-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Ахан дүүс” киноны талаар ярихгүй юу. Олон ангит кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцаач ?
-Их сургуулиа төгссөнөөс хойш ажилласан зургаадах уран бүтээл нь “Ахан дүүс” олон ангит кино байлаа. Тус киноны Жаксон бол гол дүрээс огт өөр зантай, юм хийх хүсэл мөрөөдөлтэй зорилготой залуу боловч буруу замаар түүнийгээ хийгээд байдаг. Гол дүрүүдээс эдэлж хэрэглэх зүйлс, өссөн орчин нь хүртэл өөр байдлыг харуулсан залуугийн дүр байлаа.
-Киноныхоо зургийн даргаар мөн ажилласан юм билээ. Дүр дээр ажиллахаас гадна талбайн зургийн даргаар ажиллах ямар байсан бэ?
-Жүжиглэхийнхээ хажуугаар кино багийнхныг зураг авах үед бүх зүйл нь бэлэн байхаар бэлдэх ажлыг хийлээ. Анх кино эхлэх үед талбайн зургийн даргын ажил бодсоноос хөнгөн юм шиг санагдаж байсан ч яг ажил эхэлсэн чинь бүх ажил давхцаад эхэлсэн. Энгийнээр хэлбэл айл гэрийн эцэг эхийн үүрэгт ажлыг тухайн кино багт хийж, зураг авч эхлэхэд бүх зүйлийг бэлэн байлгах ёстой чухал үүрэгтэй ажлыг хийж гүйцэтгэлээ.

-Кино багийнхны ихэнх нь залуу уран бүтээлч байгаа харагдсан. Багийнхныхаа талаар яривал?
- “Tug pictures”-ийн анхны уран бүтээл л дээ. Гэхдээ оролцсон уран бүтээлчид нь бүгд арвин туршлагатай хамт олон байлаа. Дөрвөн сар гаруй хугацаанд нэг гэр бүл шиг хамт олон болж ажилласан. Манай кино багийнхан шаргуу хөдөлмөрлөдөг, хурдтай, сэтгэлтэй дайчин залуус нэгдсэн байсан.
-Уран бүтээл нь тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна шүү дээ. Ямар хүлээлт тавьж байгаа вэ?
-Хүлээж, догдолж бага зэрэг эмээж байна. Олон хүн нэг баг болж хамтдаа хөдөлмөрлөж хийсэн уран бүтээлийг үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол төрж байна. Аливаа ажлыг хийгээд нэгтгэж тайлангаа тавьдаг шиг л бидний хийсэн ажлыг тун удахгүй үзэгчид дүгнэх гэж байна. Бахархалтайгаар хүлээж догдолж байна.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Юу нөлөөлсөн бол?
-Би арван жилээсээ бүжиглэдэг Дархан хотод болдог тэмцээн бүрт ордог нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Ахлах ангид ороод мэргэжил сонголт хийх үедээ “Би юунд дуртай билээ, юу чаддаг билээ” гэж их бодсон. Шинэ соргог зүйлд дуртай учраас байнга суралцаж, өөрийгөө илүү тодоор нээж харуулж, хөгжье гэж бодсон учраас жүжигчин мэргэжлийг сонгосон. Мэргэжилдээ маш их хайртай.

-Үлгэр дуурайлал авдаг хүн бий юү. Яагаад?
-Үлгэр дуурайллыг зөвхөн ганцхан хүнээс авдаггүй. Бидний эргэн тойронд байгаа олон хүний үйлдэл харилцаа, зан аашнаас хэрэгтэй чухал зүйлсийг нь олж хараад зөвийг нь өөртөө шингээдэг.
-Залуу жүжигчний хувьд ямар уран бүтээлч байхыг, болохыг хүсдэг вэ?
-Хийсэн эхлүүлсэн зүйлээ дуусгадаг хэлсэн амандаа хүрдэг байхыг л их хичээдэг дээ. Бодсон, төлөвлөсөн зүйл олон байна. Одоохондоо би суралцаж байна, цаашид ч суралцсаар байх болно.
-Оролцсон зураг авалтууд дандаас нь хамгийн сонирхолтой санагдсан, дурсамж үлдээсэн зураг авалт нь ямар үеийн зураг авалт байсан бэ?
-“Ахан дүүс” кинонд хүнд зураг авалтууд олон байсан. Тэр олон хүнд зураг авалтын ард гараад гүнзгий амьсгаа авах л хамгийн сайхан дурсамж. Кино зураг авалтын үеэр зохицуулах боломжгүй цаг агаарын байдалд ч хүртэл зогсолтгүй зураг авалтаа хийх бас сайхан байсан.
-Шинэ хамт олонтой ажиллаад олон шинэ зүйл сурч мэдсэн байх энэ талаар яривал?
-Энэ киноны баг хамт олноос хариуцлага, хүн чанар чин сэтгэл гэдэг хүнд ямар их хэрэгтэй чухал зүйл болохыг ойлгож, суралцсан.
-“Ахан дүүс” олон ангит киног үзээд хүмүүс юуг ойлгож, авч үлдээсэй гэж бодож байна. Энэ киног заавал үзэх шалтгаан хэлэхгүй юу?
-“Ахан дүүс” киноноос олон зүйлийг харж, ойлгох байх. Гэхдээ миний үеийн залуус бидний туулж буй хэцүү цаг үе хэсэгхэн хугацааных юм шүү. Бүх л цаг үед тулгарсан асуудал бүрийг тэвчээд даваад гараарай. Хайртай хүмүүстээ хайртай гэдгээ хэлэх хэрэгтэйг энэ киног үзээд ойлгож, анхаарч хараасай гэж хүсэж байна. Мөн “Би л чаддаг гэсэн үзэл бодол, амбиц хоёр үргэлж мэдрэмжийн ард алхах ёстой” гэдгийг хараасай гэж хүсэж байна.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Намайг илүү хөгжүүлэх олон хүнтэй харилцсан, олон хүн хариуцсан багт орж ажиллахыг хүсэл зорилготой байна.
| Э.БАЯРХҮҮ: “АХАН ДҮҮС” КИНОГОО ҮЗЭГЧДЭД ХҮРГЭХ ӨДРИЙГ ДОГДЛОН ХҮЛЭЭЖ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |