-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Zev flim"-ийн талаар ярихгүй юу залуу жүжигчдийн байгуулсан продакшн шүү дээ. Шинэ зүйл эхлүүлэх ямар байсан бэ?
-Аливаа зүйлийг эхлүүлэхэд хэцүү болон аз жаргал мэдрүүлсэн амттай зүйлс ч олон тохионо шүү дээ. “Zev” флимийг үе тэнгийн зургаан залуу, арай ахмад, туршлагатай ах нартайгаа хамтран байгуулсан. Манай фильмийн захирал Б.Буянбат ах болон зохиолч, найруулагч Х.Чойлхагва ах болон найзуудтайгаа нэг зүгийг харж эхлүүлсэн ажил. Төдийгөөс өдий хүртэл олон зүйлийг алдаж оносон ч зорилгодоо хүрэхээр хичээж байгаа.
-"Гэгээн учрал" уран сайхны киноны талаар ярихгүй юу. Анхны ажилласан уран бүтээл нь байсан уу?
-Миний ажилласан анхны гол дүр байсан. Б.Буянбат, Х.Чойлхагва хоёр маань нэг зун хөдөө айлын найрт очсон нь энэхүү киног хийх эхлэл болсон. Залуу уран бүтээлчдэд гараа сунгаж, тусалсан зочломтгой нутгийн ард болон байгалийн гайхалтай тогтоц тэдний сэтгэлийг татсан хэрэг л дээ. Уран бүтээл хийхэд зориулсан бүх л зүйл тэнд байсан. Тиймээс бид залууст зориулсан хөгжилтэй, хөнгөн романс жанрын кино хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн дээ.
-Гол дүр дээр ажилласан талаараа ярихгүй юу. Ажилласан дүр нь танаас нь хэр өөр дүр байв. Кинонд ажиллах ямар байсан бэ?
-Анх зохиолын уншлага хийж, дүр сонгох үеэс эхлээд Бөхөөгийн дүр л биш байгаасай гэж бодсон. Учир нь надаас нэлээн өөр хүн байсан л даа. Гэхдээ нэгэнт сонгогдсон учраас “Би чадах болов уу” гэж бодохоос илүү чадахгүй байсан ч хичээгээд дүрээ сайн гаргахыг л хичээж, болгоно гэсэн сэтгэхүйгээр ажилласан даа. Киноныхоо зураг авалтыг хөдөө хийсэн учраас нэг талаараа амралт шиг л санагдсан.
-Өнгөрсөн онд нээлтээ хийсэн ''Снежинка'' уран сайхны киноны талаар яривал гол дүр дээр ажилласан шүү дээ.Тус киноны онцлог нь юу байсан бэ?
-Өвөл хийгдсэн учраас үзэхэд л сэрүүцүүлэх кино юм болов уу. Бид аль болох гэгээлэг кино хийхийг мөн үзэгчдийг бага насаар нь аялуулахыг зорьж, хичээж бүтээсэн. Манай найруулагчийн баг сайн ажиллаж, гоё шийдлүүдийг олсон, гаргасан гэж боддог.
-Жүжигчнээс гадна “Гэгээн учрал” кинонд стилист хийсэн юм билээ. Жүжигчнээс өөр ажил хийх ямар байсан бэ ?
-Тухайн үед бид байгуулагдаад удаагүй хүн хүч багатай байсан л даа. Тиймээс бүгд л давхар үүрэг хүлээсэн. Миний хувьд стилистээр ажиллах ёстой болсон. Хэт чамин хээнцэр биш өдөр тутамдаа өмсөх, энгийн загваруудыг сонгосон. Мөн харилцан тоглож байгаа жүжигчнийхээ өмсөж байгаа хувцастай зохицох хувцсыг сонгохыг хичээсэн. Давхар үүрэг хүлээх тийм ч хэцүү байгаагүй ээ.

-Яагаад жүжигчин уран бүтээлч болохоор шийдсэн бэ. Юу нөлөөлсөн бэ?
-Би багадаа сансрын нисгэгч болно гэж боддог байлаа. Сансарын нисгэгчийн тухай кино үзсээр байгаад кино урлагт татагдаж, жүжигчин болохоор шийдсэн. Аав, ээждээ хошин шог дуурайж тоглож өгдөг байлаа.Тэр бүр нь жүжигчин болох хүслийг минь илүү өдөөсөн байх. Гэр бүлийнхэн миний жүжигчин болох сонголтыг сайн дэмжсэн.
-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу. Энэ талаар төлөвлөсөн зүйл бий юү?
-Бид саяхан шинэ уран бүтээлийнхээ зураг авалтыг хийж дууссан. Эвлүүлгийнхээ ажилд идэвхтэйгээр орсон байгаа. Олон хүний хүч хөдөлмөрийн шимээр хийгдэж байгаа бүтээл. Шинэ содон зураг авалт болон зохиолч, зураачийн багийн маань хэр сайн ажилласныг тус уран бүтээлээс үзэх боломжтой.
-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч бий юу?
-Жүжигчин Брэд Питтээс үлгэр дуурайлал авдаг. Түүний тоглосон бүх киног заавал үздэг.
-Оролцсон зураг авалтууд дундаас нь таны хувьд хамгийн сонирхолтой байсан зураг авалт ямар уран бүтээлийнх вэ. Юу нь сонирхолтой байсан юм бэ?
-Шинэ уран бүтээл дээр маань буугаар бууддаг хэсэг олон гардаг. Буудаж үзэх их сонирхолтой байлаа. Багадаа буу ашиглаж байгаа кино үзээд “Энэ үнэхээр бууддаг юм байхдаа” гээд их сониучирхдаг, шимтэж үздэг байлаа. Тиймээс үргэлж сонирхдог байсан зураг авалтаа хэрхэн хийгддэгийг мэдэх их сонирхолтой, дурсамжтай байсан.
.jpg)
-Ямар дүр дээр ажиллахыг хүсдэг вэ?
-Монголд супер баатрын тухай кино, уран бүтээл байдаггүй шүү дээ. Тиймээс Монголын анхны супер баатрын дүрд ажиллахыг хүсдэг.
-"Zev flim" ирээдүйг ямар байгаасай гэж хүсэж, зорьдог вэ?
-Гэгээлэг ирээдүйг харж эхлүүлэн шүү дээ. Тиймээс “Zev” фильмийнхээ залуусыг зорьсон зорилго, мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсдэг дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.

| С.ХОНГОРХҮҮ: Сансрын нисгэгч болохыг мөрөөдөж, нисгэгчтэй кино үзсээр байгаад кино урлагт татагдсан даа |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |