Залуу уран бүтээлч Л.Гантулгатай уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг 2012 онд МУУГЗ С.Сугар багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлийг төгсчээ. Түүний бага нас Улаанбаатар хотод ээж, ахын хамт өнгөрчээ.
-Сайн байна уу. Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү. Таныг бид ихэвчлэн дурлалт залуу, хүү, найзын дүрээр мэднэ. Харин энэхүү NO RULES кинонд ямар дүрд ажилласан бэ?
-“Oi” продакшны уран бүтээл болох “No rules 2” цувралд тоглолоо. Миний хувь өмнөх бүлэгт байгаагүй, Зоригт гэх шударга үнэний төлөө явж буй залуугийн дүрийг бүтээсэн. Оюутан цагийн найзуудтайгаа хамтарч уран бүтээл хийх, дурсамжтай сайхан байлаа.Кино нээгдэхгүй болоогүй учир дүрийн талаар болон киноны тухай дэлгэрэнгүй ярьж болохгүй байна.

-Хүний амьдрал дурсамжуудын хэлхээс гэдэг. Анхны бүхэн сэтгэлд тод үлдэг байх, анхны уран бүтээлийнхээ талаар дурсамжаа манай уншигчдад хуваалцаач?
-Сургуулиа төгсөсний дараа МҮОНТ-ээс залгаад “Бид 30 ангитай кино хийх гэж байна, ирээд проб өгөөч ээ” гэсний дагуу очоод тэнцсэн. Бараг дөрвөн сар зураг авалт үргэлжилсэн. Анх өөрийнхөө дэлгэцээр харах, маш эвгүй ичээд байсан. Гэхдээ одоо ч тэр мэдрэмж байдаг. Эзэмшсэн мэргэжлээ хүнд хэцүү гээд байх нь надад утгагүй санагддаг. Ямар ч мэргэжилд хэцүү үе зөндөө тохиолдоно. Жүжигчин хүн уран бүтээл дээрээ нойр хоолгүй, баг хамт олноороо хичээцгээдэг. Тэнд хувийн амбиц гэсэн зүйл байдаггүй. Багаараа ажиллаж байгаа болохоор тийм ааш зан гаргах хэрэггүй байдаг. Бас ажилсаг байх хэрэгтэй, чадахгүйгээс чадах хүртлээ хичээх хэрэгтэй. Бахархууштай зүйл гэвэл уран бүтээлээ дуусаад, үзэх л хамгийн гоё байдаг.
-Та “Тэртээх ертөнцийн хөгжимчин” МУСК-ны гол дүрийг бүтээсэн байдаг. Ингэхэд хөгжим тоглодог уу?
-Би төгөлдөр хуурыг өөрийнхөө хэмжээнд тоглочихдог, гэхдээ нэг их мундаг биш л дээ.
-Та жүжиглэхээс гадна загварын салбарт ажиллаж байгаа харагддаг. Загварын салбарт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Хааяа урилга ирсэн тохиолдолд зураг авалтад ордог. Би өөрийгөө загвар өмсөгч гэж хэлэх дургүй.
-Хүн бүрд л эхлэл бий. Магад бид хаанаас эхэлснээ мэдэж гэмээнэ цааш алхдаг байх. Энэ ч утгаар та яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ. Хэн нэгэн хөтөлсөн болов уу?
-Хүүхэд байхдаа сургуулийнхаа урлагийн наадамд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Яагаад ч юм урлаг нэг тийм сайхан мэдрэмж төрүүлдэг. Манай гэр бүлд урлагийн мэргэжилтэй хүн байхгүй. Одоо цагийн жүжигчдээс С.Болд-Эрдэнэ ахыг хүндэлж, уран бүтээлүүдийг нь үзэх дуртай. Дүрээ өөрөөрөө дамжуулан илрүүлж, гаргаж ирж байгаа байдал, харизм нь таалагддаг.
-Хувь хүн талаасаа яриа дэлгээч, Та өөрийгөө ямархуу зан ааштай хүн гэж боддог вэ?
-Би Өмнөговь аймагт төрсөн, гурван настайдаа Улаанбаатар хотод нүүж ирсэн. 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Манай ах монголын номер нэг ширээний теннисчин Л.Алтантулга гэдэг хүн байдаг. Ээж маань нягтлан бодогч мэргэжилтэй хүн бий. Миний бага нас тийм ч дардан байгаагүй, яриад байхаар тийм сайхан түүх байхгүй. Гэхдээ буруу замаар яваагүйдээ баярлаж, явдаг. Манайх их нүүж суудаг айл байсан. Миний яваагүй арван жил, очоогүй дүүрэг гэж байхгүй. Ээж хаашаа нүүнэ, дагаад л нүүнэ. Би ээжтэйгээ, ахтайгаа ам бүл гурвуулаа амьдардаг. Бид гурав хэлхэлдээд нүүгээд л, нүүгээд л байдаг байсан болохоор нүүж суусаар хүүхэд нас өнгөрсөн дөө. Надад энэ байранд өсөөд, тэр хүүхдүүдтэй найз болоод энэ тэр гэсэн юм байдаггүй. Байнгын нүүж байсан болохоор энд тэнд найзуудтай.
-Цаашид юунд зорьж, тэмүүлж явна. Үзэгчид магад Л.Гантулгаас уран бүтээлийн тэсрэлт, дүрийн өөр хувилбарыг хүлээж байж мэдэх юм?
-Үзэгчдийн зэвүүцлийг хүргэсэн эсрэг дүр бүтээж, бие даасан уран бүтээл хийхийг зорьж байгаа. Оюутан байхаасаа би эсрэг талын дүрд тоглох юмсан гэж боддог байсан. Гэтэл надад ирж байгаа, санал тавьж байгаа кинонууд дандаа л эерэг, зөөлөн, хайртай залуугийн дүр, ээжийн сайн хүү, хөгжим тоглодог залуу, ажлаас айдаг гэх мэт амьдралд ойрхон дүрүүд ирдэг.

| ЖҮЖИГЧИН Л.ГАНТУЛГА: Үзэгчдийн зэвүүцлийг хүргэсэн эсрэг дүр бүтээж, бие даасан уран бүтээл хийхийг зорьж байгаа |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |