“Цаг хугацаа намайг хүлээгээгүй шиг
Чиний сэтгэл удаан байгаагүй
Өнгөрсөн гурван жил өдөр хоног бүр гунигтайгаар”
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
- Сайн байна уу, намайг Н.Эрдэнэсайхан гэдэг. “Saitama” нэрээр уран бүтээлээ гаргадаг.
-Уран бүтээлчийнхээ нэрийг яагаад “Saitama” хэмээн өгсөн юм бэ?
-“Saitama” гэж Япон Улсын нэг арал мөн алдартай анимений дүр юм л даа. Би тус аниме дүрд дуртай учраас аравдугаар ангидаа цахим сүлжээнийхээ нэрийг Saitama гэж нэрлэж байсан юм. Тэр үед уран бүтээлч болно гэж бодоогүй байсан л даа.
-Таны дуулсан “18 нас” дуу сүүлийн өдрүүдэд хит болж байгаа шүү дээ. Тус дууны тухай ярихгүй юу?
-Хувь тавилангаар болох ёстой зүйл болсон мэт санагдсан. Уран бүтээл хийж эхлээд удаагүй байгаа уран бүтээлчийн хувьд олонд хүрсэн дуу бүтээсэндээ баяртай байгаа. “18 нас” дууны аяыг өөрөө шинээр хийсэн, дууны бичлэг, mixmaster гээд бүгдийг нь өөрөө хийсэн учраас сэтгэл хангалуун байгаа.
-Алдартай дууг шинэчлэн дуулах ямар байсан бэ. “18 нас" дууг сонгосон шалтгаан байсан уу?
-Тус дууг анх бүтээж байхдаа олон нийтэд хүргэнэ гэж бодоогүй байсан. Өөрийнхөө 18 насандаа мэдэрсэн мэдрэмжээ шингээж үлдээх гэж бүтээсэн дуу л даа. Тэр үед олон нийтэд хүргэнэ гэж бодоогүй байсан учраас шинэчилж байхдаа догдлол, олны хайрыг хүртсэн хуучны уран бүтээлийг муухай хийчих вий гэсэн айдас мэдрээгүй ээ. “The Drivers” цувралын дуу болгож цахим сүлжээнд тавихдаа хүртэл demo хувилбараа оруулчихсан. Эцсийн байдлаар дахин хийсэн ч анхны мэдрэмж эхнийхийгээ гүйцэхгүй байсан мөн зарим зүйл энгийн байхдаа гоё гэж бодсон.

-Уран бүтээлээ хэзээнээс хийж эхэлсэн бэ. Анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
-Би уран бүтээл гаргаад хоёр жил болж байна. Анх хүргэлтийн ажил хийж, хөлсөнд нь авсан 3000 төгрөгөө тогтмол цуглуулж байгаад микрофон авч байлаа. Тэгээд “Дурсамж” нэртэй анхны уран бүтээлийнхээ хоолойг бичиж байлаа. Анх дуу хийгээд л өөрийгөө чадна гэдгээ мэдэрсэн.
-Ямар нэгэн продюсер, студитэй хамтарч ажилладаг уу?
- “Waple” болон “La Vie” гэсэн хоёр студитэй хамтарч уран бүтээлээ хийж байгаа. “Waple” бол би өөрийн хүмүүстэйгээ санаа зорилгоо нэгтгэн үүсгэн байгуулсан студи юм.
-Анхныхаа уран бүтээлийг цахим орчинд хуваалцахаар шийдсэн үеэ дурсахгүй юу?
-Анхны дуугаа бэлэн болсных нь дараа шууд найзууд руугаа сонсуулахаар явуулж байсан. Сонссон найзууд бүгд цахим сүлжээнд тавь гэж байсан ч устгачихсан юм. Одоо ямар нэгэн цахим сүлжээнд байдаггүй л дээ. Анхны цомогтоо албан ёсоор оруулна гэж боддог.
-Хүмүүс урлагийн хүн байх хэцүү гэж ярьдаг. Дуучин болох гараагаа амжилттай эхлүүлсэн залуу уран бүтээлчийн хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Амархан зүйлс амтгүй байдаг болохоор хэцүү байгаад нь баяртай байдаг. Нэг зүйлийнхээ төлөө шургуу зүтгэж, урам хугарч өдөр бүр тэгээс эхэлж байгаа юм шиг санагдана. Гэхдээ өөрөө дуртай бол хэчнээн хэцүү байсан ч сайхан шүү дээ.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Уран бүтээлч болно гэж боддог байсан уу?
-Багадаа ийм мэргэжилтэй хүн болно гэж боддог байгаагүй ээ. Дуу хийж, уран бүтээлч болно гэж төсөөлж байгаагүй. Анх өөрийнхөө мэдрэмжийг нэг хүнд сонсуулах гэж дуу хийсэн. Тэр үеэс надад хамгийн их таалагддаг, хэзээ ч гарч чадахгүй зүйл болсон байсан даа.
-Уран бүтээл нь “Улаанбаатар радио чарт”-ын эхний тавд багтсан байсан шүү дээ ямар мэдрэмж төрсөн бэ?
-Дараагийн уран бүтээлээ нэгдүгээр байрт заавал оруулна гэж бодсон доо.
-Тайзан дээрээс сонсогчидтойгоо уулзах ямар байгаа вэ. Ямар мэдрэмж төрж байна?
-Тайзан дээр гарахаасаа өмнө үнэхээр их сандардаг. Тэгсэн хэр нь тайзан дээр тэр олон хүний өмнө гарсны дараа сандрахаа больчихдог. Би тайзан дээр студид байхаасаа ч илүү сайн дуулдаг. Хүмүүс сайхнаар хүлээж авдаг болохоор тэр байх л даа. Тайзны гэрэл, чанга хөгжим, хүмүүсийн мэдрэмж, алга ташилт гээд бүх зүйлс гайхалтай мэдрэмж төрүүлдэг дээ.
-Ямар мэргэжилтэй вэ. Цаашид уран бүтээлчээр ажиллах уу?
-Одоогийн байдлаар уран бүтээлдээ анхаарахын тулд их сургуулиасаа чөлөө авсан байгаа. Ирээдүйд харамсахгүйн тулд хамгийн дуртай зүйлээ хийж амьдрана.Ойрын 4-5 жилдээ зөвхөн уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Таны хувьд хөгжим, уран бүтээл гэж юу вэ?
-Уран бүтээл миний хувьд том орон зай эзэлдэг. Студидээ амьдардаг. Сэрснээсээ унтах хүртлээ уран бүтээл дээрээ ажилладаг. Хөгжим бол мэдрэмж, дурсамж цуглуулагч. Хүн тухайн үедээ ямар мэдрэмжээр дууг сонсож байна тэр үеийн мэдрэмжийг нь хадгалаад үлдчихдэг. Цаг хугацаа өнгөрсний дараа дуугаа сонсоход тухайн үед авч байсан мэдрэмж шууд л мэдрэгддэг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Ойрын саруудад гурван дуу сонсогчдодоо хүргэхээр ажиллаж байна. Цаашид уран бүтээлчидтэй хамтрах болон цомгийн ажилдаа орно доо.

| Saitama буюу Н.Эрдэнэсайхан: 18 насныхаа мэдрэмжийг хадгалахын тулд энэ дууг зохиож байлаа |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |