-“Elite look Mongolia” тэмцээний ялагч болж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан та хоёртоо баяр хүргэе. Анх тэмцээнд хэрхэн оролцох болсон бэ?
-Б.Ёндонпэрэнлэй: Тэмцээний талаар зарлагдахад нь л оролцох төлөвлөөтэй байсан. Найзууд маань их дэмжсэн. Анх орохдоо түрүүлнэ гэсэн итгэл тийм ч их байгаагүй ээ. Туршлага хуримтлуулж, өөрийгөө сорих зорилготой орсон. Завгүй өдрүүдийг өнгөрүүлсэн дээ.
-Э.Энхжин: Миний хувьд аавтайгаа ярилцаж шийдсэн. Аав маань ялахгүй байсан ч өөрийгөө сорьж үзэхийг зөвлөсөн. Өөртөө итгэлгүй оролцсон ч ялагч болсноо мэдэх гайхалтай байсан.
-Загвар өмсөж, моделиор ажиллаж эхэлсэн талаараа ярихгүй юу?
-Б.Ёндонпэрэнлэй: Цар тахлын дараа өөрийгөө хийдэг зүйлсээсээ өөрөөр хөгжүүлэхээр шийдсэн. Гэр бүлд маань загвар өмсөгчөөр ажилладаг хүмүүс бий. Ээж минь ч намайг бага байхад загвар өмсөгч болгоно гэж их ярьдаг байсан юм. “Models Management” агентлагийн гэрээт модель болох шалгаруулалтад анх орохдоо тэнцээгүй. Дараа нь үсээ засуулж, загвараа жаахан өөрчлөөд тэнцсэн дээ.
- Э.Энхжин: Models Management агентлаг модель шалгаруулах болон сургалтын талаарх мэдээг цахим хуудаснаас харсан. Өмнө нь сургалтад сууж байгаагүй учраас загвар өмсөгчийн сургалт сонирхолтой санагдсан учраас орсон.

-Анхны загварын тайз нь хэзээ байсан бэ. Тайзан дээр загвар өмсөх үеийн сэтгэгдлийнхээ талаар яривал?
- Э.Энхжин: “Project Runway Mongolia” бол миний анхны шоу. Миний хувьд бүхнийг эхлүүлсэн эхлэлийн цэг. Сандрал, догдлол айдас мэдэрсэн. Загвараа үзүүлээд ороод ирсэн дизайнер маань “Ёстой төгс алхлаа, сайн байна” гэхэд цааш үргэлжлүүлэх урам авч байлаа.
- Б.Ёндонпэрэнлэй: “Project Runway Mongolia” шоуны моделийн сонгон шалгаруулалтад ороход миний алхааг их зөөлхөн байна гээд дахин эрч хүчтэй алхахыг санал болгосон. Тэнцсэнийхээ дараа шоунд оролцох болсондоо их сандарч байсан. Алхалтынхаа үеэр өмссөн хувцасныхаа жижиг хэсэг газрын оёдлыг санаандгүй урсан. Давхар хувцасны нэгийг нь тайлдаг юм. Тэр үед хамгийн их сандарсан даа.
-Загвар өмсөгч байхын хамгийн сайхан үе нь хэзээ вэ?
- Б.Ёндонпэрэнлэй: Надад итгээд хувцсаа өмсүүлж байгаа учраас бүрэн дүүрэн харуулах ёстой гэсэн хариуцлага ирдэг. Загвараа сайн харуулаад ирсний дараа загвар зохион бүтээгч нь сайнаар хүлээж авах сайхан.
- Э.Энхжин: Дизайнерын сэтгэлээ шингээж урласан хувцсыг тухайн хүний сэтгэлд хүртэл нь бүрэн дүүрэн гаргаж чадах үе хамгийн сайхан байдаг. Ажлаа эрч хүчтэйгээр хийх урам авдаг.
-Хамгийн дурсамжтай загварын шоу нь хэзээ байсан бэ?
- Б.Ёндонпэрэнлэй: “Project Runway Mongolia” шоуны үеэр миний загварыг нь өмссөн хувцас бүрийн дизайнер ялагч болж байсан миний хувьд сайхан дурсамж болж үлдсэн.
- Э.Энхжин: ОХУ-ын хоёр модельтой Монголынхоо үзэсгэлэнт байгальд очиж зураг авалт хийлгэх үе их дурсамжтай. Өмнө нь очиж байгаагүй газруудаараа аялсан нь их гоё байсан даа.

-“Elite look Mongolia” тэмцээнд оролцох үедээ ямар туршлага хуримтлуулсан бэ?
- Б.Ёндонпэрэнлэй: Миний хувьд энэ зун загварын шоунд орж, тайзан дээр алхаагүй учраас нуруу бөгтийчихсөн байна лээ.Тэмцээнийхээ үеэр үүнийгээ мэдэж, тэгшилж эхэлсэн. Бид хоёрын дараагийнхаа шатанд бэлдэх төлөвлөгөө гарчихсан байгаа.
- Э.Энхжин: Би зураг авалт хийлгэхдээ илүү анхаарал хандуулж, илүү олон шинэ дүр төрх харуулахаар ажиллаж байна.
-Загвар өмсөгч, моделиор ажилласнаар ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
- Б.Ёндонпэрэнлэй: Биеэ зөв авч явахаас гадна хүмүүстэй хэрхэн харилцахаа мэддэг болсон. Өөрийгөө зөвөөр илэрхийлж сурсан даа.
-Ямар үед өөртөө хамгийн итгэлтэйгээр загвараа үзүүлдэг вэ?
- Э.Энхжин: Нэг удаа дизайнер маань намайг их гоё харцтай гэж байсан. Зураг авхуулах үеэрээ харцаараа тоглолт хийж, хүссэн хэмжээндээ зураг авхуулах үедээ сэтгэл хангалуун байдаг.
- Б.Ёндонпэрэнлэй: Дөнгөж гэрээт модель болсныхоо дараа орсон зураг авалт дээрээ зурагчныхаа хүссэн төрхийг гаргаж чадахгүй бага жаахан зэмлүүлсэн юм. Тэр үед ширүүхэн харсан манай зурагчин “Яг наад харц чинь байхгүй” гээд зураг авч эхэлсэн. Тэрнээс хойш итгэлтэйгээр зураг авалтдаа орж эхэлсэн.

 • Instagram photos and videos.png)
-Дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
- Б.Ёндонпэрэнлэй: Миний хувьд дэлхийд алдартай загвар өмсөгч болохыг хүсэж байна. Монголынхоо нэрийг дэлхийг гаргахыг хүсдэг. Дэлхийн алдартай брэндүүдийн хувцсыг өмсөж, тайзан дээр нь алхахыг зорьж байгаа.
- Э.Энхжин: Загвар өмсөгч, моделийн хувьд хэлний мэдлэг маш чухал. Тиймээс хэлний мэдлэгээ сайжруулахыг зорьж байна.
“Elite look Mongolia” тэмцээний ялагчдадаа дараагийн олон улсын тэмцээнд нь амжилт хүсье.
| "ELITE LOOK MONGOLIA” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД: МОНГОЛЫН НЭРИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛСАН ЗАГВАР ӨМСӨГЧИД БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |