-Сайн байна уу. Уншигчид таныг зохиолч гэдгээр нь илүүтэй мэдэх байх. Өөрийгөө хувь хүн талаас нь танилцуулаач?
-Энэхүү ярилцлагыг минь уншиж буй бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Ганцэцэг гэдэг, Дорноговь аймагт төрж, өссөн. Герман хэлний орчуулагч, хэл шинжээч мэргэжилтэй, одоогоор Эрдэнэс Тавантолгой ХК-д ажиллаж байна. Сонирхлоороо ном бичиж, фитнесээр хичээллэдэг.
-Ирээдүйн мистер 2023 тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Тайзан гарах мэдрэмж яг л зүүд мэт байсан. Хөтлөгчийн үг чихний хажуугаар өнгөрөөд, үүлэн дээр хөвж байгаа юм шиг санагдаад л...
-Тэмцээний бэлтгэл хэр хугацаанд үргэлжилсэн бэ, бэлтгэлийнхээ талаар яриач?
-Би фитнесээр тав дахь жилдээ хичээллэж байгаа. Харин сүүлийн хоёр сарын хугацаанд ажлынхаа хажуугаар өдөрт 2-3 удаа бэлтгэл хийж, тэмцээндээ бэлтгэсэн. Оффисын ажлын хажуугаар олон бэлтгэл хийх амаргүй шүү дээ. Төлөвлөгөөгөө сайн гаргаж чадсандаа баяртай байна. Ер нь аливаа зүйлийг хийхийн тулд төлөвлөгөө зохион байгуулах чадвар амжилттай болоход нөлөөлдөг байх. Өглөө 3:30 минут босоод кардио дасгал, 10:00 цагт өглөөний үндсэн бэлтгэлээ хийдэг байсан. Харин оройн 19:00 цагт сүүлийн бэлтгэлээ хийнэ. Бэлтгэл хийхэд тууштай, тэвчээртэй байдал хамгийн чухал байдаг. Нэг өдөр л бэлтгэлээ тасалж, хооллолтоо алдчих юм бол өмнөх өдрүүд маань ямар ч үр ашиггүй болно. Тэмцээнийхээ үеэр хийсэн тэмдэглэлээ удахгүй youtube суваг дээрээ оруулна. Та бүхэн сонирхож байвал үзээрэй.
-Фитнесээр хичээллэх болсон шалтгаан юу вэ?
-Эрүүл хэв маягтай болохын тулд анх явж байлаа. Дасгал хийснээр ажлын болон нийгмийн стрессээс ангижирч, бодол илүү цэгцтэй болдог.
-Анхны номоо нээх үеийн мэдрэмж сайхан байсан байхдаа, нэхэн дурсаач?
-Герман Улсад суралцаж байх хугацаандаа олж авсан ололт амжилт, туршлага дээрээ үндэслэн “Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээцгээе” гэх анхны номоо бичиж байсан. “Уншигчдад унших номыг унших болов уу, яаж хүлээж авах бол” гэсэн айдастай байлаа. Гэхдээ мөрөөдлийн нэг хэсгийг биелүүлж, дараа нь дурсах нандин дурсамжаа бүтээж чадсандаа баяртай байсан. Саяхан дөрөв дэх номоо амжилттай нээлээ.
-Таны сүүлд гаргасан “Эмэгтэйчүүдийн SINGLE нууцлаг ертөнц” гэх ном нэрээсээ эхлээд л сонирхол татаж байна. Номын талаар манай уншигчдад цухасхан ярьж өгч болох уу?
-Энэ ном зөвхөн эмэгтэй хүнд зориулагдаагүй, бүх хүнийг уншаасай гэж хүсэж байна. Тэр тусмаа эрэгтэй хүн уншвал эмэгтэй хүний сэтгэл зүй, дотоод ертөнцийг илүүтэй ойлгох байх.Би энэхүү номоо 18-55 насны эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаан дээрээ үндэслэн номоо бичсэн. Зарим эмэгтэйчүүд ганц бие байгаадаа сэтгэл дундуур “Намайг хүн тоохгүй байна” гэсэн сөрөг бодолтой амьдардаг юм шиг ажиглагдсан. Тиймээс номоороо тэдэнд урам зориг өгөх, ганц бие байхдаа ихийг хийж бүтээх сэдэл өгөхийг хүссэн.
-Хувь хүний хөгжлөөс өөр төрлийн ном бичих бодолтой байгаа юу?
-Роман бичих мөрөөдөлтэй, хэзээ нэг хэвлүүлчхээд баяртай зогсож байх болно. Үүнийгээ төлөвлөсөн байгаа.
 (52).jpg)
-Таны цахим хуудсыг харахад, оффисын ажлын хажуугаар олон зүйл амжуулж чадаж байгаа харагдаг. Олон зүйл амжуулахад сайн төлөвлөгөө чухал байх. Энэ талаар бодлоо яриа дэлгээч?
-Би төлөвлөгөөгөө долоо, долоо хоногоор нь гаргадаг. Эхлээд ажлын таван өдөр, дараа нь амралтын өдрөө төлөвлөнө. Тухайн долоо хоногт юу хамгийн чухал гэдгээ тэмдэглэнэ. Тэгээд орой бүр маргаашийнхаа төлөвлөгөөг гаргадаг. Ер нь мөрөөдөл бол төлөвлөгөө юм.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач, шинэ номын ажил эхэлсэн үү?
-Өөрийгөө илүү дайчлан бүхий л фитнесийн тэмцээнд оролцож, өөрийгөө сорьж үзэхийг хүсэж байна. Мөн эрүүл зөв хооллолт, амьдралын зөв хэвшлийн талаарх тав дахь номоо бичиж эхэлсэн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Намайг урьж, ярилцсан танай сайтын хамт олонд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье. Мөн намайг үргэлж дэмждэг гэр бүл, найз нөхөд, хамт олондоо гүн талархал илэрхийлье.
| Б.ГАНЦЭЦЭГ: “Ирээдүйн мистер 2023” тэмцээний тайзан дээр гарах мөч зүүд мэт байлаа |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |