-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юү?
-Сайн байна уу, би хамгийн анхны дуугаа 2019 онд эмээдээ зориулж хийж байсан юм. хамгийн хайртай хүн минь өөд болсон учраас дуугаа зориулж хийсэн. Түүнд хэлж чадаагүй үгнүүдээ дуу болгохыг хүссэн. “Дулаахан” гэдэг нэртэй зөвхөн гэр бүлийн хүмүүс маань л сонсож болохоор цахим сүлжээнд байршуулж байлаа. Сэтгэл санаагаар унах шантрах гээд сэтгэлзүйн асуудлууд тулгарах үед тэр дуугаа сонсоод эмээдээ тэврүүлж байсан үедээ буцаад очсон юм шиг болдог.
-Хэзээнээс уран бүтээлч болно гэж боддог болсон бэ. Зорилгодоо хүрсэн сэтгэгдэл ямар байна?
-Дуучин болно гэж төсөөж байгаагүй. Багадаа ном их уншдаг, шүлэг, өгүүлэг зохиодог хүүхэд байсан. Өсвөр насандаа дуу хөгжимтэй илүү нөхөрлөж эхэлсэн. Тэр үед л шүлгүүдээрээ дуу хийхийг хүссэн. Дуучин болохын тулд өдөр бүр зогсолтгүй хөдөлмөрлөж эхэлсэн.
-Уран бүтээлч, дуучин болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?
- Хамгийн их нөлөөлсөн зүйл гээд яг оноод хэлчих зүйл байхгүй юм байна. Энэ хугацаанд олон зүйл нөлөөлсөн. Хөгжим надад яг эм эсвэл эмчилгээ шиг санагддаг. Эрх чөлөөтэй өөрийнхөөрөө тав тухтай юу хүссэнээ хөгжмөөр илэрхийлж, хэн нэгнээс хараат бус байж болдог. Магадгүй энэ шинж чанар нь надад нөлөөлсөн байх.
-Залуу реппер, артистууд олон болсон шүү дээ. Тэднээс юугаараа онцгойрохыг хүсдэг, юу нь илүү онцгой байдаг бол?
-Өөрийгөө бусдаас ялгарах зүйл багатай гэж бодож байна. Яагаад гэвэл над шиг шүлэг бичдэг эсвэл төстэй хоолойтой хүн дэлхийн хаа нэгтээ байх магадлал өндөр шүү дээ. Харин надаас гардаг, надаас мэдрэгддэг ганцхан мэдрэмж байдаг гэдэгт итгэдэг.
-Залуу уран бүтээлчийн хувьд ямар уран бүтээлч байхыг хүсэж, зорьдог вэ?
-Надаас гарч байгаа аялгуу болон үгнүүд хэн нэгэнд хүрэхдээ сэтгэлд нь дутагдаж байгаа зүйлийг нөхдөг байгаасай гэж хүсдэг. Миний хийж байгаа дуунууд хүмүүст хүрэхдээ тав тух, гунигаа дэвтээх орон зай, дулаан хөнжил зөөлөн буйдан шиг нь мэдрэгдээсэй л гэж хүсдэг дээ.
.jpg)
-Уран бүтээлүүдээсээ сонсогчдодоо онцолж санал болгох дуу бий юү?
- Ер нь хийж байгаа дуу болгоноо л хүмүүст зориулж хийхийг зорьдог. Уран бүтээл бүр минь надад утга учиртай. Хэд хоногийн өмнө сонсогчдодоо хүргэсэн “Feelings” дууг маань хүмүүс бараг л сонсож амжаагүй байгаа байх. Надад энэ уран бүтээл хөнгөн гуниг хүн байхгүй хотоор алхаж байгаа юм шиг мэдрэмж өгдөг.
-“Хүслийн зааг” дууг артист “Shuwu”-тай хамтран бүтээсэн шүү дээ. Хамтралынхаа талаар ярихгүй юу?
-Shuwu миний хамгийн хайртай найзуудын нэг намайг хурцалж, итгэл өгдөг дасгалжуулагч шиг хүн гэх үү дээ. Амьдралд тохиолдох хэцүү үед, шантармаар мөчүүдэд миний хажууд байж өгдөг. “Хүслийн зааг” дууны хувьд их сонирхолтой байдлаар бүтсэн. Бид урьдчилж шүлэг бичээгүй. Хөгжмөө сонсоод мэдэрч байгаа мэдрэмжээрээ шууд дууныхаа хоолойг бичүүлсэн. Энэ дууг ярих гэхээсээ илүү хүмүүс сонсоод юуны талаар гардаг гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна.

- Дуу хөгжим таны хувьд юу вэ?
-Дуу хөгжим бол миний хувьд ус агаар тайван байж чадах газар.
- Амьдралаас юуг чухалчилдаг вэ?
-Агшин бүрийг нь адал явдлаар дүүрэн байлгахыг чухалчилдаг даа.
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог шүү дээ. Дуугаараа дамжуулж юу илэрхийлэхийг зорьдог вэ?
-Хэвшмэл болсон үгнүүдээс зайлс хийж аль болох мэдэрч байгаа зүйлээ нүдэнд харагдаж гарт баригдахаар төсөөлөхөд амраар бичихийг оролддог.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
- “Hyp label”-ынхээ хамт олноороо шинэ дуу гаргахаар ажиллаж байна. Сэтгэл судлалаар сурдаг найзуудтайгаа хамт хөгжмийн эмчилгээний талаар судалгаа хийхийг зорьж байна.
| Б.ТҮШИГБААТАР БУЮУ TUSH1G: ХАМГИЙН АНХНЫ ДУУГАА ЭМЭЭДЭЭ ЗОРИУЛЖ ХИЙЖ БАЙСАН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |