-Мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу, мэдээлэл зүйн олимпиадад амжилт гаргахыг удаан бодож, хичээсэн учраас хүрэл медаль хүртсэндээ их баяртай байгаа. Мартагдахгүй дурсамжтай үйл явдлуудын нэг болсон.
-Тус олимпиадад хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Ер нь жил бүр оролцох олимпиадынхаа талаар судалж бэлддэг. Мэдээлэл зүйн олимпиадын хувьд амжилт гарахын тулд хоёр жил бэлдэж оролцсон.
-Олимпиадад оролцох үедээ сандралаа хэрхэн давсан бэ. Юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагдав?
-Олон улсын чухал олимпиад учраас бага зэрэг сандарсан. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд сайн бэлдсэн гэж бодож байсан учраас хэт их, даалгавар гүйцэтгэхэд нөлөөлөх хэмжээнд сандраагүй ээ.
-Өмнө нь олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?
- Энэ жил Япон Улсад зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн. Математикийн хичээлийг илүү удаан хугацаанд гүнзгийрүүлэн судалж байгаа. Оролцож, амжилт гаргахыг зорьж бэлдсэн олимпиадуудын нэг байсан. Зорилгоо биелүүлээд зогсохгүй Монгол Улсынхаа нэрийг гаргасан олимпиад болсон учраас их баяртай байгаа.

-Мэдээлэл зүйн олимпиадаас хамгийн хэцүү даалгавар нь юу байсан бэ. Математикийн олимпиадаас ялгаатай зүйл олон байсан уу?
-Тус олимпиадад оролцсон нэг ч хүүхэд бодож, хариулж чадаагүй бодлого байсан. Хамгийн хэцүү одоо ч хариуг нь бодож байгаа бодлого тэр л байна. Математикаас ялгаатай зүйл байсан ч ижил төстэй даалгаврууд ч бий. Ер нь математикийн хичээлээр мэдээлэл зүйн олимпиадад бэлддэг. Математикийн ухааныг судалж, ойлгодог бол мэдээлэл зүйн хичээлийг хийхэд ч их дөхөм болдог. Ижил чанарууд ихтэй.
-Олон төрлийн хичээлүүд дундаас мэдээлэл зүйн хичээлийг гүнзгийрүүлэн судлах болсон шалтгаан байгаа юу?
-Тун сонирхолтой хичээл. Хичээл хийж байна гэсэн бодол огт төрүүлэхгүй, үргэлж сонирхол татаж байдаг. Мөн орчин цагт код бичиж чаддаг бол ямар мэргэжил эзэмшсэн давуу тал болно гэж боддог.
-Мэдээлэл зүйн хичээлийн хамгийн сонирхолтой зүйл нь юу байдаг вэ?
-Нэг бүрчлэн дурдахгүйгээр бүх зүйл нь сонирхолтой санагддаг. Үргэлж шинэ юм сурна. Мөн бэлтгэлээ багаараа хийдэг учраас танилын хүрээ нэмэгдэж, ижил сонирхолтой хүмүүстэйгээ хамт хичээл хийх нь их таалагддаг.

-Хүн бүрд өөрсдийн амжилттай суралцах арга гэж байдаг шүү дээ. Таны хувьд ямар арга барилаар суралцдаг вэ?
- Миний бодлоор хэр их бэлтгэл сургуулилалт хийнэ тэр хэмжээгээрээ сайжирдаг. Тиймээс хичээл хийх боломжтой ихэнх цагтаа олимпиад, хичээлийнхээ бэлтгэлийг хийдэг. Мөн гэртээ тухтай байхдаа хийсэн хичээл, сургалт илүү үр дүнтэй юм шиг санагддаг.
-Тус хичээлийг сайн хийхийн тулд юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ?
-Өмнө нь дурдсан шиг хойш суулгүйгээр мэдэхийг хүссэн, зүйлээ үргэлж сурах хэрэгтэй. Мэддэг бол мэдлэгээ бататгаж бэлдэнэ. Хүмүүстэй хамтарч багаараа хичээлээ бэлдэх нь ч их үр дүнтэй байдаг.
-Хичээл сургалтаас гадна, шалгалт олимпиадад орох сэтгэл зүй хамгийн чухал шүү дээ сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
- Миний бодлоор сэтгэл зүй өөртөө итгэх итгэлтэй шууд холбоотой. Хэр их бэлтгэл хийснээ хүн өөрөө мэдэж, ойлгож байдаг учраас өөртөө итгэх итгэл нь хийсэн бэлтгэлтэй холбоотой байдаг юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж ямар ч сайн байсан өөр улсын шилдгээр шалгарсан 400 хүүхэдтэй өрсөлдөх учраас их бага хэмжээгээр сандарна шүү дээ.
-Ямар мэргэжил эзэмших төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ямар мэргэжилтэй эзэмшихээ хараахан шийдээгүй байна. Гэхдээ мэдээж “IT”-тай холбоотой мэргэжил байна байх.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Миний хувьд гадаадын их сургуульд элсэх хүсэлтэй байгаа. Хүссэн их сургуульдаа орж, сайн сурах зорилготой байна даа.
.jpg)
| Д.ЭНЭРЭЛТ: Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл медаль хүртсэндээ баяртай байна |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |