-“Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Монгол Улсын хэмжээнд цөөн хүүхдийг спортын оны онцлохоор тодорхойлж, шилдгээр шалгаруулдаг учраас тус шагналын эзэн болсондоо үнэхээр баяртай байгаа. Үнэхээр нэр хүндтэй шагнал шүү дээ. Мөн шагнал авч буй хүүхдүүдийн амжилтуудыг сонсоод үеийн найзуудаараа бахархсан.
-Шагнал авах болсон талаараа хэзээ мэдсэн бэ. Баярт мэдээгээ хамгийн эхэнд хэнтэй хуваалцсан бэ?
-Шагнал гардуулах ёслолоос гурав хоногийн өмнө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдож шалгарсан талаар хэлж, баяр хүргэсэн. Өөртөө итгэлгүй хэсэг зогссоны эцэст гэр бүл болон багш нартаа дуулгаж, баярт мөчөө хуваалцсан.
-Самбо, жүдо бөхөөр хичээллээд удаж байгаа юу. Яагаад тус спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Аав минь жүдо, самбо бөхийн дасгалжуулагч, найзууд дунд ч энэхүү спортоор хичээллэдэг хүүхэд бий. Дотнын хүмүүсийнхээ бэлтгэл хийж байгааг хараад сонирхож эхэлсэн. Тус спортоор хичээллээд гурван жил болжээ.
Жүдо бөхөөр хичээллэж эхлэхээсээ өмнө телевизороор жүдогийн цэнхэр өмсгөлтэй охины барилдааныг үзэж байсан юм. Хэн гэдэг тамирчин байсныг нь санадаггүй ч цэнхэр өмсгөл, тэр үед хийсэн мэх нь дурсамжид тод үлдсэн. Тухайн үед тэр охины барилдаан жүдо бөхийг хамгийн сайхан спорт гэж мэдрүүлсэн. Тэр үеийн цэнхэр өмсгөл санаанаас гардаггүй учраас би цэнхэр өмсгөлтэй барилдах дуртай.
(6).jpg)
-Жүдо, самбо бөхөөр хичээллэх хугацаандаа гаргасан амжилтуудаасаа дурдахгүй юу?
-Өнгөрсөн тавдугаар сард Франц Улсад зохиогдсон "Сурагчдын19 дүгээр олимп"-д жүдо бөхийн 57 килограммын жинд барилдаж, хүрэл медаль хүрсэн. Дараа сард нь самбо бөхийн “Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн"-ий дэд байрт шалгарсан. Мөн Монгол Улсын самбо бөхийн залуучуудын улсын аваргаас алтан медаль хүртсэн.
-Олон улсын тэмцээнд амжилт гаргах ямар байсан бэ. Гаднын тамирчидтай хүч үзэх нь нэг талаараа туршлага болдог уу?
-Олон улсын тэмцээнээс медаль хүртэж, улсынхаа төрийн далбааг мандуулж, нэрээ дуудуулна гэдэг тамирчин бүрийн хамгийн бахархалтай мөч байх. Олон улсын тамирчидтай барилдаж үзсэнээр юун дээр алдаж байгаагаа илүү анзаарч, туршлага хуримтлуулдаг. Улсынхаа нэг тамирчинтай 2-3 удаа барилддаг учир тус тамирчны барилдааны техникийг мэддэг. Харин гадаад танихгүй тамирчинтай барилдахад түүний барилдааныг тооцоолох боломжгүй үргэлжилдэг учраас илүү хянуур барилддаг.
-Бөхийн спортоор хичээллэхийн хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Жүдо бол тамирчнаас хүч, ухаан, авхаалж самбаа сорьсон спорт байдаг. Бэлтгэлийн дараа хөлс гарч, булгарсан биетэй гэртээ харих үедээ сайжирч байгаагаа мэдэрч илүү эрч хүчтэй болдог. Дараагийн бэлтгэлийн эрч хүчийг тэгж авдаг юм шиг санагддаг.
-Үлгэр дууриалал авдаг, барилдааныг нь шимтэн үздэг тамирчин бий юү?
-Японы жүдо бөхийн тамирчин Жоширо Маруямагаас үлгэр дууриалал авдаг. Барилдаан бүрийг нь шимтэн үзэж, мэхнээс нь суралцахыг хичээдэг.
-Аав нь хичээллэдэг спортынх нь дасгалжуулагч байхын давуу тал бий юү?
-Дасгалжуулагч учраас илүү тулж ажилладаг. Бэлтгэлээс гадуур гэртээ байх үед барилдаан, мэхний талаар зөвлөгөө өгдөг. Хамтдаа барилдаан үзэж, дараагийн барилдааны төлөвлөгөө боловсруулдаг.
(7).jpg)
-Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөх юм билээ. Цаашид спортоороо дагнан хичээллэх үү, эсвэл өөр мэргэжил эзэмшихээр төлөвлөсөн үү?
-Спортоороо үргэлжлүүлэн илүү явах бодол бий. Гэхдээ миний хувьд спорт гэдэг залуу насны мэргэжил юм шиг санагддаг. Би жүдогоор хичээллэхээсээ өмнө инженер болно гэж боддог байсан учраас физик, хими, шинжлэх ухааны хичээл илүү давтдаг байсан. Спортоо орхилгүйгээр давхар инженерээр сурна. Мөн тамирчин хүн гадаадын улс руу тэмцээнд их явдаг учир хэлний мэдлэг чухал. Тиймээс англи болон япон хэл сурч байгаа.
-Тамирчны хувьд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг тэмцээн бий юү?
-Спортоор хичээллэдэг тамирчин бүр хичээллэдэг төрлөөрөө олимпын наадамд оролцож, амжилт гаргахыг хүсдэг байх. Би олимпын наадамд Төрийн дууллаа эгшиглүүлсэн мундаг тамирчин болохыг хүсдэг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бэлтгэлээ илүү хичээж хийнэ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Оны онцлох хүүхэд Д.НОМИН: Олимпын наадамд Төрийн дууллаа эгшиглүүлсэн мундаг тамирчин болохыг хүсдэг |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |