Олон улсын химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртсэн “Орчлон” сургуулийн аравдугаар ангийн сурагч А.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр химийн олимпиадууд дунд хамгийн хэцүү гэгддэг Менделеевийн олимпиадын хүрэл медальтай билээ.
-Олон улсын химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртсэнд нь баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Медаль авсандаа төсөөлшгүй ихээр баярлаж байгаа. Олон улсын олимпиадаас аравдугаар ангидаа медаль хүртэнэ гэдэг үнэхээр хэцүү зүйл. Боломжгүй юм мэт байсан тэр зүйлийг энэ жил хоёр хүүхэд биелүүлж, хос хүрэл медаль хүртсэн. Олон улсын шагналын тавцан дээр Монгол Улсныхаа Төрийн далбааг мандуулан гарна гэдэг амьдралд цөөхөн тохиох гайхалтай үйл явдлын нэг байх.
-Таны оролцсон хэд дахь олимпиад байсан бэ. Өмнө нь олон улсын олимпиадад оролцож байсан уу. Амжилтуудаасаа дурдвал?
-Өмнө нь олон улсын химийн олимпиадад оролцож байсан. Химийн хамгийн хэцүү олимпиад гэгддэг Менделеевийн олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн. Тус химийн олимпиадыг хэцүү гэдэг шалтгаан нь шагналт байр цөөхөн бөгөөд хүнээс химийн бүх талыг мэдлэг шаарддаг юм.
-Олимпиадад оролцохын юу нь хамгийн гоё санагддаг вэ?
-Олимпиадад оролцохын хамгийн сайхан тал нь өөртэйгөө адилхан сонирхолтой хүүхдүүдтэй танилцана. Мөн ижил түвшний хүүхдүүдтэй өрсөлдөж, өөрийгөө сорихоос гадна, хэрхэн сайжрах вэ гэдгээ мэдэж авдаг.

-Олон улсын олимпиадаас хамгийн хэцүү даалгавар болон хийж, гүйцэтгэхэд сонирхолтой даалгавар нь юу байсан бэ?
-Хими гэх нэг том сэдэвтэй ч гэсэн дотроо олон дэд сэдэвт хуваагддаг. Хүүхэд бүр дуртай сэдвээсээ хамаараад даалгавар бүр нь сонирхолтой байсан байх. Миний хувьд органик химийн даалгаврууд хамгийн сонирхолтой байлаа.
- Тус олимпиадад хэр хугацаанд бэлдсэн бэ. Олимпиадад оролцох бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Олон улсын химийн олимпиадад зургадугаар сараас эхлэн эрчимтэй бэлдэж эхэлсэн. Гэхдээ олон улсны химийн олимпиадад оролцох талаараа мэдэхээсээ өмнө жил бэлдэж байж өнөөдрийн түвшинд хүрсэн. Энэ олимпиадад ороод өөрийгөө сайжрах боломж илүү их байгаа юм байна, чадах юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн чухал хүн бол багш байдаг юм билээ. Багш маань намайг химийн хичээлд дурлуулж, миний сонирхлыг татсан учраас багш байхгүй үед ч хичээлээ хийж, зогсолтгүй хөгжихийг сурсан.
- Олон төрлийн хичээлүүд дундаас химийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах болсон шалтгаан байгаа юу?
-Химийн хичээлийг сонгож гүнзгийрүүлэн судалсан шалтгаан нь багш минь байсан. Дунд ангид байхдаа биологийн хичээлд түлхүү дуртай байсан. Сонирхол химийн сонгон гүнзгийрүүлэх ангид орж сурсан. Тэр үед багийн маань зааж байгаа арга барил, заасан хичээлүүд нь сонирхолтой санагдсан учраас үргэлжлүүлэн сурсан.

- Гэр бүлийнхэн, багш нар нь хэрхэн тусалж, дэмждэг вэ?
-Олимпиад орж, өөрийгөө сориход нөлөөлж байгаа хүн бол манай багш. Тэмцээн, уралдаанд оролцоход гэр бүл, найзууд нь дэмждэг байх хамгийн чухал юм билээ. Байнга сургалттай ядарсан байхад өгсөн дэмжлэг нь хичээлээ үргэлжлүүлэн хийх урам авдаг. Хүмүүс миний талд байж, дэмжиж байгааг мэдрэх маш урмыг өгдөг.
-Химийн хичээлийн хамгийн сонирхолтой зүйл нь юу байдаг вэ?
-химийн хичээлд дуртай гэхэд жижигхэн молекулыг харах, зурах дуртай гэж боддог. Гэтэл хими бол бидний эргэн тойронд байгаа зүйлсийг тайлбарлах боломжийг олгодог. Хүн төрөлхтний хөгжлийн түвшин хэр хол явсныг химийн хичээлийг судалж байхдаа ойлгодог. Химийн тусламжтайгаар байгаа зүйлийг хэрхэн үүсэн талаар нь судлахаас гадна шинэ зохион бүтээх боломжтой хамгийн сонирхолтой судлагдахуун.
- Хүн бүрд өөрсдийн амжилттай суралцах арга гэж байдаг шүү дээ. Таны хувьд ямар арга барилаар суралцдаг вэ?
-Бие дааж сонирхсон сэдвээ суралцах нь надад илүү үр дүнтэй санагддаг. Хурдан сурах гэж хичээхдээ бус, тухайн сэдвийг хаанаас нь ч харсан мартахгүй болтлоо давтах нь чухал. Бүх хичээл дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн бичиж тэмдэглэх нь тухайн хичээлийг тогтооход тусалдаг.
- Химийн хичээлийг сайн хийхийн тулд юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ?
-Зүгээр томьёо, онол цээжлэх нь чухал биш. Гол утга, уялдааг нь сурах хэрэгтэй. Тэгж байж суурь сайн тавигдана гэсэн үг. Энэ бүгдээс илүү хичээлдээ дуртай сонирхолтой байх юм бол хэрхэн үр дүнтэйгээр хийх аргаа сурдаг.
- Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. Ямар мэргэжил эзэмших вэ?
-Олон улсын химийн олимпиадад дахин оролцохдоо Монгол Улсдаа алтан медальтай ирэх байгаа. Мэргэжилээ сонгож чадаагүй байгаа ч химитэй холбоотой мэргэжил эзэмшинэ гэсэн бодолтой байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа дараагийн удаа илүү сайхан мэдээтэй уулзана гэж найдаж байна.
| А.АМАРТҮВШИН: ДАРААГИЙН УДАА АЛТАН МЕДАЛЬТАЙ ЭХ ОРОНДОО ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭНГҮЙЛЭН СУРАЛЦАНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |