Бид “Girls” цувралын зохиолыг бичиж, Сарнайгийн дүрийг бүтээсэн жүжигчин Ч.Сэлэнгэтэй цөөн хором ярилцснаа хүргэж байна. Тэрбээр Б.Отгонбат багшийн удирдлага дор СУИС-ийг төгсөж байжээ.
-Сайн байна уу. Энэ удаагийн цувралд шинэ дүрүүд нэмэгдэв үү?
-Байнга нэг жүжигчид нь тоглоод байвал уйтгартай шүү дээ. Дөрөвдүгээр бүлэгт маань шинэ гол дүрүүд орж ирж байгаа. Мөн “Girls-1,2” бүлгийн гол дүрийг бүтээсэн Э.Ариунзаяа, С.Сэтгэлтүвшин болон миний бие цувралдаа эргэн орж байна.
-Анхны бүлгийн гол дүрүүд эргэн ирнэ гэлээ. Өнгөрсөн хугацаанд та хэд хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Намайг олонд таниулсан кино магадгүй “Girls” байх. Бүлгээс бүлгийн хооронд би илүү хөгжиж ирсэн байна. Таван жилийн дараа дөрөвдүгээр бүлэгтээ тоглож байхдаа бид гурав “Хэдий цаг хугацаа өнгөрсөн ч бид буцаад уулзахад яг л өмнөх шигээ гал цогтой хэвээрээ байна” гэж ярилцаж байлаа. Мөн “”Frends” цуврал шиг олон жил авч явъя” гэсэн бодол төрж байгаа. Одоогоор Монголын кино урлагт тасралтгүй дөрвөн бүлэг хийсэн олон ангит кино байдаггүй юм билээ. Тасралтгүй үргэлжилж буй төсөлдөө болон уг төслөөр дамжуулан маш сайхан хүмүүстэй учирсан байна. Киногоороо дамжуулан нэг гэр бүлд төрөөгүй ч найзалж, хамь амьдарч, жаргал зовлонгоо хуваалцаж болдог юм аа гэдгийг дүү нар маань ойлгосон байх.
-Гуравдугаар бүлэгт одоогийн өсвөр насны хүүхдийн үерхэл нөхөрлөлийг харуулдаг. Энэ удаагийн бүлэг маань яаж явагдах вэ?
-Хоёр өөр насныханд зориулсан тусдаа хоёр зохиолоор хийгдсэн гэж хэлж болно. Орчин үеийн хүүхэд, залуус бүгд л гаднын хамтлаг дуучид, уран бүтээлчдийг харж тэр соёлоор хүмүүжигдэж байна. Харин бид энэ хоёр үеийг монгол ахуйн дээр л огтлолцуулах гэж хичээсэн.
-“Girls” киноны бүлэг бүр өөрийн гэсэн дуутай байдаг. Энэ удаа шинэ хамтлаг гарах уу?
-Бидний нэг онцлог, киногоо олон нийтэд хүргэж, хоногшуулах хэлбэр нь дуу байдаг. Энэ удаад эрэгтэй хамтлаг байгуулж, хэд хэдэн дуу цацах төлөвлөгөөтэй байгаа.
-Өмнөх бүлгийн дүрүүдийг сонгох хэр хүндрэлтэй байв?
-Гуравдугаар улирлын гол дүрийн хүүг бид их хайсан. Ерөнхий Боловсролын Сургуулиудаар найруулагчтайгаа хамт өдөржин яваад, хайгаад “Заза больё” гэж явахдаа Болдоотой таарсан. Тэгээд санал тавьхад нааштайгаар хүлээж авсан. Яг л бидний хайж байсан хүү байсан даа.
-Хүүхдүүдтэй хамтран ажиллаж хэр байдаг вэ?
-Найз нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан болохоор би энэ кинондоо хамгийн их хайртай. Дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээж ирлээ. Ер нь хүүхдийн сэтгэлд хүрсэн кино бүтээнэ гэдэг хүнд даалгавар юм билээ. Дүү нартаа энэ бүлгээрээ дамжуулах монгол ахуйн талаар ойлголт өгөхийг зорьж байгаа. Мөн киноны ихэнх хэсэг зуслан дээр болсон гэдгээрээ онцлог юм. Хамт ажиллаж байгаа дүү нараа харахаар яг л “Grils-1”-ийн бид нар харагддаг. Цаашдаа дүү нар ямар ч мэргэжил сонгосон энэ цувралаар овоглогдоно. Магадгүй зарим нь мөрөөдлийнхөө эхний алхмыг ч хийж байж мэдэх юм.
-Дөрвөн бүлгийн турш тасралтгүй “Grils” киног үзсэн үзэгдэдээ хандаж үг хэлээч?
-Биднийг үргэлж дэмжиж, үнэн сэтгэлээсээ хайрлаж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрэв та нар байхгүй байсан бол цуврал маань өнөөдрийг хүртэл үргэлжлэхгүй байлаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Ч.СЭЛЭНГЭ: ХҮҮХДИЙН СЭТГЭЛД ХҮРСЭН КИНО БҮТЭЭНЭ ГЭДЭГ ХҮНД ДААЛГАВАР ЮМ БИЛЭЭ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |