-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Хайрын виз” жүжгийн хэнэггүй мэт боловч магад магад хамгийн их зүйлийг боддог Ану бүсгүйн дүр дээр ажиллаа шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Хайрын виз” жүжгийн Анугийн дүрд ажилласан нь миний хувьд их аз завшаан, боломж гэж харж байгаа. "Театр" студийн энэ жилийн элсэлтийн зургаан жүжигчин бүгд тус жүжгийн нэг хэсэг болж оролцсон. Театрт ороод удаагүй ч бүгд хамтдаа тайзан дээр гарсандаа баяртай байгаа.
-“Хайрын виз” жүжиг өмнө нь театрын тайзнаа тавигдаж байсан шүү дээ. Дүр дээрээ хэрхэн ажиллаж, судалгаа хийсэн бэ. Өмнөх тавилтуудыг нь үзэж байсан уу?
-2006 онд “Хайрын виз” жүжиг анх удаа тайзнаа тавигдаж байсан. Миний хувьд 2019 онд шинэчлэгдэн тоглогдоход нь үзсэн. Тухайн үед Анугийн дүрд жүжигчин Ц.Цэлмүүн тоглож байсан юм. Надад багаасаа найзалсан гурван найз байдаг л даа. Зохиолоо унших үед найзуудын минь нэгтэй их адилхан санагдсан. Багаасаа найзалсан болохоор ямар үед ямар хандалга гаргадаг гээд бүх зүйлийг мэддэг юм. Анугийн зан ааштай тун төстэй хүн хажууд минь байсан юм билээ.

-Ану болон Б.Ариунхишигийн ааш зан хэр өөр вэ. Ижил болон өөр зүйл нь юу байв?
-Анх зохиолоо уншихдаа л Анугийн дүр миний зан чанараас огт өөр гэдгийг анзаарсан. Хувь хүний ааш, аливаа зүйлд хандах хандлага гээд бүгд өөр байсан. Ану бол нээлттэй, сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй бүсгүй. Би 2019 оноос эхлэн хүүхдийн драмын дугуйланд багшилсан. Энэ хугацаанд давхар өөр жүжиг, уран бүтээл дээр ажилласан ч драмын дугуйланд багшлахаа зогсоогоогүй. Анзаараагүй байхад л багшаар ажиллаж байгаа нь миний зан аашинд нөлөөлж байсан юм билээ. Гэр бүл ойр дотнын хүмүүсээс “Том хүн шиг болчихжээ” гэдэг үг их сонссон. Гэрийнхэн минь “Том хүн шиг” гэсэн нь илүү намбалаг, бодолтой болсныг хэлж байгаа юм л даа. Тэгээд анзаараад харсан сэтгэл хөдөллөө барьж, бодож илэрхийлдэг болсон байсан. Тэгэхээр Ану надаас огт өөр хүн байгаа юм.

-Өмнө нь тоглогдож байсан учраас харьцуулагдах байх гэсэн айдас байв уу. Ямар онцлогтойгоор үзүүлэхийг зорьсон бэ?
-“Хайрын виз” жүжигт тоглох болсноо мэдсэнийхээ дараа “Өмнө нь Анугийн дүрийг яаж гаргаж байсан бол харьцуулагдах болов уу" гэж санаа зовж цаг алдахыг хүсээгүй. Бид шахуу хуваарьтай ажилласан л даа. Гол дүрийн Сүндэрээс огт өөр эмэгтэй байх ёстой юм байна, өөрөөр гаргах юмсан гэж л бодсон. Сүндэр эмэгтэйлэг бол Ануг арай эршүүд зантай, үйл хөдлөлтэйгөөр гаргахыг хичээсэн. Нэг талаараа Ану тааруу явж байгаагаа, өөрт тохиолдсон муу зүйлээ хүнд харуулахыг хүсдэггүй хүчирхэг эмэгтэй. Бүх зүйл болж байгаа мэт дүр эсгэж аз жаргалтай, юу ч боддоггүй юм шиг харагддаг хэрнээ бүхнийг тунгааж өөртөө ачаа үүрүүлдэг бүсгүйн дүр.
-Туршлагатай жүжигчидтэй хамтарч тоглосон шүү дээ. Тэднээс суралцсан зүйл нь олон байсан уу?
-Олон зүйл сурлаа. Театрт олон жил ажилласан, тайзан дээр байнга гардаг хүмүүстэй ажилласан учир суралцах, үлгэр дуурайлал авах үе олон байсан.
-ОХУ-д жүжигчнээр суралцсан юм билээ. Суралцаж байсан үеийнхээ талаар ярихгүй юу?
-ОХУ-ын Кемерово хотын Соёл урлагийн их сургуульд гавьяат жүжигчин Мирошниченко Виктор Васильевич багшийнхаа удирдлага дор сурсан. Багш минь бидэнд жүжигчин байхаас гадна, хүн байхыг зааж, хүмүүжүүлсэн. Үргэлж, бодит, сургамжтай жишээ авч бидэнтэй ярилцдаг байлаа. Заримдаа суудаг байсан сандал дээрээ суугаад багшийнхаа яриаг нь сонсохыг их хүсдэг. Ангийнхан маань нэгнийхээ их хурцалдаг байсан. Багш нар маань биднийг гадаад оюутан гэж энхрийлэлгүй сурах ёстой бүхнийг заасан. Одоо ингээд бодоход тэр үед сурсан зүйлс одоо ч амьдралд хэрэг болж байдаг.
.jpg)
-Та “Тихий Дон” жүжгийг Орос хэл дээр тоглож байсан шүү дээ. Жүжгийнхээ талаар ярихгүй юу?
-2019 онд “Тихий Дон” жүжгийг тайзаа хоёр хүний жүжиг болгон тавьж байсан юм. Миний ажиллаж байсан жүжгүүдээс хамгийн хайртай жүжиг, хамгийн хайртай дүр. Аксиньягийн дүрд ажиллаж байхдаа өөртөө их итгэлтэй байсан. Тэр дундаа сурсан хэлээрээ жүжигт тоглох хамгийн сайхан нь. “Тихий Дон” жүжигт дахин тоглож, тэр үед авч байсан сайхан мэдрэмжээ дахин авахыг хүсдэг дээ.
-Театрын жүжигчин байхын, тайзан дээрээс шууд үзэгчидтэй харилцдаг байхын сайхны талаар ярихгүй юу?
-Багшийн минь хэлсэн үг санаанд орж байна. “Жүжигчин хүн энерги цацаж амьдардаг. Тайзан дээр маш их энергийг гаргадаг. Гэхдээ тэр энергийг хормын төдийд үзэгчдийн алга ташилтаас эргүүлэн авдаг. Тэгээд аз жаргалтайгаар гэртээ харьдаг” гэж хэлж байсан юм. Сайхан шүү дээ.
.jpg)
-“Хайрын виз” жүжгийн үеэр дуулдаг шүү дээ. Тухайн дууны талаар ярихгүй юу. Найруулагчийн шинэ шийдэл байв уу?
-Найруулагч “Чи энэ хэсэг дээр юу хиймээр бана, сайн бодож байгаарай” гэсэн. Тэгээд жүжгийнхээ гол үзэл санааг шингээсэн дуу хийхээр шийдсэн юм. Анугийн дүрээр дуулах учир дууныхаа үгийг өөрөө бичсэн. Аятай дуулах гэтэл зарим үг маань болохгүй байсан учраас Д.Мөнх-Од ахтай хамт сууж байгаад засаж, янзалсан. Жүжгийн гол үзэл санаа болон Анугийн алдаагаа ухаарч, харамсаж байгааг дуундаа шингээхийг зорьсон.
-Анх яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Би гэр бүл, ээждээ маш их талархдаг. Хүүхэд байхад минь намайг урлагийн хүн болох нь гэж харж, Хүүхдийн ордны драмын дугуйланд Ө.Нямсүрэн багшийн шавь болгосон. Тавдугаар ангиасаа хойш жүжигчин болно гэж боддог, мөрөөддөг болсон.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Олон сайхан уран бүтээл дээр ажилламаар байна. Театрт хамт ажиллаж байгаа жүжигчдээсээ их зүйл сурч, ойлгохыг хүсдэг. Ур чадвараа дээшлүүлж, шинийг илэрхийлмээр байна.


| Б.АРИУНХИШИГ: ТАЙЗНЫ УРАН БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАХЫГ ИЛҮҮТЭЙ ХҮСЭЖ БАЙНА |
|
"ГАРЫН ТАВАН ХУРУУ" КИНОНЫ ШАГДАР БУЮУ НЭРТ НАЙРУУЛАГЧ асан Л.ЛХАСҮРЭН
2025-08-20 08:10:42
2025-08-20 07:20:00
Д.Нандин-Эрдэнэ Туркийн шатрын “Супер лиг”-ийн тэмцээнд түрүүлжээ
2025-08-20 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2025-08-20 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
2025-08-20 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 19 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-20 07:00:00
ЭГЭЛ БААТАР Ч.МӨНХБАТ:ХҮЙТЭН УСАНД ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТАХ ҮЕД ЗАВИНААС УЯСАН ОЛСОО АЛДЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙСАН Ч ШҮД ЗУУСААР ДӨРВӨН ХҮНЭЭ АВАРЧ ЧАДСАН
2025-08-20 07:00:00
А.НАНДИН-ЭРДЭНЭ: ОЛОН УЛСЫН “THE 2ND RGC CUP” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-08-20 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-08-20 07:00:00
А.АНУДАРЬ: Таеквондо бусад спортоос илүүтэйгээр миний сонирхлыг татсан
2025-08-20 07:00:00
ТАНИЛЦ: Энэ намрын тренд хувцас
2025-08-20 07:00:00
БТСУХ-ныхон “ПРЕЗИДЕНТ” спорт цогцолборыг барих төслийн багтай уулзлаа
2025-08-19 16:35:47
Маргааш Улаанбаатар хотод усархаг бороо үргэлжлэн орно
2025-08-19 16:26:24
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр
2025-08-19 15:00:50
Г.ЗАНДАНШАТАР: ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ОНЦГОЙ НЭМЭГДЛИЙН УРАМШУУЛЛЫГ НЭМНЭ
2025-08-19 14:22:07
Таеквондогийн 3х3 тэмцээнд Өмнөд Солонгосын эмч ажиллаж, сургалт хийв
2025-08-19 14:16:03
Монголын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг нислэг үйлдлээ
2025-08-19 13:38:12
Хүн дүрс роботын тэмцээн боллоо
2025-08-19 13:35:02
О.Наранзул дэлхийн таван дээд амжилтыг тогтоожээ
2025-08-19 13:07:42
Эмэгтэйчүүдээс бүрдсэн “Хүннү-Эйр”-ийн нисэх баг нислэгт гарлаа
2025-08-19 12:29:09
Т.Ерболат кикбоксын “ISKA WORLD CHAMPIONSHIPS 2025”-ын аварга боллоо
2025-08-19 11:27:24
Гудамж замын хяналт шалгалтаар 1490 тээврийн хэрэгслийг шалгаж, 613 жолоочид арга хэмжээ авчээ
2025-08-19 10:30:21
Т.Жамбалцэрэн: Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана
2025-08-19 10:22:23
Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ
2025-08-19 10:01:26
Г.ЗАНДАНШАТАР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРТНЭЭС ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
2025-08-19 09:58:35
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13367 болжээ
2025-08-19 09:56:49
Т.Мөнхдэмбэрэл бочигийн дэлхийн цувралд өрсөлдөнө
2025-08-19 09:20:47
“Этүгэн ирвэсүүд” баг “U15” ангиллын улсын аварга боллоо
2025-08-19 09:13:59
"ТАЛ НУТГИЙН МАРАФОН 2025"- ирэх сард болно
2025-08-19 08:32:48
“Ulaanbaatar Amazons” багт Америк тоглогч тоглоно
2025-08-19 08:08:42
АЗИЙН АВАРГА Г.АНУЖИНД ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОХ БОЛОМЖ БИЙ
2025-08-19 07:00:01
"ГАРЦ"-ЫН РЕНА БУЮУ ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГИЙН ХУВИРАЛ
2025-08-19 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 28 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-19 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-08-19 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-08-19 07:00:00
Хичээлийн хэрэгслийн багц 25.000- 109.000 мянган төгрөгийн үнэтэй байна
2025-08-19 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХТУЯАГИЙН МУУГ ҮЗВЭЛ ШОРОНД ОРЖ, ШОРООНД БУЛАГДАНА
2025-08-19 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-08-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |