-Азийн наадмын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улс анх удаа финалд шалгарч, гараанд гарлаа. Финалд уралдсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Ази тив, дэлхийд хэр хүндтэй тэмцээний усан спортын төрөлд Монгол Улс анх удаа финалд шалгарлаа. Өнгөрсөн сард дэлхийн хэмжээний наадмын хагас финалд шалгарсан. Энэ бүр нь Монгол Улс төдийгүй миний хувьд том амжилт. "Ханжоу 2022" Азийн наадмын финалд шалгарсандаа сэтгэл хангалуун байгаа. Дараа дараагийн тэмцээндээ өөрийн болон Монгол Улсын дээд амжилтуудыг шинэчлэн тогтоохын төлөө хичээж уралдах болно.
-Улсын усанд сэлэлтийн олон дээд амжилтыг эзэмшдэг шүү дээ. Энэ дундаас онцолж ярих амжилт бий юү?
-Би Монгол Улсын усан спортын дээд амжилтуудаас араар даллах сэлэлтийн төрлөөс бусад бүх төрөл, зайны дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. 2017-2018 онд улсын усан спортын бүх дээд амжилт миний нэр дээр байлаа. Энэ миний хувьд том амжилт. Өнгөрсөн жил зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 дугаар байрт шалгарч Монгол Улсын рекордыг шинэчилсэн.
-Анх яагаад усанд сэлэлтээр хичээллэх болсон юм бэ. Юу нь таны сонирхлыг татсан юм бэ?
-Анх усанд сэлж сурах зорилготойгоор усан бассейнд явж байлаа. 10 настайдаа тамирчин болохоор шийдэж, н.Баярсайхан багшийнхаа шавь болж мэргэжлийн клубт элссэн. 2014 онд Япон Улсад долоо хоног бэлтгэл хийсэн юм. Тэр үед усан спортын сайхныг өөрийгөө илүү хөгжүүлэх боломжтойг мэдэж илүү мэргэжлийн түвшинд суралцахыг зорьж, бэлдэж эхэлсэн.

-Ямар техникээр сэлдэг вэ. Таны хувьд аль төрөлд илүү их бэлтгэл хийж, амжилт гаргадаг вэ?
-Би багаасаа дөрвөн төрөлд жигд хичээллэж бэлддэг байсан. Сүүлийн нэг гаруй жилийн хугацаанд өврөөр даллах сэлэлтийн ойр болон дундын зайнд илүү оролцож байгаа. 200 метр бол миний үндсэн төрөл. Энэ төрлийн сэлэлтээр хоёр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.
-Гараанд гарч усанд сэлэхээсээ өмнө заавал хийдэг зүйл бий юү?
-Усан спортоор хичээллэж, уралддаг тамирчин бүр бие халаалт хийж, усанд орж усаа мэдэрдэг. Гарааны тавцан дээр зогсож, усанд сэлэхээсээ өмнө 2-3 удаа заавал гүнзгий амьсгаа авч өөрийгөө бэлддэг.
-Оролцож байсан хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар ярихгүй юү?
-Өнгөрсөн онд Австрали Улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн дурсамжтай байсан. Тус тэмцээний үеэр хувийн дээд амжилтаа ахиулсан. Мөн анх удаа дэлхийн шилдэг 16 тамирчны нэгт багтаж 15 дугаар байрт орсон. Чамлахааргүй том амжилт шүү дээ. Мөн энэ удаагийн Азийн наадмын финалд шалгарч уралдсан нь илүү хичээх урам боллоо.

-Жилд хэр олон тэмцээнд оролцдог вэ?
-Өмнө нь жилд 3-4 тэмцээнд оролцдог байсан. Удахгүй олимп болох гэж байгаа учраас өнгөрсөн жилээс эхлээд аль болох олон тэмцээнд оролцож техникээ сайжруулж байгаа. Мөн тэмцээнд оролцохдоо авч байгаа биеийн цуцалтыг өөртөө дасгаж, алдаагаа засаж байгаа. Тэмцээнд оролцох бүртээ нэг зүйл сурч, чадвараа сайжруулдаг. Олимпын наадмаас өмнө олон тэмцээн оролцож, чадвараа сорьж үзэх бодолтой байгаа.
-Тэмцээний бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ. Танд бэлтгэл хийхдээ анхаарч ажилладаг зүйл бий юү?
-Дэлхийн усан спортын холбооноос хөгжингүй орны тамирчдад олгодог тэтгэлгээр Тайланд Улсад бэлтгэл хийж байгаа. Олимпын наадам хүртэл тус улсад бэлтгэлээ хийнэ. Долоо хоногт 10 удаа усанд сэлж, 4-5 удаа хуурай бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийх бүртээ өөрийгөө 100 хувь дайчлахыг хичээдэг. Тайланд Улсад Монголд байснаасаа 2-3 дахин и бэлтгэл хийж байгаа. Бэлтгэл сургуулилт нэмэгдсэн нь амжилтаа ахиулж байна.
-Усан сэлэлтээр хичээллэснээр гарах эерэг өөрчлөлтүүдийн талаар ярихгүй юу?
-Эрүүл мэнд хамгийн тустай спортуудын нэг нь усанд сэлэлт. Цагаар хичээллэдэг цагийн спорт учраас цагаа зөв зохицуулдаг болдог. Өөрийгөө дайчилж, зорилготой болоход туслан. Сүүлийн жилүүдэд гар утасны хамааралтай болж байна шүүдээ. Буруу дадлаас салж, нурууны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Хүн сэлж сурснаар өөрийгөө болон гэр бүлээ олон эрсдэлээс хамгаална шүү дээ.
-Оролцохыг хүсдэг тэмцээн, өөрийгөө сорихыг хүссэн зай бий бий юү?
-Парисын олимп өврөөр даллах сэлэлтээр оролцохыг хүсэж байгаа.

-Гэр бүлд нь усан спортоор хичээллэдэг, спортын хүн бий юү?
-Манай дүү ОУХМ Б.Энхтамир усан спортоор хичээллэдэг. Хамтдаа Азийн наадамд оролцож байна. Монгол Улсад эрэгтэй усанд сэлэлтийн тамирчид дундаа нэгт бичигддэг. Усан спортын дөрвөн төрлөөр жигд хичээллэж, амжилт гаргаж байгаа.
-Тамирчны хувьд Монгол Улсад усан сэлэлтийн спортыг хөгжүүлэхэд юу дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг вэ?
-Тамирчдад дутагддаг хамгийн том асуудал бол бэлтгэл хийх зориулалтын бассейн байхгүй.Миний Тайланд Улсад бэлтгэл хийж байгаа бассейн зөвхөн тамирчдад зориулсан учраас хүссэн үедээ ирж бэлтгэл хийх боломжтой. Стандартын дагуу бүх шаардлагыг хангасан бассейнд хүссэн хугацаагаараа, хүссэн үедээ бэлтгэл хийдэг. Гэтэл Монголд ингэж бэлтгэл хийх боломж байхгүй. Богино хугацаанд өдөрт нэг удаа бэлтгэл хийх боломжтой байсан. Энэ нь Монголын тамирчдын амжилт гаргах боломжийг хязгаарлаж байгаа.
-Таны дараагийн зорилго мөрөөдөл юу вэ?
-Хоёрдугаар сард Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд амжилттай оролцож, хувийн амжилтаа ахиулах зорилготой байгаа. Тэмцээнд оролцох бүртээ амжилтаа нэг секундээр ч болтугай багасгаж, олимп амжилт гаргахын төлөө хичээнэ.
| Б.ЭНХХҮСЛЭН: ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ НААДМЫН УСАНД СЭЛЭЛТИЙН СПОРТООР ФИНАЛД ШАЛГАРСАНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГАА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |