-Сайн уу. Юунд түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Анх хэдэн настайдаа кинонд дүр бүтээж байв?
-Сайн байна уу. Намайг Баярбатын Эгшиглэн гэдэг, 15 настай. Гурван хүүхэдтэй айлын том охин. “Шинэ зууны удирдагч” сургуулийн аравдугаар ангид суралцдаг. Анх 2020 онд “Шат” богино хэмжээний кинонд дүр бүтээж байсан. Тэр үед кино багийнхан ээж рүү утсаар залгаад “Танай охин “Шат” киноны дүрийн шалгаруулалтад тэнцсэн байна” гэсэн юм билээ. Анхны уран бүтээл болохоор догдлоод, гоё санагдаж байсан. Уг киноны дараа кино, драмын дугуйланд нэг жил суралцсан. Суралцсанаас хойш кинонд тоглох саналууд ирж эхэлсэн. Одоогоор “Моралаш” хүүхдийн инээдмийн цувралын нэг, хоёрдугаар бүлэг, “Fearbook-3” хүүхдийн аймшгийн, уран зөгнөлт кино болон “Нийслэл хүүхэн” киноны хоёр, гуравдугаар бүлэгт дүр бүтээсэн байна.
-Дэргэдэх хүнээсээ үлгэр дуурайлал авч, мэргэжлээ сонгосон хүн цөөнгүй байдаг. Гэр бүлд нь урлагийн хүн байдаг уу?
-Манай гэр бүлийнхэн цэрэг, цагдаагийн мэргэжилтэй. Би анх нүүр номноос кинонд дүр сонгон шалгаруулах зар хараад, өөрөө холбогдсон. Шалгаруулалтад ороод тэнцэж байлаа. Гэр бүлийнхэн маань надад урлагаар явах санал тавьж байгаагүй ээ. Багаасаа дуулах, бүжиглэх дуртай байсан болохоор өөрийн мэдэлгүй хөглөгдөөд л явчихсан байх.
-“Нийслэл хүүхэн” кинонд дүрээ чадварлаг бүтээсэн байна лээ. Кино нээлтийн дараа Эгшиглэнд ямар мэдрэмж төрж байв?
-Гадуур явж байхаар жоохон хүүхдүүд “Хо, “Нийслэл хүүхэн” киноны Хонгороо эгч явж байна” гэдэг. Ер нь энэ киногоор хүмүүс намайг их таньдаг болсон. Би кинонд тоглоод, уран бүтээлч гэж дуудуулаад, тайзан дээр үзэгчдийн өмнө зогсохыг үргэлж хүсдэг байлаа. Киногоо нээгээд мундаг ах, эгч нартайгаа зэрэгцээд зогсох мэдрэмж үнэхээр сайхан байсан. Алдартай мундаг жүжигчин болоогүй ч гэсэн бага багаар танигдаж, мөрөөдөлдөө хүрэхээр явж байгаадаа баяртай байгаа.
-Уг киноны зургийг ихэнхдээ хөдөө хийсэн байсан. Хөдөө аж ахуйтай хэр ойр өссөн бэ?
-Би хотын унаган хүүхэд, хөдөөгийн амьдралаас хол хөндий өссөн. Бид хоёр сарын хугацаанд Тэрэлжид байрлаж, зургаа авсан. Тэр хугацаанд морь унаж сурсан, монгол ахуйн талаар мэдлэг минь тэлсэн. Зураг авалтаа дуусгаад ирэхэд, гэрийнхэн болон найзууд маань “Хөдөөний охин болоод ирсэн үү” гэж асуусан. Хөдөө байх үнэхээр сайхан шүү дээ. Хаалгаа нээгээд л тал газар харагдаж, аргалын утаа үнэртээд л нэг тийм амар амгалан мэдрэмж төрдөг. “Хөдөөгийн сайхан талд зорино” дууг сонсохоор зураг авалтын үеийн бүх дурсамж нүдэнд харагддаг.
-Гэрээсээ хол ганцаараа явна гэхэд аав, ээж нь юу гэж байв?
-Намайг зураг авалттай байх үед ээж минь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан. Ээж байхгүйд нь кинонд тоглосонд их баярлаж, бас бага зэрэг санаа зовж байсан гэсэн. Тэгээд “Миний охин биеэ даасан мундаг хүүхэд болжээ” гэж хэлсэн. Анх намайг кинонд тоглоход гэр бүл маань нээх тоодоггүй байсан. Одоо харин маш их дэмждэг. Дүүгийнхээ “Манай эгч кинонд тоглосон” гээд надаар бахархаж, найзууддаа ярьж байхыг нь сонссон. Найзууд нь итгэхгүй бол “Энэ бид хоёрын хамт авхуулсан зураг” гээд л үзүүлдэг гэсэн. “Нийслэл хүүхэн” киноны бүх ангийг хүлээж, догдолж үзэхийг нь хараад хайр хүрээд, хөөрхөн байсан.
-Дүрийнхээ талаар яриач?
-Хонгорзул охин бол асрамжийн газар амьдарч байгаад айлд өргөгдөж ирсэн бүтэн өнчин хүүхэд. Гаднаа сэргэлэн цовоо, хэрсүү, ухаантай охин ч дотроо маш эмзэг дүр. Анх зураг эхлэхэд л найруулагч маань “Чи хоёр сарын турш Эгшиглэн биш, Хонгорзул шүү” гэж хэлсэн. Тэгээд л зураг авалтын турш “Хэрвээ би ийм амьдрал туулсан бол яах вэ” гэж бодож, яг л Хонгорзул мэт амьдарсан даа. Шөнө ээжийгээ зүүдэлж ярьдаг, дууддаг хэсэг хамгийн хэцүү нь байсан.
-Кино нээлтэд нь гэр бүлийнхэн нь ирсэн байсан. Тэдний үнэлгээ хэр байсан бэ?
-Аав, ээж хоёр минь кино нээлт бүрд хамт ирдэг. Тэгээд хамт зургаа авахуулаад, хадгалдаг. Кино театрт киногоо үзүүлж байхдаа өөрөөрөө жаахан бахархах мэдрэмж төрдөг. Аав, ээж “Миний охин мундаг байна. Баяр хүргэе” гээд үнсэхэд нь үнэхээр сайхан байдаг.
-Кино багийнхныхаа талаар сонирхолтой яриа дэлгээч?
-Кино цацагдсаны дараа хүмүүсээс эерэг сэтгэгдэл их ирж байсан байх даа?
-Үзэгчид Хонгорзулын дүрийг хайрлаж, өрөвдөж, өхөөрдсөн сэтгэгдлүүд их бичиж байсан. Сөрөг сэтгэгдэл бараг байгаагүй.
-Хүндэлдэг жүжигчин гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Сургуулийнхаа урлагийн үзлэгээр “Сэргээш”-ийн хэсгээс дуурайх гэж үзэж байхдаа “Ямар мундаг юм бэ” гэж харж, мэдэрч байсан хүн бол Монгол Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэг эгч. Тэр үеэс хойш Одноо эгчийг маш их хүндэлж, яг л тэр хүн шиг мундаг жүжигчин болохыг хүсдэг болсон. Харин залуу жүжигчдээс манай “Нийслэл хүүхэн” киноны Г.Мишээл эгч мундаг санагддаг.
-Дуртай хамтлаг, дуучин, кино гэвэл?
-Ковидын хөл хорионд байх үед к-поп дуу сонсох, драма үзэх дуртай болсон. “Blackpink” хамтлагт маш их дуртай. Хэрвээ Солонгост суралцвал, айдолийн шалгаруулалтад нь орж үзэхийг мөрөөддөг. Кино гэвэл, надад уянгын, хайр дурлалын сэдэвтэй киноноосоо илүү “Пэнтхаус” шиг хурц, мөрдөгчтэй, зодоонтой кино үзэх дуртай.
-Хэрвээ чамайг “Хүссэн кинондоо дүр бүтээ” гэвэл ямар дүр бүтээх вэ?
-Одон орон, сансрын тухай уран зөгнөлт кино болон Монголынхоо түүхэн кинонд дүр бүтээхийг хүсэж байна.
-Мэргэжлээ сонгосон уу. Мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Дунд ангид байхдаа Соёл Урлагийн Их Сургуульд сурна гэж боддог байлаа. Гэтэл одоо найруулагчид СУИС төгссөн жүжигчин биш, “Энэ модель манай кинонд тохирох юм байна” гэх зэргээр сонгох нь түгээмэл болсон шиг ажиглагдсан. Энэ нь надад таалагдахгүй байгаа. Тиймээс төгсөөд БНСУ эсвэл АНУ-д жүжигчин мэргэжлээр суралцахыг маш их хүсэж байгаа. Гадаадад сурахад өөр орчинд өөрийгөө өөрөөр харж, хэл сурч, олон орны найзуудтай болох гээд давуу тал их шүү дээ. Сургуулиа төгсөөд, Азидаа танигдсан жүжигчин болно гэж боддог. Дэлхийн хэмжээний кинонд дүр бүтээх бол миний мөрөөдөл. Эхлээд эх орондоо танигдах, дараа нь Ази, дэлхий гээд явахыг хүсэж, хөдөлмөрлөсөөр л байх болно.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ЭГШИГЛЭН: ААВ, ЭЭЖИЙН “МИНИЙ ОХИН МУНДАГ БАЙНА” ГЭЭД ҮНСЭХ, ОХИНООРОО БАХАРХАЖ БАЙГААГ НЬ МЭДРЭХ ХАМГИЙН САЙХАН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |