“Тэнгэрийн хаяанаас илүү улаан зүрхтэй юм аа, чи
Хар шөнөөр улаан зүрхтэй эможи
Хамгийн сүүлд зөндөө үгтэй чат бичээд үлдээж байна” хэмээн дуулах уянгалаг хоолойтой, чадварлаг реппер Х.Жаргалсайхантай ярилцлаа. “Тоонот” рекордсын залуу уран бүтээлч түүнийг сонсогчид нь Chill Jagaa нэрээр нь сайн таних билээ.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Хүрэлбаатарын Жаргалсайхан гэдэг. Уран бүтээлээ Chill Jagaa нэрээр гаргадаг.
-Яагаад уран бүтээлч болохоор шийдсэн бэ?
-Дуу хөгжимд багаасаа дуртай, миний сонирхлыг хамгийн их татдаг зүйл байсан. Өсвөр наснаасаа шүлэг бичиж, энэ талаар сонирхож эхэлсэн. Яг тэр үедээ нэг охинд сэтгэлтэй болсон юм. Түүнд зориулж дуу хийсэн. Хэдийгээр миний сэтгэлийг хүлээж аваагүй ч намайг дуучин болоход их нөлөөлж, эхлэлийг минь тавьсан юм шиг санагддаг.
-Тоонот рекордст хэрхэн орсон бэ. Залуу уран бүтээлчийн хувьд хамтарч, дэмжих хамт олонтой байхын давуу тал олон уу?
-Урлагт хөл тавиад удаагүй залуу уран бүтээлчийн хувьд анхны гараагаа Тоонот рекордсоос эхэлсэнээ үнэхээр азтай хэрэг гэж боддог. Тоонотын уран бүтээлчид хамт олон гэхээсээ илүү ах шиг байдаг, тэднээс суралцах, үлгэр дуурайлал авах зүйл үнэхээр олон бий. Ах нарынхаа хийж байгаа уран бүтээлийн харж, сонсдог учраас өөрийгөө илүү дайчилж, олон чанартай уран бүтээл гаргахыг зорих нөлөө үзүүлдэг.
 Instagram.png)
-Уран бүтээлч, дуучин болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Өөрийн сонирхол, хүсэл мөрөөдлөөр энэ салбарыг сонгосон. Гэхдээ реппер ThunderZ ах уран бүтээлч болоход илүү нөлөөлсөн .
-Хамгийн анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юү. Эхлэл ямар байсан бэ?
-Миний хамгийн анхны уран бүтээл “Байрны залуу” нэртэйгээр гарсан. Шинэ youtube суваг нээгээд, өөрийн нэр дээр уран бүтээл хийж гаргах сайхан байсан. Дуучин болох эхлэлээ тавьж байна шүү дээ. Ер нь анхны гэх тодотголтой бүх л мэдрэмж гоё, сайхан байдаг юм шиг санагддаг.
-Сонсогчидтойгоо уулзсан анхны тайз нь хэзээ байсан бэ. Тайзан дээрээс авсан мэдрэмж ямар байсан бэ?
-“Байрны залуу” дуугаа олон нийтэд хүргээд удаагүй байхад Тоонот 21x21 аялан тоглолт эхэлсэн. Бидний хамгийн эхний зогсоол, миний хамгийн анхны тайз Өвөрхангай аймагт байсан. аялан тоглолтын үеэр би тоглолтоо нээж хамгийн эхэнд гарч уран бүтээлээ хүргэдэг байсан учраас сандарч догдолж байснаа хамгийн сайн санаж байна.
- Дуу хөгжим таны хувьд юу вэ?
-Дуу, хөгжим миний хувьд зүгээр нэг хийчихдэг сонирхол төдий зүйл биш. Миний амьдралын нэг хэсэг болсон утга учиртай зүйл.
-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч байгаа юу?
-Гадаад, дотоодын олон уран бүтээлчдийг сонсдог. Тэдний хэрхэн ажиллаж байгааг, уран бүтээлдээ хэрхэн хандаж байгаа, ямар мэдрэмжтэй, ямар төрлийн дууг сонсогчдод хүргэж байн гэдгийг сайн харж, ажигладаг. Тэр бүрээс өөрийн уран бүтээлээ хийх сэдэл, мэдрэмжийг олж авдаг.
-Залуу дуучны хувьд ямар уран бүтээлч байхыг хүсэж, зорьдог вэ?
-Бид бүгд өөр өөрсдийн дууны аяыг хийж, үгээ зохиодог. Тиймээс уран бүтээлч бүрээс харилцан адилгүй уран бүтээл гарна. Илэрхийлэх мэдрэмж, утга санаа өөрсдийг нь илэрхийлж байдаг. Миний хувьд хиймэл, мэдрэмж хөглөхгүй, өөрийгөө бас сонсогчдыг хуурсан уран бүтээл гаргахгүй байх хэрэгтэй гэж боддог.
.jpg)
-Уран бүтээлээрээ дамжуулж сонсогчдодоо ямар мэдрэмж өгөхийг хүсдэг вэ?
-Тухайн үед мэдэрсэн мэдрэмжийг дуу хөгжмөөр дамжуулан илэрхийлэхийг л хичээдэг дээ.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Чанартай, хүний сэтгэлд хүрсэн дуунуудыг сонсогчдодоо хүргэхийг л хамгийн эхэнд зорьж байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Х.Жаргалсайхан буюу Jagaa: Сэтгэлтэй охиндоо зориулж бичсэн шүлэг дуучин болох эхлэлийг тавьсан |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |