“Инээж наадан тоглодог байсан чинь
Ичиж сандраад ярьж чадахгүй боллоо
Хамт хичээлдээ ирдэг байсан замаа
Хазайж өөрчлөөд зугтаамаар санагдах юм” гэх дуу олон залуусын бага насны дурсамжтай холбоотой. “Адтай жаалууд” киноны Жакын дүрээр үзэгчидтэйгээ танилцсан Э.Гарьд тус уран бүтээлийг дуулсан билээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Эрдэнэбаярын Гарьд гэдэг. 2013 онд Соёл урлагийн их сургуульд элсэн орж 2018 онд эстрад дуулаачийн ангийг төгссөн.
-Таны дуулсан “Адтай жаалууд” киноны “Энэ охинтой” дууг одоо ч олон хүмүүс сонсдог шүү дээ. Анх тухайн дууг хэрхэн дуулахаар болсон бэ?
-“Энэ охинтой” дууг наймдугаар ангийн сурагч байхдаа дуулсан юм. Тэр үед “Адтай жаалууд” кинонд тоглодог байсан. Зураг авалтын үеэр найруулагч ирээд анх дуулах санал тавьсан юм. Дуу гарсан даруй олон хүнд хүрч, хүмүүсийн сонсох дуртай дуу болсонд үнэхээр баяртай байдаг.
-“Адтай жаалууд” киноны хит болж байсан дуунуудын нэг шүү дээ. Одоо ч сонсох дуртай хүн олон байгааг харах ямар байдаг вэ?
-Анх гарсны дараа хүмүүс эергээр хүлээж авч байгааг харах сайхан байсан. Олон жил өнгөрсөн ч гэсэн хүмүүсийн сонсох дуртай, дурсамж хадгалсан дууны нэг байдагт дуулсан уран бүтээлчийнх нь хувьд баяртай, сайхан байдаг.
-Энэ дуутай холбоотой хөгжилтэй, сонирхолтой, сэтгэлд үлдсэн дурсамж бий юү?
-Дунд сургуулийн сурагч байхдаа дуулсан болохоор “Энэ охинтой” дуугаа сонсохоор бага насны минь дурсамжууд сэргэдэг. Нэг төрлийн дурсамжийн хуурцаг шиг санагддаг. Кинонд хамтдаа тоглож байх үе, хамт тоглосон найзуудынхаа талаарх дурсамжуудаа санаад сайхан байдаг даа.

-Анх “Адтай жаалууд” кинонд хэрхэн дүр бүтээх болсон бэ. Бага насандаа кинонд тоглох ямар байсан бэ?
-“Лоолойгийн найзууд” хүүхдийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Адтай жаалууд” киноны найруулагчтай танилцсан юм. Тэгээд найруулагч маань дүрийн сонгон шалгаруулалтад орох санал тавьсан. Шалгаруулалтад тэнцэж Жак хүүгийн дүр ажиллахаар болсон доо. Тухайн үед нас бага, анх удаа кинонд ажиллаж байгаа учраас жаахан хэцүү санагдаж байсан ч тэр хэрээрээ их сонирхолтой, олон зүйл сурсан өдрүүд байсан.
-Ер нь урлагийн чиглэлээр явна гэж боддог байсан уу?
-Би багаасаа дуулах дуртай хүүхэд байсан учраас урлагийн хүн болно гэж эртнээс шийдчихсэн байсан.
-“Адтай жаалууд” тоглосноор таны амьдралд өөрчлөлт авчирсан зүйл байсан уу?
-Намайг олон хүнд таниулсан кино. Олон нийтийн газраар явахаар хүмүүс танина. Тэр үед жаахан эвгүй санагддаг байсан юм. Удалгүй дасаж эхэлсэн дээ. Хүмүүс “Адтай жаалууд” киноны жүжигчин хүү, “Энэ охинтой” дууг дуулсан гэдгээр нь таньдаг.

- "Адтай жаалууд" кинонд бага насныхаа дүр төрхийг үлдээсэн гэсэн шүү дээ. Тэр үеийнхээ зураг бичлэгийг үзээд ичсэн үе бий юу?
-Хүүхэд байхад кинонд тоглосон гээд сайхан санагддаг, өөр юм бодогддоггүй байсан юм. Одоо бол хүмүүс таньж, хэлэхээр заримдаа жаахан ичнэ шүү.
-Тус кино уран бүтээл, жүжигчидтэй нь холбоотой дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-“Адтай жаалууд” киноны зарим хэсгийн зураг авалтыг хүүхдийн зуслан дээр авдаг байлаа. Тэр үеийн зураг авалт, найзуудтайгаа байсан үе хамгийн хөгжилтэй, дурсамжтай. Зусланд зураг авхуулах үедээ бусадтайгаа илүү сайн найзалж, дотно болсон.
-Заримдаа “Адтай жаалууд”-ын дуу, тоглосон киногоо сэргээж үздэг үү?
-Хүүхэд насаа дурсаад дуугаа сонсож, киногоо үзэх үе бий шүү. Гэгээлэг дурсамж сэргээд сайхан байдаг юм.
-“The Incite” хамтлагийн талаар яривал анх хэрхэн байгуулагдаж байсан бэ?
-СУИС-ийг төгсөх жилдээ ангийнхаа Ж.Мөнхбаяр, н.Бямбасанжаа найзуудтайгаа хамтарч -“The Incite” хамтлагийг байгуулсан юм. Манай хамтлагийн 'Christmas Gift', “Магадгүй” зэрэг хэд хэдэн уран бүтээл бий.
-Та “Үл тасрах аялгуу” шоунд амжилттай оролцож байсан шүү дээ. Тус тэмцээний талаар ярихгүй юу?
-Анх “Үл тасрах аялгуу” шоунд оролцох саналыг СУИС-ийн дуулаачийн мэргэжлийн багш МУСТА Б.Баасанбат багш тавьснаар энэ шоунд оролцохоор болсон. Намайг үргэлж дэмжиж итгэж байдаг МУСТА Б.Баасанбат багшдаа их баярлаж явдаг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Удахгүй шинэ уран бүтээлүүд хийх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийг хүртэл миний дуунуудыг сонсдог, намайг дэмжсээр ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. Удахгүй шинэ уран бүтээлээр эргэн уулзъя.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

| Э.ГАРЬД: “АДТАЙ ЖААЛУУД” КИНОНЫ “ЭНЭ ОХИНТОЙ” ДУУ МИНИЙ ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖУУДЫГ САНУУЛДАГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |