-Тэмцээндээ амжилттай оролцоод ирсэн Г.Хөх-Ирмүүнгоодоо баяр хүргэе. Олон улсын “The Welsh Spectacular” тэмцээнд амжилттай оролцож гурван алтан медаль хүртэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Шагнал гардуулахаар миний нэрийг дуудах үед баярлаад байгаа хэр нь сандраад ч байгаа юм шиг сонин мэдрэмж авсан. Медалиа хараад “Би бүх хүчээ дайчилж чадсан учраас медаль хүртэж чадлаа” гэж бодсон. Анх удаа олон улсын тэмцээнд оролцсон учраас туршлага хуримтлуулах сайхан боломж байлаа. Цаашид оролцох тэмцээндээ алдаанаасаа суралцаж, илүү хичээнэ гэж бодсон доо. Шагнал авч байх үедээ багшийгаа, гэр бүлээ бодсон. Миний амжилтад багшийн минь хүч хөдөлмөр, хичээл зүтгэл ч багтсан шүү дээ. Багш минь намайг тайзан дээр гаргаж, түүний ачаар би медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх боломжтой болсон учраас баярласан. Надад шантрах үе олон гарсан. Тэр бүрд намайг дэмжсэн ээж, аав, багшийнхаа итгэлийг алдаагүй дээ баярласан.
-“The Welsh Spectacular” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон оо мэдэх ямар байсан бэ?
-Өмнө нь клубийнхээ нэрэмжит тэмцээнд л оролцож үзсэн учраас нэр хүндтэй олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсноо мэдэх гайхалтай байсан. Бүжгийн талбай дээр Монгол Улсаа төлөөлөн гарахад өөрөөрөө, багшаараа бахархсан.
-Бүжгийн урлагийн юу нь чиний сонирхлыг татсан юм бэ?
-Бүжиглэж байгаа хүний гарын хөдөлгөөн, өмссөн хувцас нь гоё харагдсан учраас бүжгийн спортоор хичээллэж эхэлсэн. Олон бүжгийн төрлүүдээс цэнгээнт бүжгийг сонгосон шалтгаан нь эмэгтэй хүний гоо сайхныг хамгийн тод харуулж байгаа юм шиг санагдсан.
-Багаасаа хүссэн спортоороо хичээллэх ямар байсан бэ. Анх эхлэхэд бэрхшээлтэй санагдсан зүйл байгаа юу?
-Хийж байгаа зүйлдээ дуртай байвал юу ч хий гэсэн хийгээд, хичээгээд л байдаг юм билээ. Дуртай учраас бэрхшээлтэй санагдсан зүйл гарсан ч даваад гарч чаддаг. Би бэрхшээл, асуудлыг өөртөө итгэх итгэл, зорилго, хариуцлагаар давж гардаг.
(1).jpg)
-Олон улсын тэмцээнээс гурван алтан медалийн эзэн болоод ангидаа очиход найзууд нь яаж хүлээж авсан бэ?
-Бүгд баяр хүргэсэн. Намайг сургууль руу орсон чинь бүгд угтаж аваад “Баяр хүргэе, Ирмүүнгоо” гээд алга ташсан. Ангийн багш “Ямар мундаг юм бэ, баяр хүргэе” гэсэн. Хүмүүсийн баяр хүргэж байгааг хараад баярлаж, цаашид илүү хичээх урам авсан.
-Найзууддаа бүжгийн хөдөлгөөнөөс зааж өгдөг үү?
-Намайг сунгалт хийж байгааг хараад “Яаж хийсэн бэ, заагаад өгөөч” гэдэг. Тэр үед нь хэрхэн аюугүйгээр хийхийг нь зааж өгдөг. Найзууддаа зааж өгөх, хийж чадах зүйлтэй байгаадаа баярладаг.
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Өдөр бүр, цаг тутамд бэлтгэлээ хийдэг, хийхийг хичээдэг. Миний бараг зуршил шиг болчихсон. Гэртээ зүгээр сууж чадахгүй хөдөлгөөнөө давтаж байдаг. Хамгийн ихдээ арван цаг, багадаа хоёр цаг бэлтгэл хийдэг.
-Хэнээс хамгийн үлгэр дуурайлал авдаг вэ?
- Би хамт бүжгээр хичээллэдэг дүү нараасаа үлгэр дуурайлал авдаг. Клубийн гишүүдээс сурах зүйл олон бий. Нэг удаа шантраад уйлаад сууж байхад найз минь ирээд “Нэг жижигхэн даваа давахад дахиад нэг даваа гарч ирдэг. Гарч ирсэн бэрхшээл бүрийг чи давж чадвал амжилтад хүрнэ” гэж хэлсэн. Тэр үгнээс үнэхээр их урам авсан. Өөр хүүхдийн хийж чадаж байгаа хөдөлгөөнийг би чадахгүй байвал асууж заалгадаг. Мэдэхгүй зүйлээ хэзээ ч асуухаасаа ичиж болохгүй юм билээ.
-Бүжгээр хичээллэснээр чамд ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?
-Хүн биеийн галбир, гоо зүйгээ хэзээ ч голж болохгүй гэдгийг ойлгосон. Өөрийгөө хэзээ ч голж болохгүй үргэлж итгэлтэй байх хэрэгтэй юм билээ. Бүжгээр хичээллэснээр биеэ дааж сурдаг. Гоо зүйдээ анхаарахаас гадна муу зуршилтай болохоос сэргийлдэг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
-Би бүжиглэх дуртай. Тиймээс ирээдүйд багш шигээ мундаг бүжгийн багш, сайн тамирчин болохыг хүсэж байгаа. Намайг том болох хүртэл олон сайн, муу зүйл тохиолдох байх. Тэр бүрийг даван туулж, сайн болох миний хамгийн том зорилго.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Зорьсондоо хүрсэн мундаг бүжигчин болоорой.
-Баярлалаа.
| Г.ХӨХ-ИРМҮҮНГОО: Эмэгтэй хүний гоо сайхныг харуулдаг учраас бүжиглэх дуртай |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |