбоксын “ISKA WORLD CHAMPIONSHIPS 2025”-ын аварга боллоо
2025-08-19 11:27:24
Гудамж замын хяналт шалгалтаар 1490 тээврийн хэрэгслийг шалгаж, 613 жолоочид арга хэмжээ авчээ
2025-08-19 10:30:21
Т.Жамбалцэрэн: Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана
2025-08-19 10:22:23
Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ
2025-08-19 10:01:26
Г.ЗАНДАНШАТАР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРТНЭЭС ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
2025-08-19 09:58:35
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13367 болжээ
2025-08-19 09:56:49
Т.Мөнхдэмбэрэл бочигийн дэлхийн цувралд өрсөлдөнө
2025-08-19 09:20:47
“Этүгэн ирвэсүүд” баг “U15” ангиллын улсын аварга боллоо
2025-08-19 09:13:59
"ТАЛ НУТГИЙН МАРАФОН 2025"- ирэх сард болно
2025-08-19 08:32:48
“Ulaanbaatar Amazons” багт Америк тоглогч тоглоно
2025-08-19 08:08:42
АЗИЙН АВАРГА Г.АНУЖИНД ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОХ БОЛОМЖ БИЙ
2025-08-19 07:00:01
"ГАРЦ"-ЫН РЕНА БУЮУ ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГИЙН ХУВИРАЛ
2025-08-19 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 28 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-19 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-08-19 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-08-19 07:00:00
Хичээлийн хэрэгслийн багц 25.000- 109.000 мянган төгрөгийн үнэтэй байна
2025-08-19 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХТУЯАГИЙН МУУГ ҮЗВЭЛ ШОРОНД ОРЖ, ШОРООНД БУЛАГДАНА
2025-08-19 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-08-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |