БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн шилдгийн шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж Зүүн Азийн залуучуудын их наадамд оролцох эрхээ авсан 17 настай тамирчин Б.Баярчимэгтэй ярилцлаа.
-Таеквондогийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Баярлалаа, Солонгос Улсад зохиогдсон тэмцээнд оролцож, авахыг хүссэн медалиа авсандаа баяртай байна. Тэмцээнд оролцохоор болсон өдрөөсөө эхлээд алтан медаль, амжилтын төлөө шургуу бэлдсэн. Өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн гэр бүл, клубийн ах эгч, дасгалжуулагч Ү.Ган-Эрдэнэ, н.Мөнгөн ,н.Дүүрэнжаргал багш нартаа баярлалаа гэдгийг юун түрүүнд хэлмээр байна.
-Залуучуудын их наадамд оролцох эрхээ авсан юм билээ. Тэмцээндээ хэрхэн бэлдэж байна?
- Тэмцээний нэгдсэн бэлтгэл энэ сарын 17нд эхэлсэн. Би Солонгос Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцоод жаахан хожимдож бэлтгэл рүүгээ явж байна. Өвөрхангай аймагт 14 хоногийн бэлтгэл хийнэ. Зүүн Ази, дэлхийн аваргад эрхээ авсан хүүхдүүд нэгдсэн бэлтгэл хийж байгаа юм.

-Таеквондогоор хичээллээд хэр удаж байгаа вэ. Яагаад энэ спортыг сонгож хичээллэх болов?
-2020 оноос таеквондогоор хичээллэж эхэлсэн. Бэлтгэлд яваад удаагүй байхад цар тахлын хөл хорио гарсан болохоор чөлөөтэй бэлтгэл хийх боломжгүй болсон ч гэртээ бэлтгэлээ тасралтгүй хийсэн. Таеквондогийн спорт нь бусад спорттой харьцуулахад бүх зүйл нь хамгаалалттай тулалддаг учраас бэртэл харьцангуй бага гэж бодож сонгосон.
-Эмэгтэй хүүхэд тулааны спортоор хичээллэнэ гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
- Гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмждэг учраас эергээр хүлээж авч, дэмждэг. Спортоор хичээллэдэг тамирчин хүнд хамгийн хэцүү зүйл бол бэртэл гэмтэл байдаг. Мөн тулааны бэлтгэлтэй үед хөл гар хөхөрч, өвдөлттэй явахад жаахан хэцүү. Гэхдээ тэр нь хүртэл хааяа сайхан санагдах үе бий. Эмэгтэй хүүхэд тулааны урлагаар хичээллэх дэмий гэдэг ч биеэ хамгаалж чаддаг болсон учир айхгүйгээр сэтгэл тайван явж чаддаг.
-Олон улсын тэмцээндээ хэрхэн бэлдсэн бэ. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-БНСУ-д болсон “Seongnam open” тэмцээд ОУХМ Ү.Ган-Эрдэнэ багшийнхаа дор бэлтгэлээ базаасан. Зуны бэлтгэлийн хувьд өдөр бүр өглөө, орой тогтсон бэлтгэлээ хийдэг.

-Таеквондогийн спортоор хичээллэж эхлээд хамгийн анхны оролцсон тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?
- Хамгийн анхны тулааны тэмцээндээ цар тахлын хөл хорионоос болоод улаан бүстэй байхдаа орж байсан . “Эв нэгдэл цом 2022” тэмцээнд оролцоод алтан медаль хүртсэн. Бэлтгэл дээр хийдэг зүйлүүд, хийхийг хүссэн тоглолтоо гаргаж тоглосон учраас сэтгэл хангалуун байсан. Гэхдээ алдаа бас байсан учраас тэмцээний дараа бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй гэж бодсон доо.
-Оролцохыг хүсдэг тэмцээн бий юү?
-Тамирчин бүр олимпын наадамд оролцож, амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсдэг байх. Би таеквондогийн спортоор тууштай хичээллэж олимпын аварга болохыг хүсдэг.
-“Яг л түүн шиг болох юм сан” гэж мөрөөдөж, үлгэр жишээ авдаг тамирчин бий юү?
-Таеквондогийн Б.Намуун, П.Дүүрэнжаргал гээд олон олон тамирчдаас үлгэр дуурайлал авдаг. Хоёулаа манай багшийн шавь байгаа юм. Олон улсаас гэвэл Panipak тамирчны тоглолтод их дуртай.
-Таеквондогийн спорт амьдралд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
-Таеквондогийн спорт надад хүндлэл ,тэсвэр тэвчээр ,эрүүл чийрэг бие, бүх үед түшин нөхдийг өгсөн гэж боддог.
-Тулааны талбар дээр гараад тулалдахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Гарахаасаа өмнө сандардаг халаалтаа хийгээд дасгалжуулагчийнхаа үгийг сонсоод яг дэвжээн дээр гараад сандрахаа больчихдог. Гэхдээ тэмцээн бүр дээр өөр мэдрэмж мэдэрдэг. Тамирчин хүнд сэтгэл зүй хамгийн чухал зүйл нь байдаг.
-Таеквондог та юу гэж тайлбарлах вэ?
- Таеквондо бол хүндлэлийн спорт юм.
-Дараагийн зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?
- Хамгийн эхний зорилго бол Зүүн азийн залуучуудын наадмаас алтан медаль авахыг хүсэж байна.
.jpg)
| Б.БАЯРЧИМЭГ: ОЛИМПЫН АВАРГА БОЛЖ ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨХИЙГ ХҮСДЭГ |
|
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 14:46:38
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 14:28:22
Л.ОЮУН: ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүү цүнх авч өгөөгүй нь тогтоогдсон
2025-11-05 14:17:09
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
2025-11-05 14:11:15
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь
2025-11-05 14:07:41
С.Чинзориг, Ч.Баярмагнай нар “Гранд мастерс”-аас хүрэл медаль хүртлээ
2025-11-05 14:01:46
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо
2025-11-04 19:40:57
Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа
2025-11-04 16:15:23
М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв
2025-11-04 16:02:41
Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино
2025-11-04 15:38:14
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
2025-11-04 13:20:59
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
2025-11-04 12:16:30
Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв
2025-11-04 10:35:13
“ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв
2025-11-04 10:06:27
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 10:05:17
Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа
2025-11-04 08:48:57
ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ
2025-11-04 08:27:15
УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН
2025-11-04 07:00:58
МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД
2025-11-04 07:00:00
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-04 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2025-11-04 07:00:00
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-04 07:00:00
Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал
2025-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |