-Сайн байна уу. Азийн наадмаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Үнэхээр сайхан тэмцээн болж өндөрлөлөө. Монголынхоо шигшээ багт багтаж, медаль хүртсэнээ их аз, хувь тавилан гэж харж байна. Миний бодлоор манай багт илүү их амжилт гаргах нөөц боломж байсан. Бид дахиад жаахан бэлтгэл хийсэн бол медалийн өнгөө хувиргаж чадах байлаа.
-Багийнхныхаа тухай яриа дэлгээч?
-Эхний тоглолтууд дээр бид нээх сайн гар нийлж чадахгүй байсан. Харин сүүлийн тоглолтууд дээр нэгэндээ илүү итгэж, гар нийлж чадсан даа. Миний бодлоор багийнхан минь үнэхээр сайн тоглож, ур чадвараа харуулсан. Дээр хэлсэнчлэн жаахан бэлтгэл дутлаа даа. Улсын шигшээ баг гэдэг хамгийн сайн тамирчдын нийлбэр байдаг. Залуу тамирчны хувьд чадлаараа хичээж, багийнхнаасаа их зүйл сурсан даа.
.jpg)
-3X3 бусад төрлөөс юугаараа онцлог байдаг вэ?
-Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд маш их хүч тэмцэл тэвчээр шалгадаг. Мөн илүү их энерги гаргаж тэмцэж чадсан нь л хождог юм шиг санагддаг.
-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би айлын бага, нэг эгчтэй. Аав минь намайг бага байхад бурхан болсон доо. Одоо хүүгээ тэнгэрээс хараад бага ч гэсэн баярлаж байгаа байх. Хүүхэд нас минь Завхан аймагт өнгөрсөн.
-Хэзээнээс сагсан бөмбөг сонирхож эхэлсэн бэ?
-Анх 15 насандаа NBA-ийн тоглолт үзээд, сагсан бөмбөгийн спортод дурлаж байлаа. Тэгээд 16 наснаасаа хичээллэж эхэлсэн. Анх 17 насандаа Завхан Бродерст багт н. Мөнхбилэг багшийнхаа удирдлага дор Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа.
-Бэлтгэлдээ хэрхэн анхаардаг вэ?
-Бэлтгэлээ бүрэн хийж, амралт, уураг, витамин, хоолоо сайн тохируулахыг хичээдэг. Тэгж чадахгүй ямар ч үр дүн ахиц гарахгүй.
-Тамирчин хүнд бэртлээс хол байх л хамгийн чухал байдаг. Та бэртэж, гэмтэхээс хэрхэн сэргийлдэг вэ?
-Би бэлтгэлийн өмнө маш сайн халаалт, сунгалт хийдэг. Мөн жижиг булчингуудаа сайн ажиллуулж, чангалж чадвал бэртлээс холуур байж чадна. Бэртэл авснаасаа хойш үүнийг өөртөө байнга сануулж, дадал болгож байна даа.
ЯЛАГДЛААСАА СУРАЛЦСАН ТАМИРЧИН Л ДАРААГИЙН ТҮВШИНД ХҮРЧ ЧАДНА.
-Та ямар тамирчныг дуурайж, тоглолтыг нь дурлаж үздэг вэ. Яагаад?
-Энхбатын Дөлгөөн ахыгаа хүндэлж, тоглолт бүрийг нь үзэх дуртай. Хамгаалалт, самбараас бөмбөг авалт сайтай, багтаа хамгийн хэрэгтэй тоглогч гэж боддог.
-Тэгвэл таны тоглолтын арга барил юу бол?
-Хамгаалалтандаа илүүтэй анхаарч, сайн ажиллахыг хичээдэг. Би багийн системийн тоглолтод илүү тохирдог юм шиг санагддаг.
-Сагсан бөмбөгийн спорт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ. Танд өөрчлөлт мэдрэгдсэн үү?
-Сагсан бөмбөг надад багаар ажиллах чадвар, сахилга бат, зөв хүн байхыг сургасан гэж боддог. Мөн амьдралын сайн найзуудтай минь учруулсан. Ер нь спорт хүнд гайхалтай зүйлсийг бэлэглэдэг гэж боддог доо.
-Тамирчин хүнийг ялж, ялагдаж сурах ёстой гэж ярьдаг. Харин та юу гэж боддог вэ?
-Мэдээж ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Ялагдал хэцүү гэхдээ ялагдлаасаа суралцсан тамирчин л дараагийн түвшинд хүрч чадна.
-Сагсан бөмбөгийн спортын юунд дурладаг вэ. Спортоо орхиж чадах уу?
-Бөмбөг агаарт эргэлдээд орох агшин хамгийн сайхан. Ер нь тоглож чадахаа болих хүртлээ талбай дээр зогсож, бэлтгэлээ хийнэ гэж боддог доо.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Цаашдаа илүү олон амжилт гаргаж, сагсан бөмбөгийн спортод хайртай та бүхнийг баярлуулж явах болно оо.
.jpg)
| Л.АВИРМЭД: БИД ДАХИАД ЖААХАН Л БЭЛТГЭЛ ХИЙСЭН БОЛ МЕДАЛИЙН ӨНГӨӨ ХУВИРГАЖ ЧАДАХ БАЙЛАА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |