-Сайн байна уу. Хэзээнээс косплей сонирхож эхэлсэн бэ?
-Би Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг. Сонирхлоороо дөрөв дэх жилдээ косплей хийж байна. Ахлах ангид байхдаа сайн үйлсийн аянд дуулга хийж өмссөн юм. Тэр цагаас хойш яаж хөгжүүлж болох уу гэж судалсаар байгаад косплейд дурласан даа. Миний хувьд хувцас огт хийдэггүй, дуулга, зэвсэг хийдэг.
-Анх хэзээ косплейн өдөрлөгт оролцож байв?
-Косплей хийж эхлээд жилийн дараа үйл ажиллагаанд оролцсон. Сайн хийж чадаагүй болохоор ичээд байсан ч дэмжиж байсан хүмүүсийг хараад их урам авсан даа. Хүмүүс “Гоё болсон байна, сонирхолтой юм аа” гэж байсан.

-Косплейг хүмүүс этгээд гэж хардаг байсан үе саяхан. Гэр бүлийнхэн нь хэр ойлгож, дэмждэг байв?
-Өрөөндөө косплей хийж байхад гэрийнхэн хаалга тогшихоор нь шууд л бүх юмаа хамаад, далд хийдэг байсан. Сүүлдээ анзаараад “Чи юу хийгээд байгаа юм” гээд үл ойшоосон байдалтай хүлээж авсан. Дараа нь “Хэрэггүй хог хийлээ” гэдэг болсон. Тэгээд тэмцээнд оролцоод, байр эзэлсэн чинь дэмжиж эхэлсэн.
-Ямар тэмцээн юм бэ, үйл ажиллагааны үеэр болдог уу?
-Косплей сонирхдог хүмүүс нэгдээд, баг байгуулж хоорондоо тэмцээн зохион байгуулдаг. Хэдий өндөр шагналтай биш ч зардлаа нөхөөд, сонирхолтой байдаг. Тэрнээсээ аз жаргал мэдэрдэг гэх үү дээ. Бусад оронд бол хөгжил нь дээд цэгтээ хүрээд, ажил болчихсон байдаг. Манай улсад бага хугацаанд хурдацтай хөгжиж байгаад баяртай байгаа. Ер нь их үнэтэй хобби. Нэг бүтээл хийхэд дунджаар 200-300 мянган төгрөг зарцуулагдана. Хэдий орлого олохгүй ч загвар гаргаж, төвлөрч суух, өнгө кодлох гээд олон зүйл сурсан.
-Царай болон жинхэнэ нэрээ нууцалдаг байсан гэж сонссон. Яагаад тэгдэг байсан юм бэ?
-Хоёр жилийн хугацаанд тийм байдалтай байсан. Тухайн үед би нийгмийн харилцаанд орох дургүй, цахим сүлжээнд өөрийнхөө зургийг огт оруулдаггүй байлаа. Тэгээд Chinbalus гэдэг нэрээрээ косплейн зургаа оруулж эхэлсэн. Үүнээс хойш косплейгаар дамжуулан найз нөхөдтэй болж, өөрийгөө бага багаар нээсэн. Ер нь косплей бол намайг шинээр бүтээсэн урлаг юм.
-Дуулга болон зэвсэг хийхэд хэр хүндрэлтэй байдаг вэ. Нэлээд нарийн ажиллагаа шаарддаг юм шиг харагдсан.
-Косплей хийхэд зориулагдсан зориулалтын материал манай улсад байдаггүй. Анх яаж, юугаар хийхээ мэдэхгүй хэцүү байсан. Дөрвөн жил тасралтгүй хийгээд ирэхээр юугаар орлуулах уу, ямар материал ашиглах уу гэдгийг хараад л мэддэг болсон. Бүх зүйлийг нь нэг бүрчлэн гараараа хийдэг болохоор ажиллагаа, цаг хугацаа их ордог.
-Ихэвчлэн ямар материалаар хийдэг вэ?
-Гутал, тавчикны ул хийдэг материалыг зөөлрүүлж, хэлбэрт оруулж хийнэ. Гутлын цавуу, тарган цавуу, зургийн будаг гээд гар доорх материалаар л хийнэ. Яг хүссэн өнгө, загвараа гаргах гэж олон удаа оролдоно, бүтэлгүйтнэ.
-Нэг косплейг бүтээхэд хэдэн хоног шаардагддаг вэ?
-Чөлөөт цагаараа хийдэг болохоор жаахан удах үе бий. Яарахгүй хийх тусам чанартай бүтээл гарна. Хичээлээ амрахаар өдөржин л ширээнийхээ ард суучихсан байдаг. Төвлөрөөд суухаар цаг өнгөрснийг ч анзаардаггүй.
-Анеми үздэг үү, дүрүүдээ хэрхэн сонгодог вэ?
-Ихэнх косплей хийдэг хүмүүс анеми үздэг, бүр донтчихсон байдаг. Миний хувьд анеми үздэггүй. Тоглоомын дүрээр ихэвчлэн хийдэг. Хэрэв тэмцээнд оролцохоор болоод анеми дүрийн зэвсэг хийхээр болбол судалгаа хийдэг дээ. Эхлээд өөр хүн энэ дүрийг хийсэн байна уу, хүн өмсөж, хэрэглэж болох уу гээд хайна. Ер нь хийхээс илүү судлахад их цаг шаардагдана.
-Хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар яриа дэлгээч?
-“Japan pop” гээд хамгийн өндөр шагналтай тэмцээн байдаг. Би сүүлд 70 гаруй оролцогчоос түрүүлээд, Япон Улсад долоо хоног аялаад ирсэн. Үнэхээр сайхан мэдрэмж байсан. Өнгөрсөн жил заавал түрүүлнэ дээ гээд гарч байлаа.
-Косплей сонирхож эхэлж байгаа дүү нартаа юу зөвлөмөөр байна вэ?
-Намайг анх сонирхож эхэлж байхад зааж, зөвлөж өгөх хүн байдаггүй байсан. Хэрвээ хүсвэл надтай холбогдоод, хүссэн зүйлээ асууж болно шүү. Тууштай байгаарай, гэхдээ үнэтэй хобби гэдгийг мартаж болохгүй. Амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Энэ сарын 25-нд болох үйл ажиллагаанд урьж байна.


| CHINBALUS: КОСПЛЕЙ БОЛ НАМАЙГ ШИНЭЭР БҮТЭЭСЭН УРЛАГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |