Тэрбээр СУИС-ийг 2016 онд Төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, найруулагч Ц.Батнайрамдал нарын удирдлага дор хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгсчээ. У.Билэгт-Од урлагийн гэр бүлд өсөж, багаасаа дуулах, бүжиглэх, гитар тоглох авьяастай байж. Харин тэрбээр саяхан жүжигчин Э.Төрбаттай хамтран “Хамаагүй” гэх уран бүтээл гаргасан билээ.
Бид түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?
-Кино урлагийн салбартаа ажиллахын хажуугаар багын мөрөөдлөө биелүүлж дуу хийж байгаа. Энэ цаг чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг болох Э.Төрбат найзтайгаа хамтран “Хамаагүй” гэх нэртэй хоёр дахь уран бүтээлээ гаргалаа. Бид хоёр өмнө жилээс хойш ярилцаж, кино уран бүтээл гэж явсаар одоо л дуугаа олонд түгээж байна. Юун түрүүнд ямарваа нэгэн зүйлд баригдахгүйгээр эрх чөлөөтэй уран бүтээлээ хийх нь бидний зорилго болсон.
-Цаашдаа энэ салбарт хүч үзэх бодолтой байна уу?
-Нэг хэв маягаар бус олон сонирхолтой уран бүтээл гаргах бодолтой байгаа. Э.Төрбат бид хоёрт төлөвлөсөн зүйл их бий. Удахгүй дахин нэг бүтээл цацахаар бэлтгэлээ хийгээд явж байгаа. Бид хоорондоо хошигноод хоёулаа хэзээ нэг өдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “UB Palace”-ийг дүүргэсэн тоглолт хийнэ ээ гэж ярьдаг. Эр хүний замын хүзүү урт гэдэг шүү дээ. Миний хувьд өмнө нь ганцаараа “Хүсэл тэмүүлэл” гэх дуу гаргаж байсан удаатай.
-Та урлагийн гэр бүлд өссөн гэдэг байх аа?
-Ээж, дүү хоёртойгоо хамт бусад хүүхдүүдээ ялгараад байх зүйлгүй л бага насаа өнгөрөөсөн дөө. Аав минь жүжигчин, найруулагч Ц.Ургамал, ээж минь бүжигчин. Би сахилгагүй, хичээлээс илүү урлаг, спортод дуртай байсан гэдэг. Магадгүй урлагийн хүмүүсийн хүүхэд болоод тэр байх. Ер нь миний амьдралын бүхий л цаг үе, орон зайг урлаг эзэлж ирсэн. Бага байхдаа хөлбөмбөгчин болно гэж мөрөөддөг байлаа. Харин өсвөр насандаа дуучин, бүжигчин болохыг хүсэж эхэлсэн. Тэгээд “Хэрвээ би жүжигчин болбол энэ хоёрыг нэг дор хийж болох юм байна” гэж бодоод Соёл Урлагийн Их Сургуульд орж байлаа даа.
-Таны аав ГИТИС төгссөн цөөн хэдэн чамгүй авьяастай хүмүүсийн нэг шүү дээ. Аавынхаа талаар яриа дэлгээч?
-Миний аав дэндүү мундаг хүн байсан. Хүүхэд, залуучуудын театрт ажиллан, сүүлд МҮОНТ-ийн “Харц” нэвтрүүлгийг хөтөлдөг байсныг ихэнх хүмүүс мэдэх биз ээ. Аавынхаа талаар илүү дэлгэрэнгүй яримааргүй байна.
-Та “Завсарлаагүй хичээл” кинонд олны дургүйцлийг хүргэсэн дүр бүтээж байсан шүү дээ. Дүрээ өмөөрч байв уу?
-Энэ кинонд оюутан байхдаа анх гол дүрээ авч тоглож байсан. Тухайн үед жаахан байсан болоод ч тэр үү, дүрээ өмөөрөх талаар мэддэггүй байж дээ. Хүмүүс олон өнцгөөс харсан л байх.
(1).jpg)
-Уран зөгнөлт дүр тоглохыг хүсдэг гэж байсан. Яагаад заавал уран зөгнөлт юм бол, ихэнх жүжигчид түүхэн дүр гэдэг юм билээ?
-Жүжигчин болохоор шийдсэн цагаасаа л уран зөгнөлт кинонд тоглох юм сан гэж бодож ирсэн. Өөрөө ч энэ талдаа илүү сонирхолтой. Одоо манай улсад гоё хийж чадахгүй л байна. Удахгүй мундаг хийгээд ирэх байх. Тэр үед нь цус сорогч, зомбины дүрд тоглоно доо. Бас сүүлийн үед музекилд тоглож үзэхийг хүсэж байгаа. Би чинь СУИС-ийг хөгжим театрын жүжигчин мэргэжлээр төгссөн шүү дээ.
-Тэгвэл өнөө цагийн жүжигчдээс хэнээс нь илүү үлгэр дуурайлал авдаг вэ?
-Тэр л миний дуртай жүжигчин гэж хэлэх хэцүү. Манай кино урлагийн салбарт үлгэр жишээ авч, суралцах олон жүжигчин бий. Бас үеийнхэн, дүү нар маань их мундаг чадварлаг болж байгаа нь ажиглагдаж байна.
-Их сургуулиа төгсөөд ямар нэг продакшнд харьяалагдаж байв уу?
-Дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа “Эмоци” продакшнд ажиллаж байсан. Тийм ч удаан хугацаанд ажлаагүй ах, эгч нараасаа их зүйл сурсан. Одоо бол хувь уран бүтээлч байхыг л хүсэж, ажиллаж явна.
-Та мэргэжлээрээ ажиллаад удаагүй ч аль хэдийнэ үзэгчдэд танигдаж, киноны гол болон туслах дүрүүдийг бүтээсэн байдаг . Одоогийн байдлаар ямар уран бүтээлүүд дээр ажилласан байна вэ?
- “Go” студийн найруулагч Д.Галбаярын “Шуугиан таригч”, найруулагч Б.Ганболдын “Завсарлаагүй хичээл”, “Big” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” зэрэг 20 гаруй уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн байна.
-Манай кино зах зээл жижиг шүү дээ. Уран бүтээлчид маань үүнийг тэлэх, дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хөгжүүлэхийн тулд чармайсаар байна. Таны хувьд Монголд жинхэнэ кино урлаг хөгжихөд саад, тушаа болдог зүйл гэвэл юуг нэрлэх вэ. Ямар нөхцөл, боломж байж гэмээнэ манай кино урлаг урагшлах бололцоотой гэж хардаг вэ?
-Хуучны хэт зарчимтай зүйлээ шинэчлэх хэрэгтэй. Мөн залуу уран бүтээлчид өөрийн гэсэн уран бүтээл хийе гэхээр санхүүгийн асуудал их тулгадаг. Гэхдээ миний хувьд кино урлагийн салбарын хөгжил ярих хэмжээнд мундаг болоогүй л байна.
-Тэгвэл та кино урлаггүйгээр амьдралаа төсөөлж чадах уу?
-Чадалгүй яах вэ. Хүний амьдралын хамгийн чухал зүйл гэр бүл байдаг. Тэдэнгүйгээрээ бол амьдралаа төсөөлж чадахгүй, төсөөлөхийг ч хүсэхгүй байна.
| У.БИЛЭГТ-ОД: МИНИЙ АМЬДРАЛЫН БҮХИЙ Л ОРОН ЗАЙГ УРЛАГ ЭЗЭЛДЭГ |
|
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |