-Танд энэ өдрийн мэнд хүргэе. АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан "World fashion festival awards","Fashion Factor" загварын шоунд амжилттай оролцсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, намайг Э.Намуужин гэдэг. Би сүлжмэлийн технологич, инженер мэргэжилтэй. Инженерээр ажиллахын хажуугаар сонирхлоороо фото моделиор ажилладаг. “Hatun” агентлагт фото моделиор ажиллаад гурван жил болж байна. Гэхдээ энэ гурван жилийн хугацаанд загварын салбарт ажиллахдаа хэд хэдэн удаа тайзны алхаа хийж, загварын шоунд оролцож байсан.
-Дэлхийн алдартай загварын шоуны тайзнаа алхах ямар байсан бэ?
-Энэ загварын шоунаас их урам авсан. Дэлхийн алдартай өндөр зэрэглэлийн моделиудтай мөр зэрэгцэн алхах хамгийн сайхан байлаа. Тэр дундаа загвар зохион бүтээгчид намайг сонгож, урласан хувцсыг нь өмсөж, алхах боломж олгосон нь үнэхээр нэр төрийн хэрэг. Манай баг Франц Улсад болох загвар зохион бүтээгч "Grace Moon"-ий загварын шоунд оролцох урилга авсан. Би намхан гэж өөрийгөө хойш татаж, сул тал дээрээ хэт анхаарал хандуулж болохгүй шүү яг гэдгийг харуулахыг хүссэн. Тайзан дээр гарч алхалт хийхийн өмнө сандарсан. Гэхдээ бид Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа учраас алдаж хазгай гишгэх эрх байхгүй гэдгийг хамгийн сайн ухамсарласан. Мөн "гадаадын загварын шоунд оролцож байгаа шүү" гэж өөртөө ачаалал өгөлгүйгээр илүү мэргэжлийн хандаж, ур чадвараа бүрэн харуулж, гүйцэтгэл сайтай байхыг хичээсэн.
.jpg)
-Яагаад загвар өмсөгч болохыг хүссэн юм бэ?
-Багасаа хувцас загварт дуртай байсан. Дунд ангид байхдаа үеийнхэн дундаа өндөр нуруутайд тооцогдож, загварын дугуйланд явдаг байсан юм. Сүүлд өсөлт зогсчихсон л доо. Гэхдээ загварын салбарт ажиллахын хүссэн хэвээрээ байсан. Зураг авалтад тохирсон царайны төрх гэж байдаг юм билээ. Надад “Hatun” агентлагийн бүх насныханд зориулсан, өндөр харгалзахгүй, хүн бүр модель гэсэн үг сэтгэлд тод үлдсэн. Захирал, багшынхаа тавьсан саналын дагуу агентлагтаа орж ирэхдээ шууд дууны зураг авалтад оролцох болсон юм. Нэг талаараа том сорилт болохоос гадна надад итгэсэн итгэл нь урам өгсөн. Тэгээд бусдаас онцгойрох давуу тал болох зүйл хэрэгтэй юм шиг санагдаад make- up артистаар сурсан.
-Фото моделийн онцлог нь юу байдаг вэ?
-Фото модель, тайзны загвар өмсөгчид адилхан биедээ анхаарч, өмссөн хувцас, бүтээгдэхүүнээ сурталчлах, “амилуулах” үүрэгтэй. Фото моделийн давуу тал, гол ялгардаг шинж нь та өндөр, туранхай байх шаардлагагүй. Гол нь орчин, өмссөн хувцсаа мэдэрч онцлогийг нь илэрхийлж зураг авхуулж чаддаг байх хэрэгтэй. Тольтой их харьцаж, аль өнцгөөс хамгийн сайхан харагддагаа мэдэх хэрэгтэй. Жүжиглэлт сайн байх ёстой. Мөн нүүрээ олон төрлөөр хувиргаж буддаг учраас нүүрний ясны бүтэц чухал юм шиг санагддаг.
.jpg)
-Хамгийн дурсамжтай зураг авалтаасаа хуваалцахгүй юү?
-Би "Hatun" агентлагаараа дамжуулан УИД-ийн “Номин” холдингийн моделиор ажиллаад жил гаран болж байгаа. Улсдаа нэр хүндтэй дэлгүүрийн нүүр царайгаар ажиллах сайхан байсан. Баяр бүрээр шинэ зураг авалтад орно. Тэр дундаас эмэгтэйчүүдийн баярт зориулан хийсэн дүрс бичлэг байдаг юм. Эмэгтэй хүний амьдралын бүх л нандин мөчийг харуулсан тэр сурталчилган дээр өөрийнхөө хамгийн том мөрөөдлийн биелүүлж балетчин болж зураг авалтад орсон. Үүнээс гадна охид бүрийн хүсдэг үлгэрийн мэт хуримын даашинз өмссөн. Хэрэв сул талаасаа болж хойш сууж фото модель болоогүй бол би мөрөөдлөө биелүүлж чадах байсан эсэх нь эргэлзээтэй шүү дээ.
-Дараагийн зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Фото моделиор илүү сайн ажиллахын зэрэгцээ хувь хүнээ илүү хөгжүүлэхийг бодож байгаа. Дахин олон улсын тайзан дээр гарах зорилго, хүсэл бий. Мөн Дубай хотод нүүр будалтын мэргэжилтнүүд дутагдаж байгааг анзаарсан учир өөрийгөө илүү хөгжүүлж, энэ салбарт ажиллаж үзэхийг хүсэж байна. Намхан нуруутай модель загварын тайзан дээр алхах боломжтой гэдгийг дахин харуулахыг хүсэж байна. Мөн энэ дашрамд намайг дэмждэг гэр бүлийнхэн, Б.Гантогоо миссдээ талархаж байгаагаа хэлмээр байна. Би энэ хүмүүсийн ачаар мөрөөдлөө биелүүлж байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
(1).jpg)
| Э.НАМУУЖИН: Фото модель загварын тайзан дээр алхах боломжтойг харуулж чадсан |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |